Их л санах юм даа, ижийгээ Элгээ эмтэртэл нулимсаа эгшүүлэн байж санах юм Сэтгэлээ сэмэртэл ижий таныхаа дүрийг эрж Сар, нартай ижилсэн байж санах юм Уйлахгүй шүү, учиртай юм гэсэн гэж Урсах нулимсаа барин тавин санах юм Ухаангүй аашилчих вий гэсэндээ Уйтан зүрхээ зүсэгдтэл хатамжлан байж санах юм Гэхдээ охин чинь гундахгүй ээ Ганцхан таныхаа үргэлжлэл болохоор Урьд урьдахаасаа илүү гэрэлтэнэ Улам өндөрт дүрэлзэн асна Ижий таныхаа хүсэл, захиас Энэ биеийнхээ мөрөөдөл тэмүүлэлийн илэрхийлэл Амжилт бүтээлийн гэрэлт суварга босгохоор охин чинь Алхам алхмаар урагшилж л явна Томоогүй загнасан үйлдэл бүртээ Тоомжиргүй хэлсэн үг бүртээ харуусаж Шүүрс алдсан сэтгэлийн хэдэн мөртөөрөө Шүлгэн сондор хэлхэж тандаа барья Ядмагхан хэдэн мөрт зориулахаас өөр шидгүй Үр намайгаа уучилж өршөө Яараад л явчихсан ижий танаасаа охин чинь Үнэн сэтгэлийн угаас хүлцэл өчье Б.Батцэцэг
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-197.JPG Хэмжээс: 600x450 59k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3935
mongolia2007year-138.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4363
flo-008.JPG Хэмжээс: 600x450 136k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5185
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: