Түмд урианхайн жарчуудай Төрөлх мэргэн ухаантай Төрсөн нутагтаа хүндтэй Төлөг үздэг эрдэмтэй
Хатан өөлүнээс төрсөн Хас болор шиг тэмүжинийг Халуун алгандаа өргөж Харан харан шинжиж:
Тэмдэг бэлгийг үзвээс Тэнгэрийн хөвгүүн мөн гэж Дуун алдаж хашхирав Толгой бүхүйн залбирав
Хүндэт энэ хүнийг Хүсэр тавиж болохгүй Хөндий хий агаарт Хүндэтгэн асраж тэжээ гэв
Хий агаарт тэжээхийг Хэрхэн биелүүлж чадах бэ гэж Хатан өөлүн жарчиудайгаас Хариу асууж илгээв
Заа би биелүүлж өгөе гэж Жарчиудай өөлүнд хэлээд Загын түмэн бургаснаас Зах дараалан шилж
Алтан яст бургасыг Аргалын галд залж Агуу хүнийг саадуулж Аятай өлгий засжээ
Толбогүй цагаан хурганы Тулам арсан дотор Дорнын бэлэгт тарианы Есөн зүйлийн үрийг дүүргэж
Дэвсгээр болгон дэвсэж Дурдан панс хоргой Торгын есөн зүйлээр Тормсон гархыг чимэглэв
Есөн рашаан булагын Есөн зүйлийн усанаар угааж Есөн зүсэмийн гүүний Сүүг сүрчиж тахив
Өнгийн есен ундаа Өрөм тос тараг зөөхийг Өндөр өргөсөн жарчиудай Өлгийг мялааж ерөөхдөө:
Тэгш сайхан өлгийд хэвтэсэнээр Тэнгэрийн үрст тэмцэл үл халдтугай Бургасан модон өлгийд хэвтэсэнээр Богдын үрст буртаг үл болтугай
Хас сайхан өлгийд хэвтэсэнээр Хан хөвгүүн чи Хамгыг эзлэгч Хаан сууж oлныг амуултугай
Дээд хөндий өлгийд хэвтэсэнээр Дэлгэрэгч богд чи Дэлхийг эзлэгч эзэн болж Нийтийг жаргуултугай гэжээ
Үлэмж буянтнийг бүүвэйлсэнээс Өлгий хэмээн нэрлэж Маш буянтийг энхрийлсэнээс Манцуй хэмээн дуурсажээ
Өрлөг тэмүүжинг саатууласан Өлгий манцуй нэрийг Өнөр монголын хойчис Өнөө болтол уламжласаараа
2012.09.19
/ Түмт Чо. Шинэ хөрвүүлэв/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor060.jpg Хэмжээс: 600x395 91k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5659
mongolia2007year-016.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6035
khureltogoot-09.jpg Хэмжээс: 600x450 119k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4622
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: