Хүний мөс - Дамбын Ганболд
Алсын уулнаас жихүүн салхи сэвэгнээд
Атар тарган морьдын зоонд эрдэнийн сор түрхэнэ
Уур бүрээдэн хүүрэгдэх агтын хөлөөр цас манараад
Унасан хүлэг аргамагийн шинжээр үүрсэнэ
Үдийн нарны туяанд мөнгөн сүйх бужигнаж
Үзэгдэх юм бүхнээс нүд гялбана
Идэр есийн гоо үзэсгэлэн төгс бүрдсэн
Ийм л агшинд би хорвоогийн ярууг мэдэрмү
Тунгалаг болоод хүчтэй агаарын сорыг амсаад
Туяаран гялалзах модны цасыг унагаад
Булган нударгаар өвлийн жаврыг үргээгээд
Буурлын нутгаа уртын дуу аялан зорином
Ховд 1998 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Зүүд Хэмжээс: 477x600 111k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4478
khongor039.jpg Хэмжээс: 600x454 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4955
erd-003.JPG Хэмжээс: 600x450 56k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5180
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: