Онон гол миний гол
Ондоо хэний ч биш миний гол
Уртхан Онон миний гол
Уг биений минь улаан гол Нямбуугийн Нямдорж танаа
Эртний шаргал харгуйг эвхэж тавин
Эр хоёр загал түймэр шиг дүрэлзэж хатирна
Асгарсан удган хатираанд нь тэнгэрийн одод шигшигдэж
Аранзал улаан наран мэлтэсхийтэл цалгилна
Тэртээ холоос өнөд хатирсаар л яваа
Тэргэл сарны мөнгөн зургаар тэмүүлсээр л яваа
Тэнд л очиж хөрвөөнө гэж мөрөөдсөөр л яваа
Тэр хоёр Загалын нутаг миний сэтгэлийн дай даа
Найргийн гэгээн урсгал Онон Балжийн бэлчир
Нямдорж Чойном хоёр Эр хоёр Загал аа
Насны гэрэлт дурсгалт нэгэн ангийн андууд
Нямдорж Чойном хоёр наран тэнгэрийн зардас аа
Хэнтий хангайн үргэлжлэл хүн хөвч уулс
Хэрлэн мөрний дотогшоо урсгал амьд гол
Сэвлэг хатаагүй балчиртаа ижилссэн хонгор сэтгэл
Сэмбэрүү хос цэцэгс шиг ихэрэлсэн гал хөвгүүд ээ
Эхлэл бүхний эхлэл "А" үсгийг ацаглахдаа
Эрднийн гэрэлт нартай нь элбэн байж л бичсэн дээ
Анхлан бүхний анхлан "О" гэж дугуйлахдаа
Амин шүлгийнхээ шанг амьсаад л нэг татсан даа
Сурагчийн нимгэн дэвтэрт нь яргуй хэнзэлсэн гэнэхэн насандаа
Сураг холын он жилийг саравчилж харсан уу та хоёр минь
Онон Балж хоёрын мэлтэлзэн нийлэх бэлчир шиг
Оюут цэцэн насандаа дурлал ижилсэн үү та хоёр минь
Гал халуун дурлалынх нь гэгээ нь болсон бүсгүй
Гангар хонгор хөвгүүдийн зүрхэнд нь зэрэг бадамлаа юу
Эмзэг гэгээхэн сэтгэлийг нь тоож хараагүй гоо үзэмгэлэнг
Эрхэмсэг найргийнхаа шаданд хоёулаа л адилхан мөнхлөө юу
Онцын хөөрхөн бүсгүй зүрхний их хулгайч юм
Онон голын хөвөөн дээр Нямдорж ингэж ухаарсан юм
Дүрэлзсэн гоо үзэсгэлэн халуун сэтгэлийг нь шатааж
Дуралзах цаг хугацаанд ганцаардал өгдгийг л мэдэрсэн юм
Үзэсгэлэн төгс бүсгүй тэр хоёрыг ширэвсэн ч
Өөрөө өөртөө хожим нь яасан их гомдоо бол
Найраг нанжидын алинд ч нөхөрлөж үлдсэн тэдэнд
Насан багынх нь дурсамж яасан тод үлдээ бол
Цагаан сүүгээр зурсан хувь тавилан нь ижил ч
Цагийн цөвүүн ирэхэд зам салахыг мэдэрсэн
Эр хоёр загал бөрттэй сарны дор
Энээд нулимсны завсраар заяа заяагаа дагасан
Заяа заяагаа дагасан ч найрагч алдар нь ижил дээ
Замбуулингийн буурал хорвоод Монгол нэр нь адил даа
Залбирч мөргөөд л очих Хэнтий л нэг уултай даа
Замын уртаас тэмүүлэх Хэрлэн л нэг голтой доо
Онон хатан эжийн найраг цацлах урсгал
Олон бурхдын зүрхэнд зүмбэрлэх их уулс
Бараа бараагаа үгүйлсэн хан хөвүүдээ дуулаад
Бадаг гэгээхэн шүлгээр "Суварга" дунд нь босголоо Би
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-036.JPG Хэмжээс: 600x450 118k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3883
erd-028.JPG Хэмжээс: 600x450 87k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4068
Хар ус нуур Хэмжээс: 600x352 135k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5372
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: