Нар дагуулан нисдэг Эрвээхэй байлаа би. Навчис цэцэгсийг шилэн сонгон Нааддаг байлаа. Харь холын ирээдүйд Тэмүүлдэг байлаа. Хан хүүгээсээ төөрөлдөн Гуниглаж явлаа. Хараацай сормуусаа дэвсэн Үзэсгэлэн байлаа. Харцандаа гунигаа үзүүлдэггүй Тэвчээртэн явлаа. Саранд дүүлэн тэмүүлсэн Хараацай байлаа би. Сайхан зүүд эзгэнэсэн Дагина явлаа. Санахын алсад ганцаардсан Хайр байлаа. Салахын үйлэнд хөтлөгдсөн Учрал байлаа. Бодлоо дэвтээн шивэрсэн Бороо байлаа. Бусдын сэтгэл зөөллөсөн Уянга байлаа. Зүггүй хонгор насны Инээд байлаа. Үггүй хайрын харцны Дурлал байлаа. Үймээн шуугиант хорвоод Гэнэн залуу явлаа. Үхлээс хүртэл айхгүй Омголон танхил явлаа. Нар дагуулан нисдэг Эрвээхэй байлаа. Навчис цэцэгсийг шилэн сонгон Нааддаг байлаа.
Би- Инээд байлаа. Гуниг байлаа. Жаргал байлаа. Зовлон байлаа. Шувуу байлаа. Би цаг хугацааны солонго байлаа. Бийр үзэгтэй нөхцсөн солиорол байлаа.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khureltogoot-21.jpg Хэмжээс: 600x450 153k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5866
B3-031.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6000
mongolia2007year-165.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4016
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: