Уран оргилд нь хөөмий хөшилдсөн
Урин салхинд нь исгэрээ сэнгэнсэн
Ус гол нь туульс хайлсан
Ураг овгоороо магтаал аяалсан
Улаан нараа золгож тосдог
Уулс чуулсан нутаг минь ээ
Өөр өөрийн өнгө аястай
Өвөрмөц хэл өв соёлтой
Өндөр суврагын эзэн бурхадтай
Олон ястны өлгий орон
Улаан нараа залбирч жаргаадаг
Уулс туульсын нутаг минь ээ
Хиймор сүлдээ арван гурван алтайдаа хадгалсан
Хүндтэй сарьдгуудад лус савдгууд хоргодсон
Мөнгөн оройноос хөлөрсөн алтан бумбын рашаантай
Мөргөл буянаар дүүрэн мөнх хөх тэнгэртай
Удам залгаж амьдрал хөвөрсөн
Аавын хүү ээжийн охинтой амрагласан жаргалтай
Арван тавны саран шиг тэргэл дүүрэн буянтай
Таван тансаг идээ тал бүртээ цацарсан
Таван тивийн байгаль төгс бүрэн цогцолсон
Уудам дэлхийн сав шим унаж төрсөн газар
Манай ховд хангай налайсан хотлын диваажин
Миний ховд хайрханууд ханхайсан шамбалын орон
Б. Эрдэнэцог
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-021.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4714
mongolia2007year-233.JPG Хэмжээс: 600x450 125k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4673
mongolia2007year-027.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4238
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: