Халуун хүйтэн хамаг биеэр халгихуй Харахуй татсан нүднээ гал бутарч үзэгдэхүй Харин төдөлгүй бадрах галнаас дөл буцлахуй Харгилах их анирт энэ биеэ умбахуй Үйлийн үрээс улбааж цэцэн ухаан сувдархуй Үлэмж их мэдрэмжээр төрөл хувирч анирлахуй Мөнхийн гурвалаар дөрлөгдөж эцсийн амьсгал татахуй Мөр бүтэн заяатанд ариун гэрэл үзэгдэхүй Охор мөчдийн жимээр гязгааргүй орчлонд унахуй Өд мэт хөнгөнөөр орь ганцаар хөвөхүй Далд биеийн айдсыг хөнгөн жаргалаар солихуй Даан ч удалгүй замхарч үхэхүйн диваажинд умбахуй Хөвсийн хөвөх биенээ мөнхийн гэрэл үзэгдэхүй Хүрэх орчлонгийн зааг дээр хүмүүний ухааныг орхихуй Төрсөн юм шиг тунгалагхан биеээ сэтгэлээр ариусган цэвэрлэхүй Түмэн чуулбарын өмнө шинэхэн ухамсараа олохуй Оньс мултарснаас хойш орчлонгоор бишгүйдээ зорчихуй Одоо л нэг өөрийн гэрлээ олж шүтэхүй Өөрий биеээн орхиж оюун ухаанаараа яруусахуй Үлдэх биеээн үзээд үнэнийг ойлгон гунихуй Дүр хойчийн замналыг жимээ болгон зүтгэмүй Дууссаж дэгдсэн сүнсээрээ гэгээн гэрэлд уусмуй Хий биеийн хүчийг ариун гэрлээр цацраамуй Хэний ч өмнө очимуй хэмээн тарнийн үг дуудмуй Энэрэн хайрлах сэтгэлээр эргэн тойрноо харамуй Элэг нэгт ахан дүүсийн буяны үйлэнд баясмуй Зүүд зэрэглээ мэт хурц гэрэл дуу чимээ нүргэлмүй Зөвхөн түүнд уусах гэж түмэнтээ хураагдах тэр их буянаар мөрөө болгомуй
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-117.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3922
khongor028.jpg Хэмжээс: 600x448 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4509
mongolia2007year-188.JPG Хэмжээс: 600x450 157k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5113
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: