Шүлэг: Э.Үржинханд : Эмзэглэхгүй Оруулсан Bataka Огноо: 2014-04-09 14:59:31 (10024 уншсан)

Шал худлаа юманд би эмзэглэхгүй
Шал ширтээд урвайж суухгүй
Шал нойтон нулимсанд норохгүй
Шалны алчуур шиг ховыг тоохгүй
Шал шал гэж чам шиг гоншигнохгүй
Шал согтуугийн өмхий амыг сонсохгүй
Шал шавхай шиг үгээр чинь эвээ эвдэхгүй
Шал дэмий урваж бусдын өмнө шарвалзахгүй
Шал гудиггүй царайлж муу бүхнийг сэгсэрнэ
Шалаа цэмбийтэл арчаад гэрээ цэвэрлэнэ
Шал хэнэггүй инээмсэглээд сэтгэлээ угаана
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2014-04-09 14:59:31 )
|
||||||