Азарга азаргаар алтан тууртнаа
Аглаг талаасаа хурааж цуглуулаад
Амгаа булаалдсан уургын морьтой
Адуун сүргээ тойрон давхиж
Арван алдын уурга суналзуулж
Ардаг догшин эмнэг хүлгүүдийн
Алхан толгойг алдалгүй уургалж
Аатай сурмаг уургын морио
Арагшаа суулган эргэтэл татаж
Аашлаж догширсон эмнэг морьдыг
Аагийг нь агштал цоровдож татаад
Атганд орсон навчин чихийг нь
Шүүс гартал мушгаж байгаад
Шүүдрийн дусал ч бөмбөрмөөр
Шинэхэн толь шиг ганган нуруунд нь
Ширээ хоёр бүүрэгтэй эмээлээ
Ширмэл угалзтай гахай гөлөмтөө нь
Шидэж хөвөөлсөн зөөлөн тохомтой нь
Шигшиж тоослон тохож байгаад
Ширээр сүлжсэн олом даруулгаа
Шигдэж ортол чангалж байгаад
Ширмэн хоёр гантай дөрөөгөө
Шууд холбож мордож аваад
Шандаст эмнэг мхүлгийнхээ
Шар гэжгийг нь гартал булигуулж
Шаргалтсан сайхан тал хөндийгөөр
Шагай шиг хэдэн адуу хэмээн
Шуранхайлж сайхан дуулаад л
Шөрмөслөг хангал хүлгээ сургаад
Шувуу шиг нисгэн давхиад одвоо
Сартуул Б.Улаанхүү 2015оны 8сарын 6нд бичив
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_43.JPG Хэмжээс: 700x525 112k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3914
mongolia2007year-083.JPG Хэмжээс: 600x450 109k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4116
trlj-008.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4043
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: