Дэлгэр мөрний дэнжийн хул Могой хээрийн удамт ажнай Монголын хоймор нутгийн хүлэг Дэлтэй цэнхэрийн уяаны азарга Дэнзэнгийн энхтөрийн хурдан буян Дээлтэй монголын зөстэй азарга Дэлгэр мөрний дэнжийн хул Дэвжээ эзэгнэсэн монгол азарга Дамдинянсан бурханы хүлэг Хотгойд түмний хийморь сэргээсэн Хонгор халиуны эртний зүстэй Хол ч хурдтай хотгойд азарга Хоймор нутгийн хольцгүй азарга Ханамал уяатай хатуухан азарга Туулах чадвар бүрдэж төрсөн Тунгалаг нуурын аатай азарга Төрсөн ижил нь тусгай удамтай Төөрөг нь угаасаа уралдах учиртай Чадалтай хурдай хөвсгөлийн унага Чингүүнжав жанжны адууны цустай Чөмгөндөө хүрсэн ясны тамиртай Чирж уралддаг чадалтай азарга Төрийн наадмын түмэн эхүүдтэй Төрсөн биеэрээй тулж уралдаад Торго шиг нэмгэн суран жолоогоо Тос хөвсөн айргаар мялаалгаж Нутаг хошууныхаа нэрийг дуурсгаж Нумарч тэнийн гайхалтай хурдалж Айргийн тавын алтан зурхайдаа Аяган туурайгаар гишгэсэн азарга Ижил сүгийнхээ удмыг дуурсгаж Эвшээж шилгээн газар хөрвөөж Их уул нутгаа түмэнд дуурсгаж Эхэллээ тавьсан хоймор азарга
2016 оны 7 сарын 11нд Б.Улаанхүү Багануур
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
erd-009.JPG Хэмжээс: 600x450 64k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4298
mongolia2007year-204.JPG Хэмжээс: 600x450 126k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4877
zam-010.JPG Хэмжээс: 600x450 95k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4473
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: