Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Шүүдэрцэцэг 	Б	 Өгүүллэг: Шүүдэрцэцэг : Шүрэн бугуйвч (Сүүлийн хэсэг)
Оруулсан admin on 2005-11-26 15:07:00 (17563 уншсан)

Та надад дандаа өөрийнхөө бодлыг тулгаж байдгаа болиоч гэж тэр орой Намуун хэлж байсан.
Үнэн л юм байна. Хэрэв тэр тэнэг үгийг хэлсэн бол бас л өөртөө тэрхэн үед төрсөн бодлыг тулган дараа нь амаа барих байж.
Энэ хэргээс хойш 2 залуугийн үерхэлийг 2 гэрийхэн нь бүрэн хүлээн зөвшөөрчээ. Одоо Итгэл ирээдүйн хадмындаа орж гарах болсноор барахгүй оройтвол хоночихдог ч болжээ. Тэр хоригдож байхдаа аливаа азгүй явдал амжилтын, магадгүй бүр их амжилтын үр байж болно гэсэн үгийг санаж, амжилтын үрийн тухай бодох цаг биш гэж бодож байж билээ.
Харин тэдний найз нараас Жака, Жавхаа 2 л энэ дотно үерхэлд нь бага зэрэг сэтгэл дундуур явах болжээ. Ажлын дараа Аянга, Итгэл 2 болзоондоо яаран гарцгаахад Жака за ганц биеэрээ муу Баагий бид 2 л үлдэх шив дээ. 2-уулаа гоонь залуучуудын клуб байгуулах уу? гэнэ. Гэвч хүүхэн эргүүлэхэд Баагий Итгэл шиг гар нийлж чадахгүй болохоор даанч урамгуй. Ёстой л айхын бараа, идэхийн нэмэр юм биз дээ. Заяа ч чи мөрөөрөө л мөөмөө хөхөөрэй. Наад Баагий чинь чам шиг хүн биш. Битгий хүүхэд уруу татаад бай хэмээн үг хаяна.
-Яг үнэн. Эр хүний дотор эмээл, хазаартай морь багтдаг гэгчээр наадах чин улс төрч болохыг мөрөөддөг хүн. Чамаас болж ирээдүйн мэдээлэл холбооны технологийн яамны сайд хүүхэн шуухны элдэв паянд орооцолдохыг хэн мэдэх юм? хэмээн Итгэл явуулна
Харин Жавхаагийн хувьд Намуун найз залуутай болсноос хойш их л ганцаардах болжээ. Шинэ жил болох гээд Жавхаа сургуулынхаа оюутнуудын дунд зарласан гоёлын дрэсс-ний уралдаанд оролцох загвараа олж нэг загвар өмсөгч охиноос хэмжээ авч байлаа. Гэтэл ширээн дээр байсан нэг зургийг тэр охин авч харангуутаа л чи энэ Итгэлийг таньдаг юм уу? ёстой жинхэнэ Дон Жуан гээд л бодчих. Ноднин манай найз Сэни, Жавзаа 2-той долоо хоног л явсан гэж байгаа юм. Уг нь саак гоё залуу л даа. Сэни-тай авхуулсан зургийг нь ч би харж байсан. Итгэл тэгээд чиний юу юм бэ? хэмээн шалгааж гарав.
Энэ бол Жавхаагийн хувьд чих соотойсон сонин мэдээ байлаа. Юу чиний 2 найзтай тэгээд зэрэг явж байсан юм уу?
-Бараг л зэрэг шахуу. Сэниг хаячихаад л Жавзаатай долоо хоног унтаад бас больчихсон гэсэн.
Жавхаа Намууны өмнөөс эхлээд уурлав. Тэгснээ баярлах ч шиг. Намуун Итгэлийгээ юу юу гээд л магтаад байлаа? Бараг нөгөө муу Хасараас нь дээрдэхгүй л амьтан байсан байна ш дээ.
Сурсан юмыг сураар боож болдоггүй гэдэг биз дээ? Одоо ч гэсэн нэг тийм урт хөлтэй, ухаан богинотой охинтой Намуунаас далдуур сэвж явдаг юм бил үү?
Гэтэл Намуун юу гэж байлаа? Жавхаа л болсон хойно нэг удаа би хэнээс дутуу болохоороо ингэж ганцаардаж явдаг юм бэ. Гоёж гангалаад л байх юм. Нэг ч аятайхан залуугийн нүдэнд торохгуй. Чи яаж Итгэлийг ингэж өөртөө татчихваа? гэхэд Намуун байгаа байдлаараа л. Энүүхэндэ гэхэд эрчууд энгийн даруухан, элдэв хуурамч чимэггүй, өөрийн гэсэн онцлогтой хүүхнүүдийг л сонирхдог юм шиг ээ. Итгэл намайг үсээ боож байгаарай. Урт үс задгайлсан охидоос бур залхаж гүйцсэн гэдэг юм. Чи ч гэсэн усээ өөрчлөөд үзээч гээд л сургаал айлдаад байл уу?
-Алив битгий хөдлөөд байгаач. Хэмжээгээ буруу авахуулах гээд хэмээн тэр үглэснээ
-Хүүш ээ, чи надаа тэр зургаа аваад ирж чадахгүй юу? гэхэд нөгөө охин дуртай нь аргаггүй зөвшөөрөв.


Маргааш нь нөгөө зургийг Жавхаа гартаа оруулж чадав. Тэгээд Намууны ажил дээр хэрэг болгон очиж, гэр рүү нь хамт очлоо. Найз нь шинэ жилийн өмнөх өдөр Хонг Конг руу явах болчихлоо гэсээр Намуун хамаг сонингоо хаман ярьж гарчээ. Хонг Конгд болох банкны маркетингийн семинарт Намууныг оролцуулах болжээ. Энэ тухай сонсоод Жавхаа нэг хүнд хэтэрхий ихдэхээр азтай байгаа юм биш уу? гээд хэлчихэв.
--яасан? юу нь ихдэхээр гэж?
-зүгээр л тэгээд хэлчихлээ. чи битгий уурлаарай. би өнөөдөр нэг ийм зураг оллоо. Оллоо ч гэж дээ. Найздаа сэрэмжлүүлээрэй гэж хүн өгсөн юм л даа. Итгэл чинь Дон Жуан гэж байна ш дээ.
Энийг Сэни гэдэг гэнээ. энэ Сэни-тэй 7 хоног явж хаячихаад найзтай нь бас л явсан гэж сонслоо. Янзын хүүхэн байгаа биз? Итгэлийн гэрийхэн нь ч мэддэг гэсэн гээд нөгөө зургийг гаргаад өгчихөв. Энэхэн мөчид тэр найзынхаа аз жаргалд атаархсандаа л ийм алхам хийснээ өөрөө ч мэдсэнгуй.
Намуун зургийг авснаа царай нь хувираад хойд талыг нь эргүүлж харав. Үүрд чамтай шүү гэж балаар бичсэн байв.
-Хасар бас л нэг ийм загвар өмсөгчтэй... гэснээ Жавхаа амаа хамхисан ч оройтжээ. Уг нь ингэж хэлэх хэрэггүй л байсан юм.
Намуун уурандаа зургийг хэдэн хэсэг болгон ураад
-Чи хаанаас энэ зургийг олж ирээв? Надад яагаад үзүүлж байга юм? гэж хоолой зангируулан асуув. Жавхаа хэрэггүй ч юм боллоо, үзүүлдэггүй л байж гэж тэрхэн зуур бодоод
-Зүгээр л.. юу ч гэх бэ дээ. чамд үзүүлэх хэрэгтэй л гэж бодсон юм.
-Баярлалаа гээд Намуун өрөөндөө ороод хаалгаа түгжив.
Жавхаа хойноос нь очихын ч хэрэггүй гэж мэдэж байв. Намуун түүнийг явсны дараа Итгэлийн дүү Навчаа руу утасдан Сэни гэдэг хүүхнийг мэдэх эсэхийг нь асуув.
-Манайх руу утасдаж л байдаг юм гэж Навчаа хэлжээ.
Ядахад энэ орой Итгэл гэрт нь ирнэ гэчихээд алга. Нмауун хойноос нь утасдсан ч үгүй. Итгэл ийм хүүхэмсэг амьтан байсан юм уу? Бас л нэг загвар өмсөгч гэж Жавхаа яагаад хэлэв?
Итгэл энэ эрээ цээргүй гуя хасаа гаргасан хүүхэнтэй юун янаг халуун тэврэлдсэн юм бэ? гэж бодохоос уур нь хүрч утасдахад нь ч авсангүй.
Тэр Сэни-тэйгээ ярина биз.
Маргааш нь ч тэр Итгэлд нүүр өгсөнгүй. Ажил тараад аавынхаа жолоочийг дуудан гэртээ хүргүүлэв. Итгэл хойноос нь баахан дагаж давхиад гэрийнх нь үүдэнд зогсоход нь бүсгүй хараагүй юм шиг гүйгээд орчихов.
Намуун юунаас болоод уурласныг залуу бодоод бодоод олсонгүй. Харин Навчаа охин л ахынхаа дүнсийчихээд өрөөндөө суугаад байхаар нь Намуун эгчтэй муудалцчихаж хэмээн тааварлаж
-Ах аа, арай нөгөө Сэни гэдэг хүүхэн чинь Намуун эгчид элдвийн юм ярьсан юм биш байгаа? Өчигдөр Намуун эгч надаас Сэни гэж хэн байдаг юм бэ? гээд асуугаад байсан гэх нь тэр.
Итгэл утсаа шүүрэн аваад залгавал Намуун гар утсаа унтраачихжээ. Гэр рүү нь ярихаар дийд дийид.. ажил дээр нь очихоор уулзалтын өрөөндөө гарч ирэхгүй. Тарахаар бие хамгаалагчтай машинд суугаад яваад өгнө. 3 хоног өнгөрсөн ч учраа олж чадалгүй байсаар Намуун Хонг Конг руу нисчихжээ.
Намууныг явсны дараа Итгэл Жавхаагийн сургууль дээр очиж уулзав. Яагаад ч юм Жавхаа өөрийг нь хараад хулчийх шиг болсон нь Итгэлд гайхалтай санагдав. Гэвч тэр тоймтой юм хэлсэнгүй.
--Сэни гээд нэг хүүхэнтэй авхуулсан зургийг чинь Нмауун үзчихсэн юм биш үү? Дүү чинь бас тэр хүүхнийг мэдэж байна гэсэн. Гэхдээ Намуун явахдаа надтай уулзаагүй ш дээ гэснээс өөр юм хэлсэнгүй. Итгэл түүнтэй уулзаад буцахдаа Жавхаа гэж нэг юм үймүүлчихсэн юм шиг байна даа хэмээн бодож явлаа.


Маргааш шинэ он гарах гэж байдаг би ч гэж би. Яах гэж хөөрцөглөж тийм зурах хөрөг авахуулж солиорсон юм бол? хэмээн өөртөө уур нь хүрнэ.
Түүнд энэ удаагийнх шиг уйтгартай шинэ жил тохиолдож байсныг санахгүй байв.
Сургуулийнхаа шинэ жилд үзэгдчихээд л М4-ийнхэнтэйгээ ч ресторанд суусангүй. Цаг тутамд и-мэйл хаягаа шалгавч таг. Намуун ч яг өөртэй нь адилхан байгаа гэж бодохоос хойноос нь Хонг Конг нисчихмээр санагдана. 12 дугаар сарийн 30-ний орой дүүдээ гацуурыг нь засч байхдаа л овоо сэтгэл нь сэргэжээ. Аав нь явчихсанаас хойш Итгэл л дүүдээ гацуурыг нь чимэж, цонх, хаалган дээрээ Санта Клаус, Мики хулгана, Доналд дак гээд амьтдыг зурж баярлуулсаар зургаан шинэ жилийг уджээ.
31-ний өдөр Итгэл шинэ жилийн бэлэг авхаар Их Дэлгүүрт орлоо. Хэдийгээр муудалцсан ч гэсэн Намуундаа хамгийн түрүүнд бэлэг авлаа. Намуун үнэтэй бэлгэнд дургуйг мэдэх болохоор жижигхэн чихмэл тугал авч хүзүүвчинд нь тэнгэрийн өнгөт индранал шигтгээтэй зүүлт углав. Индранал бол түүний ээлтэй чулуу. Намуун үхрийн ордных болохоор бяцхан тугал авсан хэрэг. Алгын чинээхэн тэр цагаан тугал индранал хузуувчиндээ гялалзуулан амьгүй нүдээр өөдөөс нь ширтэхэд Итгэл гунигтай инээмсэглээд ээж, дүү 2-тоо бэлэг авахаар хол тавих зайгүй холхилдсон хүмүүсийн дундуур зутгэлээ. Дараа нь Их Дэлгүүрээс гараад нэг л мэдэхэд Намууных руу явж байв. Гэрт нь очвол мэдээж аав ээж нь байсангуй. Хүлээн авалтанд явчихсан байв. Гэрийн үйлчлэгчид нь бэлгээ өгөөд Намууны дэрэн дээр тавичихаарай гэж захив. Орой нь түүнийг гэртээ байж байтал Жака Баагий 2 ярьж ятгасаар дагуулан гарав. 3-уулаа шөнөжин диско-доод үүрээр шинэ он гарсан хойно буцаж ирэхдээ Итгэлийн сэтгэл нэлээд сэргэчихсэн байлаа. Дүү нь дэрэн дээр нь Happy New Year гэсэн бяцхан ил захидал тависныг дэлгэвэл ах аа, танд шинэ оны мэнд хүргэе. Би танд ааваас илүү хайртай шүү гэжээ. Дүүдээ баярлан орондоо орж хэвтлээ. Шинэ он гараад хэдэн цаг өнгөрсөн ч гадаа хөөрүү хөршууд нь оргилуун дарс буудуулан, гэрэлт пуужин харвасаар байх чимээнд зүүрмэглэв.
Итгэл шинэ оны анхны өдөр бараг үд дунд босов. Ээж дүү 2 нь айлд зочлохоор явжээ. Баахан салат таваглаж зурагтын өмнө суулаа. Утас нь шинэ жилийн мэнд хүргэсэн мессэжээр дүүрчээ. 1 цагийн үед хонх жингэнэв. Дурангаар ч харалгүй нээгээд нүдэндээ итгэсэнгүй. Намуун инээмсэглэн зогсч байв.
-Шинэ жилийн мэнд хүргэе
Итгэл шууд л тэврээд авлаа. 2-уулангийнх нь нуд нулимсаар дүүрчээ.
-Би чиний бэлгийг авсаан. Ёстой их таалагдсан
-Тийм уу? Зөрүүд бяцхан үхэр минь?
-Би чамд бэлэг авсан. Минийхтэй яг ижилхэн шүрэн бугуйвч гээд Намуун цэнхэр туузаар ороосон жижигхэн хайрцагтай юм өгөөд
-Би нөгөөдөр ирэх байсан юм. Тэгсэн чинь чамайг санаад баярын хөтөлбөрт нь оролгүй онгоцонд суучихсан. Миний суусан онгоцны тал суудал нь хов хоосон ирсэн. Аргагүй ш дээ. яг шинэ он гарах гэж байхад. Надтай зэрэгцэж суусан ази эмээ ч их гунигтай явна. Хайрттайгаа муудаа юу? би чиний нүднээс бүхнийг харж байна. Тэр чинь их сайн залуу юм. Яг одоо чамд бэлэг авч байна. Чиний ээлтэй чулууг оролцуулаад. Чи түүнд итгэх л юм бол насаараа аз жаргалтай амьдарна гэсэн. Мэргэн эмээ байгаа биз? Тэгээд гэртээ ирсэн чинь дэрний хажууд чиний бэлэг байж байсан. Аав ээж эмээ 3-т ганц ганц үнсүүлчихээд л чам руу хүрээд ирлээ. Би чамд дэндүү хайртай болохоор л тэгж хардсан байх.
Тэгсэн мөртлөө цаг минут бүр чамайг л бодож байсан шүү. Дараа нь бодоод байсан чинь чи намайг асрагч гэж гололгүй бүтэн сар эрж хайсан байж хуурч мэхлэх байсан гэж уу? гэж бодохоор би шал тэнэг юм. Ер нь би зөрүүд зангаа дийлдэггүй, жаахан олон ааштай ийм л хүн... чамаас хол байхдаа л ямар их хайртайгаа ойлгосон шүү..
-Одоо болноо. Тийм их юм ярисны хэрэггүй. Ингээд л тэврэлдээд байя 2-уулаа
Асар их хайртай хүмүүст үг ярихгүйгээр ойлголцох үе байдаг шүү дээ. Тэр 2-ийн тэврэлдсэн гарын бугуйнд ижилхэн шүрэн бугуйвчнууд зүүлттэй байлаа..


ТӨГСӨВ



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 93/19 | Шүүдэрцэцэг Б )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 85 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-163.JPG
Хэмжээс: 600x450 87k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3870

Должин : Зам зуур
zam-075.JPG
Хэмжээс: 600x450 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4332


khuv5-013.JPG
Хэмжээс: 600x450 76k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4010


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn