Цод болдон хошуут үзэгнээс Цөнгийн найраг түрэх юм Намуухан хөгжмийн уусах аянд Намсхан аядуу зөөлөн бүжих шиг Цэнгэл баяраар хөөрөөд Цэргүүд гэнэт халагдаад ирэх шиг Нар сар од гурав зэрэгцснийг Намхан буурал ижийнхээ чихэнд нь дуулгах шиг Цод болдон тэр л үзгийн хошуу Цэгээхэн хүслийг минь огштол нь дэврүүлээд байна Гэгээвч цонхоороо харах вий гэж Гэрэл сүүдрээ тааруулж Хаалга үүдийг онголзуулах зуур Хамгийн гоё үгс гарчих вий гэх Толгойгоо хоосон руу зүглүүлэвээс Торгон санаанууд минь замхарчих гээд Цод болдон тэр л үзгийн хошуунаас Үүрийн гэгээ шиг төгс Амитабаг л Агуу тэр хүн амилуулсаан Ингэн буйлаан ботгон нулимстай Ижилгүй ганцхан ижийг л санагалзуулмаар Аялгууг нь сонсохул Аль л хэзээний сэтгэлд оршсон Анирлах ийм л яруу хөгжим байдгаа гэмээр Цод болдон тэр л үзгийн хошуугаар Цагаан суваргыг Цаглашгүй аяыг Агуу хүн л эгшиглүүлсээн Ай хө ган үзэг минь Чамаас тийм л гэгээхэн аялгуу Чамаас тийм л зүрхний найраг Чамаас тийм л оргилуун үгс Цацарч Уяруулж Уйлуулж Арилшгүй мөрөө Амьсгалах тооны дунд минь тод үлдээсэн Агуу хүмүүнүүд Арай л илүүг Амьдрахуй энэ цаг дор гүн гүнзгий Мэдрүүл мүү надад Ай хө цод болдон ган үзэг минь... Час хийсэн Чамайгаа л бишир мүү…
Балбар Энхбат 2015.10.09
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-038.JPG Хэмжээс: 600x450 77k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4266
zam-074.JPG Хэмжээс: 600x450 73k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3985
khuv5-050.JPG Хэмжээс: 600x450 76k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4587
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: