"ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ" яруу найргийн цомог Улсын Их Дэлгүүр, Интерном номын дэлгүүр, Алтантүлхүүр, Hi-Fi CD shop, Аз Хур, МИР, Билэг их дэлгүүрийн номын тасгуудаар тус тус худалдаанд гарлаа.
Мэргэн уншигч таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэж байхыг ерөөе!
Залуу уран бүтээлч Энхбаатарын Үржинханд өмнө нь “Өөртөө үнэнч үлдэнэ”нэртэй шүлгийн түүвэр, “Шувуутай цүнх” өгүүллэгийн түүвэр, “Хайрцацруулж...” яруу найргийн түүвэр болон олон арван шүлэг, сонирхолтой өгүүллэгүүдээрээ та бидэнтэй хэдийнээ танил болсон билээ. Түүний бүтээлүүд Хүүхэд, залуучуудын уран зохиолын дээжис номонд, ШМУЗН-ийн “Шинэ мянган”-ы яруу найраг цоморлиг зэрэг бусад ном, эмхэтгэлд нийтлэгдсээр байна. Тэгвэл Хөх морин жилийг эхэн сард ЗӨНДӨӨ ХАЙРТАЙ нэртэй яруу найргийн анхны цомогоо гаргаж, уншигч олондоо гэнэтийн бэлэг барьлаа. Энэхүү цомогт түүний өөрийн дуу хоолойгоор уншсан хорин шүлэг, мөн дууны бүтээлийн дээжээс нь багтсан байна. Зөндөө хайртай цомгийн нээлтийн баяр Интерном номын дэлгүүрт морин хуур, яруу найраг, аялгуу дуу хадаж, яруу найрагт хайртай багш нар, найз нөхөд, уншигчдын сэтгэлийн мялаалгаар бялхсан сайхан баяр болж өндөрлөсөн юм. Уран бүтээлч бүсгүйдээ улам их амжилтыг хүсч, урлагийн тэнгэр Янжинлхам бурхан үргэлжид ивээж байхыг ерөөе!
Сэтгүүлч: Б.Б
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Тэр... Хэмжээс: 600x694 137k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5270
B3-011.JPG Хэмжээс: 600x484 128k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5790
erd-004.JPG Хэмжээс: 600x450 53k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4112
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: