Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Үржинханд 	Э	 Роман, тууж: Э.Үржинханд : Анирхүү / 1-р хэсэг /
Оруулсан admin on 2015-04-27 14:01:40 (5847 уншсан)

Сайн байцгаана уу, блог найзууд минь.

Угтан ирж буй урин хаврын гэгээн мэндийг та бүхэндээ хүргэе.
 Та нарынхаа хүсэлтээр “Хэзээ ч оройтохгүй” номынхоо туужаас “Сэтгэлийн жимээр” блогоороо дамжуулан хүргэхээр боллоо. Ингээд "Анирхүү" тууж.

                                        1-р  хэсэг
         - Битгий гонгиноод бай л даа, чихэнд чийртэй гэдэг нь зүгээр гэж зурагтын суваг солингоо тас тасхийтэл бохь зажилж тансаг буйдан дээр тухлан хэвтэх Тэргэлийн үгийг бяцхан хүү үл тоомсорлож,  амандаа юу ч юм бэ нэг дуу аялангаа цонхоор ширтэн сууна. Анирхүү ертөнцийн юу бүхнийг гайхан сонжих гэнэн тунгалаг харцаараа байрныхаа өмнөх тоглоомын талбайд хүүхдүүд хөөцөлдөн тоглохыг, янз бүрийн өнгө загвартай машинууд  наранд цонхны шилээ гялбуулан зөрөлдөхийг,  нааш цааш хөлхөлдөн явах хүмүүсийг, хаанаас ч юм бэ нисэн ирж, хаашаа ч юм бэ нисэн дүүлэн тэнгэрт дураараа жиргэх болжмор шувууд гээд энэ бүхнийг өдөржин ширтэж суух дуртай. 

Таван давхрын цонхоор байрны урд талын засмал зам, түүнээс холгүй байрлах хүүхдийн цэцэрлэг, цэцэрлэгийн хашаан дахь тоглоомын талбай, цаад талд нь давхралдан харагдах угсармал барилгууд гээд бүх зүйл алган дээр тавьсан юм шиг илхэн харагдана. Өглөө цэцэрлэг цуглах, орой тарах цагаар хүүхдүүд бужигналдахад өөрийн эрхгүй болдогсон бол гүйж очоод тэдэнтэй тогломоор санагдана. Саадан доторх тоглоомын талбайд салхилах гэж зочилдог олон хүмүүс дунд өөрийнх нь үеийн нэгэн охин өдөр бүр эмээтэйгээ ирдэг.  Эмээ нь нэлээд нас дээр гарсан буурай бөгөөд таягаа тулан ач охиноороо түшүүлж удаан гэгч нь явсаар  модон сандал дээр сууж,  буурцган эрхиэ гарган тухлаад мааниа тоолж эхлэхэд сая ач охин нь жижигхэн гараараа түүний цал буурал санчиг, зажыг нь алчуурных нь завсраар оруулан засаж өгөөд тоглохоор  одно.  Өөр бас нэг жаалхүү  өдөр бүр ээжтэйгээ, заримдаа аавтайгаа тоглоомын талбайд салхилдаг. Чинээлэг айлын эрх хүү тэрээр гарч ирэх бүртээ үзэгдэж харагдаагүй гоё чамин тоглоомуудаар тоглож, өнгө тансаг хувцас нь хир болчихно гэж болгоомжилж байгаа бололтой  аав, ээж нь байсхийгээд л хувцсыг нь гөвж, нүүр амыг нь арчиж харагдана. Өнөөдөр түүний бөмбөг өнхөрсөөр  элсээр элдэв дүрс хийгээд тоглож суусан мөнөөх ач охины дэргэд эргэлдэн эргэлдсээр тогтохыг харсан  бяцхан охин тоглож байсан элсээ тэнд нь орхиж босоод, гараа хооронд нь үрснээ алаг бөмбөгийг өргөөд түүн рүү сарвайлаа.  Хүү гүйж ирээд малгайныхаа саравчыг оролдон бишүүрхэнгүй зогссоноо бөмбөгөө авч, төдөлгүй тэд хоорондоо бөмбөгөөрөө харилцан тоглож эхлэв. Тэгж байтал  ээж нь хүрч ирлээ.  Хувцсыг нь гөвж, гарыг нь дээш харуулаад хуруугаараа согоовордон зэмлэж өгч байгаа бололтой. Ямар нэг зүйл амандаа хэлээд хэсэг зуур ярьж байснаа бөмбөгийг охинд өгчихөөд хүүгээ хөтөлж хурдан гэгч нь явж одов.  Тэр гоё ганган эгч чухам юу хэлсэн болоод охин тэдний араас удаан гэгч нь харж уйлан зогссоныг Анирхүү гайхан суулаа. Харин эсрэг талынх нь модон сандал дээр  бие давхар залуухан бүсгүй нөхрийнхөө энгэрийг налан сууна. Хайртай  ханиа энгэртээ тэвэрсэн залуу  юу ч юм яриад л аз жаргалтай инээмсэглэнэ. Нөгөө талд цэцэрлэгийн хашааны буланд байрлах хогийн савыг хир даг  болсон хувцастай, эрүү шанаагаараа дүүрэн сахалтай өвөө төмөр саваа барьж ирээд л ухаж төнхөж, юу ч юм бэ шуудайдаа  хийгээд явж одно. Тэр үргэлж л газар шагайн ямар нэг зүйл хайж явах нь хачирхалтай. Бусдын хаясан хогноос чухам юу олж авдаг болохыг хүү төдийлэн мэдэхгүй ч ямартай ч авах зүйл байгаа болоод л өдөр бүр ирдэг юм байна гэдгийг ойлгосон юм. Анирхүү сүүлийн хэдэн сарын туршид цонхны цаанатаах орчлонг ажиглан өдрийг өнгөрөөж буй нь энэ билээ.
Хөгжилтэй сайхан амьдрал нь нэг л өдөр өөрчлөгдөж, яагаад ч юм түүнийг цэцэрлэгт явуулах нь бүү хэл, гадаа салхилуулахаа ч больчихсон юм. Аавынхаа машинаар цэцэрлэгтээ хүргүүлж,  багшийнхаа зааж өгсөн дууг дуулж, ангийн найзуудтайгаа баяр хөөрөөр дүүрэн тоглодог байсан сайхан мөчүүд гэнэт л төгсгөл болсон. Буйдан дээр тухлан хэвтчихээд үргэлж загнаж байдаг Тэргэлийг ирсэн тэр л цагаас  Анирхүүгийн уйтгарт амьдрал эхэлсэн гэдэгт тэр хар зөнгөөрөө итгэнэ.
  Орой аав нь ажлаасаа ирэхдээ амттан шимттэн, өнгөтэй өөдтэй гэх болгоныг хүүдээ авчирч өгөөд өдөржин юу хийснийг нь асууж хамтдаа хооллоно. Түүнийг нуруундаа үүрч, мөрөн дээрээ суулгаж, гижигдэж, өхөөрдөж  эрхлүүлэн тоглох, тэгээд шинээр авчирсан үлгэрийн номноосоо уншиж, зураг зурж өгөөд л  хамтдаа байдаг энэ л мөч  хэдийгээр ахархан ч гэлээ Анирхүүд бол юугаар ч солимгүй аз жаргалант агшин.  Аавынхаа хайр дүүрэн харцаар инээмсэглээд: -Миний хүү өнөөдөр юу хийсэн бэ, алив зурсан зургийг нь харая? гэж асуухад нь хүү хамгаас дуртай. Учир нь зурсан зураг, баримлын шавраар урласан элдэв дүрсүүд гээд хийсэн бүхнээ үзүүлэхэд үнэн сэтгэлээсээ баярлаж:
-Миний хүү чинь ийм л мундаг хүүхэд байгаа юм гээд зулайг нь илбэн үнэрлэнэ. Чухам энэ л мөч юутай ч зүйрлэмгүй хичнээн сайхан санагддаг гэх вэ.  Хамгийн гол нь аавынхаа нүднээс хүүгээрээ бахархсан тэр л үгээр илэрхийлшгүй харц, инээмсэглэл Анирхүүд ямар ч үнэтэй амттан, эсвэл тоглоомноос илүү том бэлэг болдог билээ. Тэгээд л өөрийн эрхгүй маргааш гэхэд өнөөдрөөс ч илүү гоё сайхан зурах, бичих урам зориг орж явчихна.    Харамсалтай нь аав нь  ажил ихтэйн улмаас ядарснаа гайхаж төдөлгүй хүүгээ өрөөнд нь оруулж өгөөд унтлагын өрөө рүү зүглэнэ.
Анирхүү битүүхэндээ ээжийгээ санаж, учиргүй их ганцаардсанаас болж нойр нь хулжин орондоо сэмхэн уйлдаг ч үүнийгээ хэзээ ч бусдад мэдэгдэж байсангүй.   Нэг удаа тийнхүү уйлж байгаад тэсэшгүй бэрх санагдахад:                   -Ерөөсөө л аавдаа очъё гэсэн бодол харван орж ирж, гарынхаа араар нулимсаа шударчихаад зориг гарган харанхуйн дундуур хөл нүцгэн гэтсээр унтлагын өрөөний үүдэнд дөхөж ирлээ. Хагас нээлттэй хаалганы завсраар бүдэгхэн улбар гэрэл тусна. Шөнийн нам гүмийг эвдэж тэр хоёрын аяархан ярилцах чимээ сонсогдов. Анирхүү өвдөг сөхөрч суугаад хаалганы завсраар нүдээ бүлтийлгэн шагайлаа.  Гоёмсог сарнай цэцэгсийн хээтэй өргөн орон дээрээ аав нь том зөөлөн дэрээр нуруугаа ивээд орны толгойг налан тухалжээ. Юунд ч юм бэ ихэд зовнисон байдалтай өвдөг дээрээ тохойлдоод бахим том гараараа духаа  тулан суух түүний сүүдэр хаалганы ойролцоо тусч харагдана. Харин бүсгүй өвөр дээр нь урт хар гэзгээ асгаруулан цээжийг нь налаад аавыг нь тэврэн хэвтжээ. Тэргэл уйлсан байв. Тэдний яриа түр зуур завсарлахад өрөөнд чив чимээгүй ноёлно. Төдөлгүй бүсгүй нам гүмийг эвдэн уртаар шүүрс алдаад:
- Чи энэ хүүгээ харахаар ухаанаа алдаад, өдөр нь болохоор ажилтай гэж алга болчихоод надад ер анхаарахгүй юм. Би ч бүр ганцаардаж гүйцлээ. Хөөрхий эмэгтэй би, хурдан өөрийн гэсэн үр хүүхэдтэй болохсон гэж уйлан хайлан хэлэхэд аав нь өргөн магнайгаа эв хавгүйхэн маажаад бүсгүйн хацрыг илбэж, удаан гэгч нь бодол болоод баргил хоолойгоо засан: -За юу гэж дээ, хүү минь яах вэ.  Болохгүй бол эгчид хүргээд өгчихөж болно. Чи минь л миний хувьд хамгийн чухал хүн шүү дээ. Хайрт нь гэрлэлтийн баталгаагаа салгахаар хоёулаа өөрсдийн гэсэн үр хүүхэдтэй болоё, за юу гээд яг л хүүхэд аргадаж буй мэт үнэрлэж байгаа нь илхэн харагдана. Чухам энэ л үг хүүд: -Чи бол чухал биш, тийм ээ чи хэн ч биш гэж хэлэх шиг санагдаж, угаасаа дэрээ нэвтэртэл асгарчихсан байсан нулимс нь улам ч огшин задарч, хацар нүүрийг нь даган урсахад нүднийх нь өмнөх бүх дүрс нулимсан дунд бүрэлзэн зэрэглээтлээ. Урт сормуусаа буулган нүдээ анихуйд халуун нулимс дахин асгарч хацрыг нь хорсгоно. Нэгэнт ийм үг сонссон Анирхүүгийн аавдаа очих хүслийн дөл унтарч мярааж гэтсээр хаалганаас холдохдоо золтой л чимээ гаргачихсангүй.  Өрөөндөө ормогц сурсан зангаараа цонхны тавцан дээрээ гарч суугаад өвдгөө тэврэн асгартал уйллаа.   Жаалхүү аавдаа үгүйлшгүй ихээр гомджээ.    - Би аавын хүү биш гэж үү, би түүний хувьд чухал хүн биш юм байна гэж бяцхан зүрхээ өвтгөн:    -Ээж ээ та хаана байна аа, та заавал ирнэ гэсэн биз дээ?” хэмээн дотроо хашгирсаар, бүгчимдэж бачуурсандаа цонхны түгжээг мултлахаар хамаг чадлаараа оролдож гарлаа.

"Хэзээ ч оройтохгүй" туужийн номноос



( Сэтгэгдэл бичих? | Роман, тууж | Оноо: 0/0 | Үржинханд Э )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 139 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Анхны цас 2005 он
uvl-042.JPG
Хэмжээс: 600x800 229k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4209

Ц.Батболд Зотон, тос 92x92
Хүрээ эрчүүд
Хэмжээс: 600x600 175k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4378


khuv5-026.JPG
Хэмжээс: 600x450 65k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3833


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : ӨӨРИЙН МИНЬ АХАН ДҮҮС
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn