Цас орсон өглөө
Нар тусахад
Хяруу цан хөлөө
Өргөж ядан холдоно
Цасны ширхэг
Тэнгэр өөд хөөцөлдөн гүйж
Гэгээгээ сул орхино
Тэнгэрт гэртэйг чинь мэдсэн
Гуниг минь дахин төрнө 2012.11.29
Өвөлжсөн хун
Тэнгисийн хөвөөнд хун өвөлжихөд
Тэсгэл алдан дандаа л дурладаг
Улаан хөлөөрөө
Цагаан цас гишгэхийг
Улаан хошуугаараа
Цагаан манан ярахыг
Өрөвдснөө хэлж чаддаггүйд
Хэн нэгэнд дурлаж цайруулдаг
Шинэ үзэгдэл
Хайр гэж
Оргүй хоосон зүйлийн тухай
Бусдад гайхуулах хүмүүс
Дурлалын үүслийг төсөөлөх ч үгүй
Хүмүүнийг өсгөж үржүүлэх гэж
Энэ гараг руу
Бурхан шинэ үзэгдэл илгээсэн
Хуучирсан
Дэлхийн хүмүүс
Дэлхийгээ хагалах гэж
Тоглоод
Олуулаа,олуулаагийн учир
Бурхан үзэгдлээ
Буцааж авсан
Хосууд
Салдаг болсон
2012.02.22 Нийслэл хүрээ
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-006.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5245
mongolia2007year-050.JPG Хэмжээс: 600x450 72k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3982
khuv5-034.JPG Хэмжээс: 600x450 60k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4507
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: