Цасны хяруу хаанаас унадагийг Цагаалиг болжмор нь яаж л мэдэхэв Цагийн эрхээр бууралтдагийг нь Цамаан нас минь мэдэхгүй л явлаа
Суурин айлууд нүүгээд оддогийг Согсоот болжмор нь яаж л мэдэхэв Сулдаа л ганхсан хүний заяагаа Сувдан нас минь мэдэхгүй л явлаа
Жиндүүхэн өвөл болноо гэдгийг Жиргэмэл болжмор яаж л мэдэхэв Жилдээ л очдог буурал ижийгээ Жижигхэн болсныг нь мэдэхгүй л явж дээ
Бор толгодоо шаргалтдагийг Боролзой болжмор нь яаж л мэдэхэв Буурал уулс шиг намсах аавыгаа Бодолд дарагдсаныг нь мэдэхгүй л явж дээ
Хаврын яргуй хаанаас ургадгийг Харалдай болжмор нь яаж л мэдэхэв Хүний л жамаар уусч шингэдгийг нь Хүүдхэн нас минь мэдэхгүй л явлаа
Балбар Энхбат 2015.10.08
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Улаан бүсгүй Хэмжээс: 580x600 149k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6747
khureltogoot-33.jpg Хэмжээс: 600x450 178k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4069
erd-003.JPG Хэмжээс: 600x450 56k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5054
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: