Гэсэр гэлэнгийн хулийн домогтой Говь шанхийн нутаг миний нутаг Шавагтайн хонхорт босоо төрсөн унага Шанхайн энгэрт босоо төрүүлсэн хүлэг Шар бор хонгорыг нар зөв эргэсэн ажнай Шандастай хурдан байдаг юмаа Өрнө дорно хоёрыг өмнө хойно нь холбож Өртөө газар тарлах өмнийн говийн хүлгүүд хурдан юмаа. Энгэр цагаан хайрханы энгэрт нь хөлсөлж Ихэр жаргалантийн ард нь тарлаж Элгэн задгайн рашаан хүртсэн Энэ хүлэг ижилгүй хурдан юмаа. Уралдаж яваад тасарч ирдэг Унаган шанхайн ёс юм. Улсад нэртэй нутаг юм Их шанхай нутаг минь Ижилгүй хурдан юмаа Өнө мөнхөд хурдлах Өөдлөхийн Пүрэвийн хурдан саарал Хурдан морьт Баваа содномийн Хулгар хонгорийн домогт хүлгүүд минь ээ Төосөн болгон нь уяач болдог Унасан болгон нь хурдан байдаг. Уралдаж яваад тасарч ирдэг Унаган шанхайн ёс юм Улсад нэртэй нутаг юмаа. Улсад түрүүлсэн түүх байхад Урдаа тоос гаргахгүй ээ Унаган шанхай уул минь байхад Ухаа хонгор зүс тодорноо Хүлэг нь хүртэл босоо ирдэг Хүүхдийн гийнгоонд тасарч ирдэг ажнай минь ээ Сугандаа нар зөв эргүүлэгтэй төрдөг Говь шанхийн хүлэг Суман цэргийн жагсаал шиг Энэ говь шанхийн хэц Шанхийн хүлэг хурдан байлгүй яаадгийм Шавагтайн хонхор дүүрэн байлгүй яаадгийм Хурай хурай хурай ИХ ШАНХЧУУД МИНЬ ЭЭ
2012 оны 10 дугаар сар 15
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-257.JPG Хэмжээс: 600x800 242k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3901
YolHad_04.JPG Хэмжээс: 700x525 75k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3999
Үдэш Хэмжээс: 397x600 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4037
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: