Гучин хэдэн нас намбаан гээж сээхэлзээд Гуниг үерлэсэн гудамжны төгсгөлд Гэрийн халаадтайгаа зогсоно. Гурван бээр, дөрвөн бээр, Олон, олон бээрийн чанадаас ирэх Хэн нэгнийг хүлээнэ. Гурван сар, дөрвөн сар, таван сар дууссан байна. Гуа цагаахан хус өвгөрсөн мэт нүцгэн үзэгдээд… Энэ гудамжны замыг бүр хаагаад… Эргэж ирэхгүйгээр салах ёс гүйцэтгэе үү…
Гуниг минь миний хамгийн хайртай гоёл минь юм шиг, Нулимс минь миний хайраар хэлхэгдсэн Сувдан зүүлт юм шиг, Гудамж минь- миний дураараа туйлах араншин минь. Ганцаардал минь -миний ирээдүй тольдох ухаарал минь…
Гучин хэдэн нас намбаан гээж Гуниг үерлэсэн гудамжаар Даашинзгүй алхаж болно. Хаах замгүй, хайх мөргүй Миний гудамж-Гунигийн гудамж…
2010.05.14
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Даян дээрх Хэмжээс: 470x600 94k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4917
mongolia2007year-052.JPG Хэмжээс: 600x450 80k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4049
Тугал нуур Хэмжээс: 600x602 203k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5389
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: