Морин төвөргөөний харанга дэлдсэн газар шороо Хат суусан эрсийн уухай цуйраалсан хөндий Өнө эртний домог хуучилсан уулс Уртын дууны уянга сүлсэн үүлс Уужим талаас алдрах анир чимээгүй мөрүүд цалгисан Ай даа, эгэлхэн Монгол нутаг ... Өнгөрсний туульс үүлэн салхинд хөвөрнө Өнгөний далд үгийн сүнс бэдэрнэ Чив чимээгүй дүнхийх уулсын дундуур гэлдэрсэн Чиний эцгийн мөрүүдийг алгандаа мөнхөлсөн эгэл хөндий Ай, эцгийн минь Монгол нутаг ...
Дутуу олдсон үнэний чимээнд Дундуур эдэлсэн хувьхан заяа Дуунд мөнхөрсөн эгэл амьдрал Дураараа явсан нөхрийн минь замтай Дуурсахын хэмтэй Монгол нутаг ... Хөх уулсын өмнүүр өвгөн шувуу нисэхүй Хөхөлбөр орчлонгийн өнгөнд амьдрал мөрөн хайлахуй Зэрэглээ татсан манхан... Зэллэн буцсан өдрүүд ... Замилан, зүрхнийн дуультай Монгол нутаг ... Адууны чимээтэй айлсах багачуудын цангинаа Алдалж баршгүй цэнгэлийн мэдрэмж Ахин хэзээ ч сонсохгүй төрөлх аязтай Алсуур замын мөрөөсөлд гэгэлзэх орон зай Анир гэгээн үлгэр шиг Монгол нутаг ... Өвгөдийн нутгаар хөнгөн цасан хаялагатай Өнөд сударт нь үнэний гашуун мөрүүд ... Шууд үгийн цаана халуун амь тасарсан Сул үгийн ард халуун итгэл цөхөрсөн битүү энэлэн, Үлэмжийн тунгалаг сэтгэлийн анирлалд Үр хойч, бие залгасан удмын алтан хэлхээ Үгс...үнэнийг нөмрөх утга, захиастай Нууцхан санаашрал, Монгол нутаг ... Уулс нь дундаа бүүвэйлсэн эгэл үрсийнхээ Үүлс шиг дундаа тасарсан тэнгэрлэг билигт амирлах Үеийн үеийг туулж унаж боссоныг минь гэрчлэх Хэдэнтээ төрөөд буцсан ч сэтгэлд минь уяатай амьд газар шороо минь Ай даа, миний Монгол Нутаг ...
http://otkan.blog.gogo.mn/read/entry24245
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-039.JPG Хэмжээс: 600x450 90k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4417
B3-006.JPG Хэмжээс: 600x424 117k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5364
zam-058.JPG Хэмжээс: 600x450 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 9351
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: