Онон мөрний ус Ойлон ойлон давлагаалж Оюун ногоон дэнжид нь Олон сүрэг алагшив
Цэнхэр униарт ууланд нь Цэцэг булаалдан дэлгэрч Цэвэр тунгалаг агаарт нь Цэгцүүхий болжмор жиргэв
Арван сарын тээштэй Алмайрч явсан өөлүн Асрагч хоёр охиноор Ар өврөө түшүүлж
Дэлүүн болдог уулын Дэлгэрэх цэцгийг сонирхаж Дээгүүр нисэх шувууны Дэвдрэн донгодохыг сонсож
Санаа сэтгэл тайвширан Саравчилж холыг харахад Сайхан гүгэл зандан Самсаа хамарт анхилав
Анхилам үнэр үнэсэдмэгч Алтан хэвлий өвдөв Анх урагаа тоочвол Арван сар болжээ
Гэнэт бачим дурдсанаас Гэрт харих завгүй Хичээнгүй хоёр асрагч нь Хэвтүүлж нөмөрлөж эмсэглэв
Тарган цагаан хөвгүүн Талд мэндлж ирэхэд Таван өнгийн үүл Дээр нь хөвч эвхрэв
Навч цэцгийн үнэртэй Намуухан бороо шиврэв Налгар сайхан дэлүүн болдгоос Наран солонго тэнгэрт татав
Огторгуй тулсан цагаан солонгыг Улс улсынхан гайхав Орчлон ертөнцөд эзэн мэндлэв гэж Умар тэнгэрт залбирцагаав
Богд хөвгүүнийг угаасан онон Болор шил шиг тунгалагшив Хүйсийг нь огтолсон хатан чулуу Хүрэн мана шиг гялалзав
Чивэлт дайснийг дарна гэж Цусан нөж атгаж төрөв Дэлхий даяарыгг амуулна гэж Тэнгэрийн шим авч төрөв
2012.9.18
/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
flo-011.JPG Хэмжээс: 600x450 122k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4966
khongor037.jpg Хэмжээс: 600x813 137k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5160
khongor052.jpg Хэмжээс: 600x756 160k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5059
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: