Шүлэг: Э.Үржинханд : Улаан навчис унахуйд Оруулсан Bataka Огноо: 2014-10-27 15:47:47 (8028 уншсан)
Шарлаж амжилгүй унасан хөөрхий улаахан навчис
Шаналан тээсэн зүрхний нулимс шингээсэн ширхэгс
Өлмийд минь мэхийж илч горьдсон намрын илтэс
Өрөвдөхийн эрхэнд алгандаа нандигнамаар хөөрхийс
Харьж яваа улирлын уйламхай өдрүүдийн дусал
Хаврыг мөрөөдөх ганцаардлын гуниг зөөсөн уярал
Хатуу ч гэлээ эвлэрэх учиртай үнэний хэлтэрхий
Хайрлахын эрхэнд дэвтэртээ мөнхлөмөөр яруу найраг аа
Э.Үржинханд
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2014-10-27 15:47:47 )
|
||