Би хавар байсан бол...
Нулимсаа бөмбөрүүлэн мэлмэрсэн ингэн тэмээний буйлаанд Нутгаа тэмцэн гүйсэн унаган хүлгийн шогшоонд Нууцхан хайрын болзоонд ичингүйрч догдолсон бүсгүйд Нуруу ачаатай нүүдлийн аяншиж цангасан настанд энэрхүйн өглөг өргөж, Анхны бороогоо дээжлэнэ ээ.
Бэлтрэгээ орхиж зүрхлээгүй өлөгчин чонын гаслаанд Бидэрээ гээтэл цалгисан Биндэръяа хөх нууранд Цөнгөө түрэн мяралзсан тунгалаг Байдрагийн долгионд Хүүгээ санасан ижийн сүүгээ өргөсөн залбиралд зөөлөн түрлэг нэмж, шувуудын ганганааг дэглэнэ ээ.
Төрсөн нутгийнхаа уулсыг салхиар аргадан саймширч Түмэн жаргал мянган учралыг ивээгээд Уртын сайхан дуунд хуурын түрлэг нэмчихмээр Уяхан замбуу тивийн наранг өдөржин шөнөжин аргамжина аа Хэрвээ би хавар байсан бол...
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
orkh-005.JPG Хэмжээс: 600x450 98k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5395
Бэлэгдэгч Хэмжээс: 586x600 154k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4179
zam-052.JPG Хэмжээс: 600x450 129k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4729
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: