Хүнгүй голын унага газар завчлан янцгааж Хөлслөх морьдын тоо шон дүүрэн уягдахад Хүрэл амгаа хажигнаж уяаны хэц савлаж Хөөс захарсан морьдын онгод орон тэлүүлнэ Хүдэр сайхан эрчүүд нь уургын хуувиа эрчилж Хүлгийн давхилдах чимээ гэр доригтол нэжигнэж Хөрслөг бор царайтай гунхалзсан малчин бүсгүй Хөхүүр дүүрсэн айргаа эсгэл гүйцтэл бүлүүрдэж Хүнгүй голынхоо уснаас нэрмэлийн тогоогоо сэрүүцүүлж Халуун сархадын үнэрийг хамар цоригуулан ханхийлгэж Хас хээтэй тулгандаа дээжийг нь өргөн гал маналзуулж Хамаг монголын их цэнгүүндээ айраг бэлдэн гунхана Хөх монголын их цэнгүүн хаяагаар шурган сэвэлзхэд Хатавчинд наалдсан өнчин хялгас баярын салхинд хииснэ Хан хуурын жонон харын таталт хойморт хүнгэнэн уянгалхад
Хурдны морьд тогтож ядан тэнгэр самардан цовхчино 2014 он 11сарын 24-нд Б.Улаанхүү 20 цаг 58 минут
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor061.jpg Хэмжээс: 600x992 216k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4891
mongolia2007year-185.JPG Хэмжээс: 600x450 101k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4907
mongolia2007year-097.JPG Хэмжээс: 600x450 88k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4486
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: