Ариун удмыг тань таслахгүй гэж Алтан заадсаа салган байж Амьдрал үхлийн ирмэг дээр Аминаасаа амь тасалж Ааваа гэж дуудах үр төрүүлж өгсөн хүн шүү дээ Ханиа бүү гомдоогоорй Хан тэнгэр хилэгнэдэг юм шүү Бүл нэмж бүтэн амьдралтай явуулах гэж Бундан зүрхнээсээ зүрх ургуулж Бүлээн цусаа урсган байж Бүтэн биеэ хувааж биенээсээ бие таслан Бяцхан үрийг чинь төрүүлсэн хүн шүү дээ Ханиа бүү гомдоогоорой Ханийн тэнгэр хазайдаг юм шүү Ойн согоо шиг гунхаж явсныг нь санаарай Олон эрчүүдийн дундаас чамайг л сонгосныг нь ойлгоорой Нэрээр тань овоглох цурав үрээ өсгөх гэж Нялх биеэ хайргүй зүтгэхийг нь мэдрээрэй Нойроо харамлалгүй нэг шөнө ч гэсэн туслаарай Ханиа бүү гомдоогоорой Халуун сүү нь ээддэг юм шүү
Гундуу явахыг чинь харж өрөвдөж Хүч нэмж зоригжуулдгийг нь ойлгоорой Омголон давилуун зангий чинь дарж Ойлгуулж зөөлрүүлж аргаддагийг нь мэдрээрэй Өрөөлөөс өмөөрч өмөлздөгийг нь санаарай Ханиа бүү гомдоогоорой Халиглах зүрх нь мохдог юм шүү Алс хол явахад чинь сэтгэлээ чилээж Араас чинь залбирч хүлээдэг юм шүү Харьж гэртээ ирэхэд чинь хайраар гэрэлтэж Хархан нүдэнд нь гэрэл цацарч Халгиж цалгин баярладаг юм шүү Ханиа бүү гомдоогоорой Хархан нүдэнд нь гуниг суудаг юм шүү Энэ яваа насны чинь түших багана юм шүү Эцэг шигээ санаж нөмөрлөдөг юм шүү Хайрлах тусам өнгө орж сэргэдэг юм шүү Халамжлах тусам гэрэлтэж хайлдаг юм шүү Ханийнхаа энгэрт эрхлэн жаргахыг хүсдэг юм шүү Ханиа бүү гомдоогоорой Хайлган сэтгэл нь сэвтдэг юм шүү Бусдаас дутуугүй явуулах гэж хичээдгийг нь санаарай Буруугүй байлгах гэж үглэдгийг нь ойлгоорой Хайраар дутаахгүй гэж зүтгэдгийг нь бодоорой Халамжилж бөөцийлж хайрладгийг нь мэдрээрэй Хазайхад чинь хажуугаас чинь түшдэгийг санаж хичээгээрэй Ханиа бүү гомдоогоорой Хатан ухаанаар нь дутдаг юм шүү Д.Долсүрэн. 2018.11.12
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
Өнөө Хэмжээс: 600x428 105k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5342
khuv5-006.JPG Хэмжээс: 600x800 133k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4190
Бор хавцлын өвөл Хэмжээс: 600x441 164k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4168
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: