Болжмор шиг, жимс түүж идэх минь ч
Борооны тухай жиргэх минь ч яах вэ,
ижийгээ саначихлаа.
Саглагар модноо сүрэглэн суух минь ч Сарны тухай дуулах минь ч яах вэ, ижийгээ саначихлаа.
Оддын тэнд байгаа нүдээ авъя, Үүлс нь тэнд нүүж л байг; Охидын тэнд байгаа зүрхээ авъя, Үс нь тэнд хийсч л байг, ижийгээ саначихлаа.
Хаврын хаварт харина гэж жиргэсэн ч Хангайн модод жимслэхийг хүлээлээ; Зун зунаар явна гэж жиргэсэн ч Зулзаган жимс боловсрохыг хүлээлээ,
Солонгын өнгөнд байгаа зүүдээ авъя,
Шүүдэр нь тэнд унаж л байг; Согооны нүдэнд байгаа хүслээ авъя, Шүлэг нь тэнд тунаж л байг, ижийгээ саначихлаа.
Намрын намарт зорино гэж жиргэсэн ч Наалинхай үрсээ өдлөхийг хүлээлээ ; Өвөл өвлөөр золгоно гэж жиргэсэн ч Өдөлсөн үрсээ өлчиржихийг хүлээлээ, ижийгээ саначихлаа.
Шинэ цаснаа мөрөө үзэх минь ч Шиврээ бороонд мөчир хэсэх минь ч яах вэ,
Бяцхан далавчаа ганцхан зүгт дэвье; Бяд суунгуут орхисон үүрээ нэг эргэе,
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
YolHad_40.JPG Хэмжээс: 700x525 84k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3777
flo-001.JPG Хэмжээс: 600x450 167k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5116
Нутгийн зах Хэмжээс: 600x357 38k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4824
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: