Азарга шилгээж байгаа юм шиг
салхитай уул
Адуу янцгааж байгаа юм шиг
цууриатай уул
Унагаа дагуулсан гүү шиг
толгод дагуулсан уул
Усанд адуу цувж байгаа юм шиг
урт хөх уул
Хангал адуу булгиж байгаа юм шиг
зэрэглээт хөх уулс
Хантайрсан морь эргэцэж байгаа юм шиг
сүртэй хөх уул
Уургалсан морь зүтгэж байгаа юм шиг
урагш тэмүүлсэн уул
Усанд адуу шумбаж байгаа юм шиг
нойтон хөх уул
Борлог морь хатирч байгаа юм шиг
тоостой хөх уул
Борооны дараа адуу шивхэрч байгаа юм шиг
Зул задарсан морьд шиг таруу хэдэн
хөх уул
Зуны үдшээр морь тургиж байгаа юм шиг
чимээтэй хөхуул
Хаанаас нь ч харсан адуу шиг уул
Хажууд нь очсон ч хийморийн уул
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1091.jpg Хэмжээс: 600x854 215k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4774
orkh-015.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5155
Sound of silence Хэмжээс: 600x761 272k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5213
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: