Хайртдаа дурласан тэр л өдөр Чамд дурласан тэр өдөр Хайр гэдэг үгийг Хаана ч хамаагүй биччихээд Хараад л зогсоод баймаар Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Борооны дуслуудаас Бундан хэлбэртэйг хайж өдрийг бармаар Биенээсээ ууршиж гараад Чамд мэдэгдэлгүй араас чинь тэвэрмээр Бүх юм жингүйдсэн Хачнаас хачин өдөр байсан Бүтэн өдөржин би газар дээр гишгээгүй Чамд дурласан тэр өдөр Салхины хэлийг гэнэт л ойлгодог болчихсон Санаа алдахад минь цээжнээс Саарал тагтаа дэрхийтэл нисдгийг анзаардаг болсон Огт арьсгүй юм шиг л эмзэг болсон Орчлон бүхэлдээ зөөлхөн санагдаж Орчлонг гараараа илж үзэх хүсэл төрсөн Хачин өдөр байсан Чамд дурласан тэр өдөр Хүүхэд настайгаа эргэж уулзаад Хөтлөлцөөд хаа нэг тийшээ гүйсэн Хөх өнгийн сэтгэл дээрээ нэмж шав шар будаг асгасан Хөндий цээж ямархан нэгээр Хөндүүрлэхэд нь баярладаг болсон Хачин өдөр байсан Хагарсан нүд Хайлсан бодлынхоо гүнд Мэдээ алдсан Алдатлаа түргэссэн Амьсгалтай Хачин өдөр байсан Тэр хачин өдрөөс эхэлж би өөрийгөө Амьд гэдгийг мэдэрдэг болсон. Бичсэн ( Баянаа баянаа 2015 01.03
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Урана Хэмжээс: 600x509 50k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4744
trlj-008.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4050
Батбаатар Хэмжээс: 600x800 219k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4815
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: