Танайхаас явсан миний мөрийг
Тандаж жаахан ажаарай, бүсгүй минь.
Чихэнд чинь дуулгаж амжаагүй Чиний тухай шүлгээн би Ташуу жалгын хунгарт Ташуураар бичиж орхисон шүү.
Тэр шүлгийг цэцэг болохоор Тэнд хоёулаа уулзъя, бүсгүй минь.
***
Дүнзэн байшин голын эрэгт
Мод мэт Дүрс нь голын усанд Чулуу мэт... Дээвэр нь моддын мөчир дор дарагдчихсан Дээрээс нь он цаг дарчихсан Цонхоор нь шагайдаг сар уйдчихаад Тоохоо больчихсон Цонотол нь ээдэг нар ч бас уйдчихаад Тойрдог болчихсон Салхинд хүн шиг исгэрдэг, шувуу шиг жиргэдэг Бас, чоно шиг ульдаг Самар шиг, өвс шиг, жимс шиг үнэртдэг Байшин биш шиг харагддаг Дүнзэн байшин голын эрэгт Мод мэт Дүрс нь голын усанд Чулуу мэт ээ.
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
khongor056.jpg Хэмжээс: 600x905 194k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5149
Sound of silence Хэмжээс: 600x761 272k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5229
B3-031.JPG Хэмжээс: 600x450 67k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 6015
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: