Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Эрдэнэ 	С	 Өгүүллэг: С.Эрдэнэ : Хулан Цамба хоёр
Оруулсан admin on 2005-12-01 19:33:00 (15540 уншсан)

Түрүүчийн цаснаар би нутагтаа очсон байв. Муу нэртэй мичин жилийг дагаж халуун намраар их цас орон хүйтэрчээ. Гэвч Онон голын шугуйд навч унаж гүйцээгүй цасан дунд улаа бутран байв. Би амралтаар яваа ажилгүй бөгөөд яаралгүй хүн болохоор сумын төвөөс хэдэнтээ өртөө алслан айл амьтнаар хэсүүчилж гөрөөчдийг дагалдан уул хөвчөөр тэнэж «Унасан газар, угаасан усандаа» хүрч, хүйсийг минь булсан тоонотоо хүртэл үзээд буцах замдаа цас оруулав. Би Жирмийн даваа уруудан галигуулж энэ их цасанд хүн мал цочирдон бас л зуд турхан болох нь уу гэж эмээж байгаа болон ер нь байгаль хачин хувирч байгаа тухай бодож явлаа. Хорин хэдэн жилийн өмнө энэ даваагаар Хулан хүүхэнтэй даваад шар Цамбад хардагдаж морин дээрээсээ хуу татуулж явсныг санахад цаг гэдэг их амархан явжээ. Шар Цамба, Хулан хоёрын аж амьдралын тухай хааяа сонсохоос биш нүүр ч учралгүй өдий хүрлээ. Их л баян тарган айл болсон гэдэг. Хуланг бага залуугаасаа мал гэрийн их ажилтай зууралдсаар байгаад яагаа ч үгүй эрт хагдарч, урьдьн гоо сайхнаас нь юу үлдсэнийг мэдэхэд бэрх болсон гэлцдэг. Хуланг одоо нэг харах юмсан гэж бодож явлаа. Шар Цамба Чингис хаантай төсөөтэй санагдаж байсан аль тэртээ хорин хэдэн жилийн өмнө Хулан бид хоерын хэлэлцэж байсан, хүсэн мөрөөдөж байсан юм ёсоороо болсон юм байхгүй боловч Цамбад хор хөдөлснөөс болоод би харин овоо эр хүн шиг зориг шийдэмгий болсон ч байж болох юм. Юу ч л гэсэн одоо би түүний өөдөөс эгц харж хэрэлдэх хэлэлцэх алийг нь ч үзүүлж чадахаар болжээ. Харин зориг дутаж Цамбын хүлээсэнд үлдсэн Хулан одоо ямар болсон зургийг тааж болохоор байв. Би энэ мэтийн юм бодож явахдаа мөн энэ Жирмийн даваанд Хулантай уулзах юм гэж санасан ч үгүй. Гэвч ямар нэг далдын хүчин тусалсан юм шиг, санаж явсан юм гэнэт бүтчих ёс бий. Ер нь аль дөчөөд жилийн өмнө хүйсийг минь булж дарсан элгэн улаан чулууг ч олж үзнэ гэж санаагүй яваад л олж үзсэн.
Түрүүн давааны оройд гарч ирээд тээр дор нэг цагаан нохой дагуулсан морин тэрэгтэй хүн доошилж яваа харагдсан юм. Гүйцээд очтол Хулан байв. Намайг таних ч биш, үгүй ч биш байгаа бололтой. Уруу нь боосон алчуураа магнай руугаа дарсхийгээд намайг гайхан харснаа,
Хүүе Сампил, хаанаас ийм сонин хүн гараад ирэв гэж баярлах цочих зэрэгцэн хэлэв. Толилзож, гялалзаж байдаг асан магнай нь үрчлээтэй өнгө алдаж , ярс ярс хийсэн тэгш цагаан шүдийг нь хэдэн алтан шүд орложээ. Ганцхан нүд нь хуучин янзаараа, урьдын цог залиа, гоо сайхан хүн байсан гэдгээ тавихгүйг хичээсээр явдгийг нь илтгэж байв. Гэлээ гээд Хулан надад тун ч дотно сайхан санагдав. Залуудаа ямар байсныг нь би даанч сайн мэднэ. Ядуу айлын охин баян айлын бэр болоод жаргал зовлонгийн алийг мэдэхгүй явсан хэрэг биз ээ. Баяр наадмаар жороо морь унаж, торгон дээл өмсөнө гэдэг идэр сайхан явах цагт бас ч сэтгэл хорогдуулдаг эд шүү дээ. Хулан ялдам намуухан хүн явсаар байгаад амьдралын хүлээснээс гарч чадалгүй энэ болжээ. Би ч тэгэхэд хэтэрхий гэнэн балчир явсан. Арван долоохон нас юу байхав дээ. Эр бие гүйцсэнсэн бол Хуланг өөр замаар дагуулж болох байсан биз.
Хулан над амьдрал байдлаа ярьж явав. Дахиад л цас орох янзтай тэнгэр бүүдийж, Онон гол хар тугалга мэт хүйтэн царцанга өнгөөр мэлрэн урсана.
Цамба хэдэн хүнтэй хамсраад анд явсан. Манайх нэг л олон нохойтой баахан бүдүүн шартай айл, Яая гэхэв дээ. Ингэсээр насныхаа танагийг барлаа.
-Танайх нэгдэлд ороогүй юм гэж үү
-Yгүй Цамба модны артельд агуулахын нярав хийдэг юм.
- Албан хаагч. Тэгээд юун олон нохойтой шар үхэртэй яасан их завтай хүн бэ дээ
-Тиймээ. Миний л толгой дээр хамаг юм бууна. Шарнуудаа мал цөөнтөй айлууд тарааж харуулдаг. Би хөлсийг нь хувааж өгөөд ирлээ. Хөрөнгөө нууж байгаа нь тэр. Банкинд байгаа мөнгөө надаас ч нуудаг юм.
Хулангийн энэ үг гайхаш төрүүллээ.Өчнөөн жил айл болж амьдарсан хүний тухай биш хөндлөнгийн хүний тухай ярьж баигаа юм шиг байлаа.Өөрөө бол хүний хань биш ямар хань харин зүгээр нэг цагаачлагчийн маягаар ямарч сэтгэл гомдолгүйгээр ярив.
Би бөөн хар гунигт автагдлаа.
_ Хулаан! гэж би харуусаж бухимдсандаа уйлмаар болж буруу харав. Би биеэ овоо авч чвсан эр хүн болохоор Хулантай бараг л үе мултарсан юм шиг ажээ. Тэгээд нэрээр нь дуудах нэг л зовлонтой .Би биеэ барьж чадсангүй
-Хулаан! Тээр жил чи бид хоёрын энэ Ононд юу ярьж яаж явлаа даа. Санаж байна уу гэхэд
- Тийм ээ. Одоогийнх шиг иймгүй залуухан явсан.Чи чиг бүр хүүхдээрээ байсан биш үү гээд муухан инээв .
Чингис хаанд мориноосоо хуу татуулаад уйлж байсан юм чинь ямар эр хүн байхав дээ гэхэд,
Гэхдээ л чи моринд гарамгай байсан даа гээд инээлээ. Залуугийнхаасаа ялгаагүй цэв цээлхэн дуугаар инээхэд нь цасанд даруулсан ой мод хүртэл цууриатаад явчих шиг боллоо.Гэтэл ой мод хүн инээх байтугай буу тавьсан ч цууриалмааргүй өдөр шүү дээ. Хулангнийн инээхэд миний дотор онгойж, хүйт нойтонд ширвэгдэж зүдэрсэн морины минь нүд нь сэргэж чих нь сортолзоод ирлээ. Гунигтай хүн давхидаггүй харин инээж наадаж яваа хүн давхидаг гэдгийг адгуус хүртэл мэднэ.Ингэж энэ тэрхнийг ярьсаар яваад гэрт нь хүрч ирлээ. Тэднийх сумын төвийн захад хашаа байшинтай бөгөөд том цагаан гэрээ дулаалж орсон байв. Хоймортоо хэдэн эрээн авдартай , их л чөлөөтэй нойрсох дуртай хүн бодож хийсэн болов уу гэмээр аль цагийн хоёр их төмөр ортой, хивс ширдэг битүү дэвссэн айл юм. Хулангийн гоо үзэсгэлэн залуу нас , сайхан юм хүсэн тэмүүлэх сэтгэл нь тэр эрээн авдаруудад үүрд цоожлогдсон мэт санагдлаа.
Хулан над хоол хийж шимийн архи аягалж өгөв. Хоёр гурван тагш халуун архи уугаад зориг орж Чингис хаан хэмээх шар Цамба гуай маань ангаас бууж ирвэл яасхийж уулзах билээ? гэж бодож суусан би урьдынхтайгаа адил сүр бадруулаад байвал нь «Хойш бай! Айлаар нуусан хэдэн бүдүүн шарынхаа махыг идээд л аниргүй хэвт!» гэж зад агсамнамаар байв.
Цамба гуай наадамд морь уядаг хэвээрээ юу? гэхэд,
Бүр байсан. Биеэ сайрхаж явдаг хөг нь өнгөрсөн юм чинь гэж Хулан хэлэв. Юм гэдэг ингэж л хувирдаг хойно доо. Уян догшин хоёр, сайхан муухай хоёр бие биедээ харшилж явсаар сүүлдээ хэн хэнтэйгээ тэмцэх хүчээ алдаж байгаа нь энэ. Ингээд л амьдрал дуусна. Авдартаа алт мөнгө, гаднаа мал хөрөнгө хурааж, нууж дарсаар байгаад л хорвоог барна» гэж би бодож суулаа. өнгөрчээ өнгөрч гэж санаа алдтал,
Сампил аа чи багадаа сайхан дуулдаг сан. Дуулаач дээ гэж Хулан гуйв. Би багаасаа дуртай «Эр бор харцагаа» аяллаа.
Эр бор харцага нь жигүүрхэндээ хүчтэй дээ
Идэр залуу насандаа даанч ажнангүй явлаа даа» гээд дуулахад минь Хулан доошоо харж нулимсаа арчиж суув.
Гэтэл гадаа нохой шуугилдав. Хулан аяганд архи дүүргээд,
Цамба ирлээ гэж тоомжиргүй хэлэв. Залуу байхдаа «Цамба ирэв» гээд зүгээр сууж байдаггүйсэн. Омогтой сүртэй хүний эхнэр болоод айж түгшиж явахад нь аятайхан ч байдаг юм сан уу. Эрдээ зодуулахгүй бол санаа нь амардаггүй, хүчгэрхэг мангар хүнд дуртай хүүхнүүд ч байдаг... Цусаар тээглэ! Би ер нь агсан тавихад бэлэн болоод байлаа. Гэрийн хаалга нээгдэж эхлээд гурван цагаан нохой хэл амаа долоосоор орж ирэв. Хойноос нь Цамба орж нохдоо хөөж гаргаад мэндлэв. Намайг ер таньсангүй. Одоо Чингисийн дүрийг санагдуулах юм юу ч алга. Ердөө л нэг тарган шар өвгөн «Ямар гайтай цас гээч вэ. Уул хөвчид явахын арга алга. Зуд болдгоо боллоо. Арай чүү гэж ганц мэгж алаад...» гэж үглэсээр буу сумаа өлгөв. Адаглаад түүнд агсан тавихын ч хэрэг алга болжээ.
Хулан намайг үдэж мордуулав. Уяан дээр би түүний гарыг бариад,
Баяртай гэхэд,
Буцахаасаа нааш манайхаар яваарай л даа
Би за ч гэсэнгүй, үгүй ч гэсэнгүй мордож давхилаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 11/3 | Эрдэнэ С )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 312 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Зураач : Б.Хонгорзул
khongor024.jpg
Хэмжээс: 600x810 205k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4950

зотон тос 61х72 см
Урана
Хэмжээс: 600x509 50k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4522

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-244.JPG
Хэмжээс: 600x450 85k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3687


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn