Намхан орчлонг өндөр болгох гэж
Нахилзанхан ургадаг байх даа энэ модод
Онцгой хүсэл дотнохон сэтгэлийнхээ
Оргилох гэрлийг сацрууланхан гэрэлтүүлье
Мөд ирэхгүй төд бүтэхгүй зүйл гэж үгүй ээ
Мөнгөн сартай ертөнцийн жаргалыг сэтгэлээсээ халиа
Ижил сэмбэрүү цэцэгс исгэрэнхэн ургадаг жамаар
Итгэлийн зулаа бадамлууж ижилсэхийн жаргалыг эдлэе.
Номин зуны эрвээхийд өнгөөн гээж одлоо ч
Номын зулын гэгээнд билэг сүвлэж эрхлэлдэнэ
Зуун удаа эргэвч зуны өнгө янзаараа
Зуур зуурхан хорвоод миний л сэтгэл хэвээрээ
Уясанхан эрхлүүлж чамайгаа л хайрлан
Ухаарлаар гэтлэх он жилүүдэд түшнэ ээ.
Лусын дагина инээмсэглэж зүрхний хайр сэрээх
Луутай тэнгэрийн доор амьдрах мөн ч сайхан даа
Номин зуны цэцэгсийг сэтгэл мөнхийн хайраараа аргадаж
Номинзултай орчлонд итгэл мөнхийн хүслээ шивнэе.
Ертөнц гэрэлтэг ээ...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
IMG_1091.jpg Хэмжээс: 600x854 215k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4787
mongolia2007year-159.JPG Хэмжээс: 600x450 32k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3861
Зохиомж Хэмжээс: 600x424 144k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4942
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: