Энэ сард чиний нэрийг өгчихье
Этгээд сонин сар болон хувирах вий Заам ярах эрдүү салхи нь -заавал чиний үнэртэй байгаасай гээд Алга хавсран залбирах "Будда"-ийн Анисан мэлмийд даатгая.
Энэ сард чиний нэрийг өгчихсөн юм чинь Эргэлзээгүй цас орно, Ороолтоо зэхэх нэгдүгээр сараас Оргож ирэх догдлол минь ч энд л үлдэг
Гуч дөхсөн наснаасаа нэгийг нь сугалаад
Гулгаж тоглох цасны анд болгоё
Цас өнхөрүүлэн томоос том цасан хүн хийгээд Царай муутайгаар нь дуудаж, удалгүй сугадалцан үдэш рүү хамт нэвчиг
Энэ сард чиний нэрийг өгчихсөн чинь Ээжээсээ нуух зүйлгүй болчихлоо Харьж яваа хос залуусын Хамт өргөсөн хүнсний цуглуулга шиг Хачин амтлаг болж байна, энэ сар
Энэ сард чиний нэрийг өгчихсөн чинь!
2017.12.01
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
mongolia2007year-169.JPG Хэмжээс: 600x450 93k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3792
orkh-015.JPG Хэмжээс: 600x450 97k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5055
khuv5-001.JPG Хэмжээс: 600x450 89k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 3809
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: