Азарга азаргаар алтан тууртнаа Аглаг талаасаа хурааж цуглуулаад Амгаа булаалдсан уургын морьтой Адуун сүргээ тойрон давхиж Арван алдын уурга суналзуулж Ардаг догшин эмнэг хүлгүүдээ Айраг ханхалсан алтан тууртнаа Агсарч гүйцсэн эмнэг морьдынхоо Алхан толгойг алдалгүй уургалж Аатай сурмаг уургын морио Арагшаа суулган эргэтэл татаж Аашлаж догширсон эмнэг морийг Аагийг нь агштал цоровдож татаад Атганд орсон навчин чихийг нь Шүүс гартал мушгаж байгаад Шүүдрийн дусал ч бөмбөрмөөр Шинэхэн толь шиг ганган нуруунд нь Ширээ хоёр бүүрэгтэй эмээлээ Ширмэл угалзтай гахай гөлөмтөө нь Шидэж хөвөөлсөн зөөлөн тохомтой нь Шигшиж тоослон тохож байгаад Ширээр сүлжсэн олом даруулгаа Шигдэж ортол чангалж байгаад Ширмэн хоёр гантай дөрөөгөө Шарын сураар холбож чангалаад Шандаст хангал мхүлгийнхээ Шар гэжгийг нь гартал булигуулж Шаргалтсан сайхан тал хөндийгөөр Шагай шиг хэдэн адуу хэмээн Шүдний завсраар эсгэрч хөөмийлөөд Шөрмөслөг хангал хүлгээ сургаад Шувуу шиг нисгэн давхиад одвоо Сартуул Б.Улаанхүү 2015 оны 8-р сарын 6-нд
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-240.JPG Хэмжээс: 600x450 103k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3964
khongor055.jpg Хэмжээс: 600x917 181k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4909
erd-025.JPG Хэмжээс: 600x800 145k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4092
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: