Эрвэн нүдний дэрвэн харцанд Энхрий сэтгэл уясаад байх чинь. Хөнгөн алхаа донж намбанд Хүсэл сэтгэл минь татагдаад байх чинь. Дэвүүр шувууд хавар цагаар дуулалдан ирэхэд Дэнсэлж догдлоод зүрхний гуниг бороо шиг сувдрав. Сэвэлзүүр салхи сэвлэгээр наадан аальгүйтэн эрхлэхэд Сэрэмж алдууран түүний зүг хүсэл минь урвав. Эрвэн эрвэн харцны чинь гэгээнд Ээнэгшинхэн дасмаар байна. Дэрвэн дэрвэн харцных нь гэгээнд Дэгжин гоёмсог бүжмээр байна. Хувилгаан цагаан гараас нь Хундагагүй дарс уумаар байна. Хулгайн хорвоог хайраар уучилж Хууль цаазгүй жаргамаар байна. Хөнгөн алхаа, ихэмсэг дүр нь Хөвсөлзөх зүрхнээ тодхон байна. Хүслэн хяслан алаглах хорвоод Хүмүүний хайр л агуу байна. Эрвэн дэрвэн харцны чинь гэгээнд Эрххэн охин шиг дуулмаар байна. Элэгнээс сэмрэх сүүн гунигаа Энгэрт чинь асгаж уйлмаар байна.
Ххх
Өмнөдэлгэрийн залууг Өөртөө би дурлуулмаар. Өнгө аялгуу тансаг Амрагийн шүлэг уншуулмаар. Дөлгөөн бор нүдэнд нь Сэмхэн гунигаа нуумаар. Дүүрэн цагаан инээмсэглэлд нь Арван наймт шиг баясмаар. Надтай хамт бүжиглүүлж Намба алдуулж цэнгүүлмээр. Найрын сөн түшүүлж Нам согтдогийг нь болиулмаар.
Зүггүй зүггүй бодлууд Зүү шиг хатгаад байх чинь Зүүн зүгийн салхи ийм л саваагүй юм уу даа. Зүүсгэл дэгжин хөвүүний Зүрхийг нь гижигдэхээ болъё доо. Зүс зүсээ андахгүй Зүгээр л найзууд явъя даа.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_26.JPG Хэмжээс: 700x525 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 1270382
Гэртээ Хэмжээс: 585x600 120k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4251
khureltogoot-17.jpg Хэмжээс: 600x450 172k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4532
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: