1.
Хаалга нээгдээд хаагдана. Хязгааргүй алсрах зам уул өөд авирч тэнгэрт уусан замхарна. ...өвс, нулимсаа тэвчилгүй үүрээр гуниглахад өнгийн цэцэгс өвсний өнгөнд хувилж, салхины урланд зочилно. Цэцэгсийн бороонд норсон шувууд, өрөөсөн хөл дээрээ зогсоно. Далавчаа өмсөн зогсоно. ...нар юу ч хараагүй, урьдын адил мандана, салхи юу ч сонсоогүй, урлах үйлдээ завгүй, гэхдээ Хаалга нээгдэж харагдана.
2. Зүгээр л шаргал өнгөөр ижилссэн нутаг... Зөөлөн шаргал салхи санаа алдах мэт
Цэцгсийн үнэр шингэсэн тэр зүгт
шувууд ниснэ Цэнхэр өнгөтэй уулс ч, тэнгэр ч хаа нэгтээ л байгаа Нар алгуурхан мандаж зулай төөнөнө Надтай хамт уйтгарлаж байсан өвсний нулимсыг арчина Зөн совин гэж итгэж байсан орчлонгийн зарим юмс Зүгээр л алган дээр туссан нарны цацраг шиг...
***
Савласан ус дотогш цалгилна, бодол шиг ...салхины амт, сар, нарны илч өвөл, хавар, зун, намар өөрчилж намайг гоёдог, надаар гоёдог бороо, цас..., зөөлөн үнсэлт, халуун тэврэлт богинохон юм шиг, намайг ...нарны туяанаас хол сэрүүн газар арван хоёр сар байлга. Нүдэн дээр байгаа он, сар, өдөр эхлэл юм нүгэл байгаа даа, гэхдээ хугацаа дуусна тэр үед... Нулимсыг минь арчаад,
бодлыг минь асгаарай.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Их талын хэнгэрэг Хэмжээс: 600x800 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4816
khuv5-012.JPG Хэмжээс: 600x450 65k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3723
zam-016.JPG Хэмжээс: 600x450 131k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4421
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: