Улбар шархан навчисын унахын чимээг сонссон уу
Ухаан бодлоо сульдтал санахын бэтгэрэлийг мэдэх үү
Уучлал ухаарлын дээсэн дээр дэнжигнэж алхсан уу
Учрал уярлын тойрогт төөрөлдөхийг мэдэрсэн үү
Өвс өвсөө налж эрхлэх өрмөн шаргал намрын тухай
Өнөө маргаашаа мартам гэгэлгэн санаашралын тухай
Өөрт чинь аялсан бадаг бадагхан дууны тухай санаж
Өнө хожмоо чи одоогийнх шигээ догдолсоор байх уу, тэгвэл
Өгүүлбэр бүрийн эхэнд нэрийг чинь хэлвэл ямар вэ
Өнгө өнгөний өмнө зүсийг чинь харвал ямар вэ
Өдөр өдрийн эхэнд уруултай чинь мэндлэвэл ямар вэ
Үлдсэн насныхаа амьдралыг чамтай л үдвэл ямар вэ
Э.Үржинханд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
art_04.jpg Хэмжээс: 600x915 226k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5591
zam-099.JPG Хэмжээс: 600x450 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4458
Гэр хороолол Хэмжээс: 600x768 267k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6412
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: