Дүрийг чинь мартах гэж өөрийгөө би зовоодоггүй. Дүүмэдхэн байлаа ч, уулзахаас би айдаггүй. Цадиггүй хонгор аалинд чинь дэндүү би хайртай. Цайлган сэтгэлийн гэгээн энхрийлэлтэй. Ямархан үйлээр чамтай учирснаа би мэдэхгүй. Яах гэж чамд дурласнаа би мэдэхгүй.
Дөлгөөхөн харцыг чинь санахын ихээр санана. Дүрвэсэн алсаас хүсэхийн ихээр хүснэ. Сар хоног улирах тоолон Жаргасан өдрүүдээ бодолдоо хүрдэлж, Сайхан чамтай учран дассан Жамын төгсгөлийг үл хүснэм.
Ххх
Наалинхай хоёр эрэвгэр нүд Намба донж, насны гэнэн Аль алинд нь сэтгэл сөгчих Аальгүй нас минь үгүй болж дээ. Арван хоёр насны Алтан зөрүү харшилдаад Амраглахын орчлонд Дүү минь чи хожимджээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Төлөгч Хэмжээс: 492x600 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5061
mongolia2007year-069.JPG Хэмжээс: 600x450 106k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3826
B2-001.JPG Хэмжээс: 600x424 69k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5057
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: