Алсран одсон он жилүүдийн нугачаанд
Аавтайгаа би мөнхөд амьдрах юм шиг санаж
Эрх танхил охины дүрээр
Энгэрт тань ямагт зүүгдэх юм шиг бодож
Цаг хугацаа хэчнээн чиг өнгөрсөн таныгаа
Цал буурал болохгүй юм шиг санажээ
Өдөр хоног урсан холдлоо ч таныгаа
Өнөөдрөөрөө л байх юм шиг эндүүрч охин чинь
Дандаа л тантайгаа дуулалдан жаргана гэж
Даан чиг хол мөрөөдөж үр чинь
Дэврүүн багын тэр л янзаараа
Дэргэдээс тань үргэлж зүүгдэх юм шиг андуурч
Бурхан Буддад мянгантаа залбираад
Буцаад нэг хүүхэд болохсон
Зөрүүдлэн байж таныгаа гомдоосноо
Засчихмаар санагдаад болохгүй юм, аав аа
Ид шид гэж хэрэв байдаг сан бол
Эргээд би хүүхэд болохсон
Элдвээр аяглаж таныхаа урмыг хугалснаа
Энүүхэндээ бас залруулчихмаар байна
Сайхан аавынхаа нөмөрт нь өссөн би азтай хүн
Саран авхай ч атаархам би жаргалтай хүн
Амьдралыг минь тэгшитгэх үнэтэй сургаал хайрлах
Аавтайдаа би хамгаас баян хүн
/Б.Батцэцэг/
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Нээлттэй Нийгэм Форум Хэмжээс: 600x800 193k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4675
B3-008.JPG Хэмжээс: 450x600 163k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5740
Жүжиг Хэмжээс: 600x450 68k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5922
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: