Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Х  
  Болормаа Б  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Тогтохын Цацралт : Тал саран /Өгүүллэг/
Оруулсан admin on 2019-03-12 14:47:56 (4987 уншсан)

Бүсгүйн толгой тархи, ууц нуруу нь өвдөөд, хөдөлж чадахгүй хэд хоног хэвтэрт байгаагаа ч мэдэх юм алга. Төрсөн өдрөөрөө найзынхаа бэлэглэсэн, хормойгоороо гоёмсог торон эмжээртэй даашинзыг өмсөөд гарах гэж байхдаа нөхөртэйгөө муудалцсанаа л санана. Муудалцах ч гэж дээ, янхан минь ийм юм өмсчихөөд, хаана очиж, хэнтэйгээ заваарах гээв! Өмд цамцаа өмсөөч гэхэд нь, өнөөдөр чинь миний төрсөн өдөр шүү дээ, найзынхаа өгсөн бэлгээр гоёж харуулъя л даа гээд хэлчихсэн аж. Чичигнэсэн хоолойгоор учирлангуй хэлсэн энэ хэдхэн үг нөхрийг нь ингэтлээ галзууруулна чинээ санасангүй. Жинсэн өмдөө, свитерэн ( хоолойтой ) цамцтайгаа өмсөөд гарсан бол ингэтлээ зодуулахгүй л байж дээ хэмээн бодоод босох гэтэл хавиргаар нь хатгуулж өвдөөд өндийж ч чадсангүй. Амьсгалахад хэцүү, хавирганууд нь хугарсан бололтой. Хүүхдүүд нь хичээл сургуульдаа явсан байж таарна, гэрт нь ямар ч чимээ анир алга.

Аав нь ээжийг нь зодох болгонд хүүхдүүд айсандаа нэг буланд бөөгнөрч, бөмбөгнөтөл чичирсээр үүр цайлгадагсан. Хүүхэд л юм хойно, хэд хоногоос мартагначихсан инээлдэж, хөхрөлдөөд хоорондоо тоглох хэдий ч аавынхаа харцыг харангуутаа түрүүчийн инээд хөөр огт байгаагүй мэт нам гүм болцгоодог билээ.


Эртээдхэн дээ, хүүхдүүдтэйгээ дэлгүүр орж явахдаа, хямдралын тасагт, одоо ид моодонд ороод байгаа рейтузэн өмдийг, жинсэн дотуураа давхарлаж өмсвөл дулаахан ч юмуу, бас хааяадаа даашинзан доогуураа өмссөн ч болохоор юм, өнгө нь л жаахан тиймхэн юм даа, ногоон байхдаа ч яахав дээ гэж бодон, дотроо инээд нь хүрчихсэн үзэж зогстол, охин нь, та ийм өмд авч яах гэж байгаан, аав уурлана даа гээд болиулж билээ.
Ийм хүнтэй миний ингэж нэг насаараа зовох маань ч дүүрч, хүүхдүүд маань л энэ бүгдийн золиос болж байна даа хэмээн гуниглавч, дөрвийн дөрвөн хүүхэдтэй би гэдэг хүн эндээс гараад хаачих билээ, ямар наашаа гэх хамаатан садан байх биш гэж тэвчсээр өнөөдөр ийнхүү босч ч чадахгүй болчихоод хэвтэж байгаа нь энээ.
Жирэмсэн байхад нь хамгийн анх гар хүрсэн билээ. Ухаан алдтал нь зодчихоод, дараа нь уучлалт гуйн, уйлж унжиж, бэлэг сэлт барьж гүйсээр аргандаа оруулж авч үлдсэнсэн. Тэгэхэд нь л салдаг байсан юм гэж одоо бодовч дэндүү оройтож. Анхныхаа хүүхдийг гаргаад ерөндөг тавиулах гэхэд нөхөр нь, чи миний гэрт байгаа цагт хэзээ ч жирэмслэлтээс бултана гэж байхгүй шүү! Монголын үрс маш олон болох болтугай! Энэ бол бидний эх орондоо оруулж буй үнэтэй хувь нэмэр гээд даажинтайгаар хөхөрсөн билээ. Нөхрийнхөө тоглоогүйг мэдэж байсан болохоор дахиж оролдсон ч үгүй.
Толгой нь заадсаараа салчих шахам өвдөнө. Аяга ус ч болтугай уухсан.
Сэв сэвхийтэл шалмаг алхах хөлийн чимээ сонсогдохтой үгүйтэй шатаар өгсөж явааг бүсгүй мэдэрлээ. Урьд нь энэ чимээг сонссон бол хүүхдүүдээ чимээгээ аядахыг сануулаад, өөрөө гал тогооны өрөө рүү гүйх шахам орж, урьдчилаад бэлдчихсэн цай хоолоо гал дээр тавьдагсан. Нөхөр нь шинэхэн халуун хоол цайнд дуртай тул орой бүр хүүхдүүдтэйгээ түүнийг иртэл хоолоо идэж чадахгүй хүлээнэ. Аав дахиад л оройтож байгаа юмуу, өлсөөд байна ээжээ гэж хүүхдүүд нь гомдоллодог байснаа, хүүхдүүдтэйгээ түрүүлээд жаахан хоол хийгээд идчихсэнийг мэдээд аав нь яаж уурласныг нь харснаас хойш дуугүй л ажлаа тараад ирэхийг нь хүлээдэг болжээ.
Хамраас нь цус гоожиж, үс нь сэгсийчихээд, аавынх нь гарын чилээг гаргаж, өндийх чадваргүй болчихсон, нүд нь өрөвдмөөр ёлтолзон хэвтэх ээждээ нойлын бор цаас авчирч өгсөн хүү нь аяархнаар " аав үхээсэй " гэж хэлсэн нь чихэнд сонсогдсоор...
Харин одоо энэ хөлийн чимээ бүсгүйд падлий ч үгүй санагдана. Ингэж хэвтсэнээс үхэх минь, орж ирээд бушуухан гүйцээгээд өгөөсэй билээ. Хүүхдүүд ч байхгүй байна, тэдэндээ муу зүйл харуулаад яахав, байхгүй дээр нь зүйл дуусчихъя, хэн хэндээ амар...
Тэр хоёр арван жилийн ширээнээс гэр бүл болсон билээ. Эцэг эхчүүд нь ч дуртай байцгаасан. Эртхэн бидний амьд дээр амьдралаа босгоод, үр хүүхдүүдээ өсгүүлээд ав, бид нар мөнх бус, нэг л өдөр өнхрөөд өгнө гээд л. Жаргалтай үе тэдэнд байсан уу гэвэл байсаан. Ангийнхнаасаа хамгийн түрүүнд гэр бүл болцгоосон болохоор тэднийхээр найзууд нь их ирнэ. Тэгээд хоол унд, идээ будаа болоод л, инээж хөхрөлдөөд, үүр цайтал мушгицгаадагсан. Шалдан оюутнуудыг бодвол цалинтай ажилчид болсон тул идэх уухаар элбэг, аав ээжийнхээ авч өгсөн таван ханатдаа жаргалтай байсаан, гагцхүү " Нарлаг Монгол " галт тэргэнд суугаад Монголын хил давах тэр үйлт өдөр хүртэл! Хоёр сартай жирэмсэн эхнэрээ үснээс нь зулгаан, орь дуу тавиулан балбах шавилхан залууг хамгийн захын купейны дөрвөн залуу зогсоожээ. Хавь ойрыхон нь айгаад ойртож ч чадахгүй байхад Уралын хөгжмийн дээдэд сурдаг гэх тэдгээр оюутнууд гүйлдэж ирээд, улангассан нөхрийг нь барьж авч болиулсан билээ.
...Хурдал, хурдал, бушуухан орж ирээд зүйл дуусгаатах намайг! Бүсгүйн нүд галзуурсан мэт хилэнтэйеэ гялалзана. Хөдөлж чадахгүй хэвтэрт байгаа хүн өөр яах ч билээ...
ххх

Эмнэлгийн орон дээр ухаан орсон бүсгүй анхандаа хаана байгаагаа мэдэхгүй гайхаж ядав. Хаалга онгойж цагаан халаадтай сувилагч бүсгүй орж ирээд, түүнийг ухаан орсныг хармагцаа буцаад хар гүйхээрээ гарлаа. Эмчээ дуудахаар яарсан нь тэр байж. Эмч залуу түүнд сандралгүй тайван хэвтэхийг сануулаад үзлэгээ эхлэв. Гурван хавирга бас хамар нь хугарч, толгойд нь томоос том булдруу үүсч, дотуур цус алдсны улмаас ухаангүй хүргэгдэж ирсэн гэнэ. Эрчимт эмчилгээний тасагт тав хоноод, өнөөдөр л ухаан орсон нь энэ юм байх. Нөхөр нь хажуунаас нь алхам ч холдолгүй, уйлан хайлан, ухаан нь орон гаран сахисан гэнэ.
Өө, нээрэн тийм л дээ, би чинь " халамжит " ханийнхаа авралаар эмнэлгийн бараа харсан байх нь! Өөдгүй муу новш, гүйцээчихгүй дээ! Хулчгар амьтан чадахгүй л дээ! Бүсгүй дотроо ингэж бодсон ч юм хэлсэнгүй. Аманд нь байгаа хүчил төрөгчийн аппарат саад болоод байлаа. Эмчийн архан талд зогсоо сувилагч охин л харин ямар нэгэн юм гадарласан янзтай түүнрүү өрөвдөнгүй харж байв. Хэрвээ бүсгүй өөрийгөө харж чаддагсан бол, толгойдоо битүү боодолтой, нүүр ам нь тийм гэхийн тэмдэггүй хавагнасан эмэгтэй, хавдар багатай, цус хурсан нэг нүдээрээ аврал эрсэн янзаар сувилагч руу ширтэхийг олж харах байлаа. Хамгийн сүүлд юу болсныг санах гэж оролдовч, сэвхийсэн тэр зэвүүн гэгчийн хөнгөн алхаа орных нь дэргэд тулж ирээд зогссоноос цааш юу ч байдаггүй.
Удалгүй эмчийн цаанаас булталзах нөхрийнхөө тармаг хөмсөгтэй, хянган хамар нь шөвийх цонхигор царайг хармагц, зүрх нь тэр гэхийн тэмдэггүй савлаж, амьсгаа нь давчдан, нүд нь аажмаар харанхуйлав.

ххх

Тэрээр хүүхдүүдээ хөтлөөд гарахдаа хаалгаа гаднаас нь зөөлхөн хааж, үүрд баяртай гэр минь, би ингээд бүрмөсөн явлаа гэж шивнэлээ. Түлхүүрээ орцны жижүүр эгчид үлдээгээд, та минь сайн сууж байгаарай, биеэ бодоорой гэж хэлээд гадаа гарсан хойноо эргэж нэг цонхнууд руугаа хараад санаа алдав. Тэгээд хүүхдүүдтэйгээ хөлсний машинд суун, хаачихаа ч мэдэхгүй хөдөлснөөс хойш 15 жил өнгөрчээ. Одоо бодоход яаж тэгж зориглож чадсан юм бол! Эмнэлгийн орон дээр ухаан нь орж гаран, үхэлтэй тэмцэж байхад нөхөр нь гэгч этгээд хажуунаас нь огтхон ч холдохгүй байсан гэдэг. Хүн бүр л яасан халамжтай, сайн залуу вэ, эхнэртээ их хайртай юм гэцгээж байхад нь, бүсгүй харин дотроо хорсолтойгоор инээж байсан юм. Яагаад хажууд нь манаад байгааг бүсгүй мэдэхийн цаагуур мэдэж байлаа. Ухаан орохдоо, хэрхэн ингэж " аймаар " гэмтсэнээ хүмүүст ярьчихвий гэхээс сүнсээ зайлтал айж байгааг нь ойлгохтойгоо. Гэхдээ бүсгүйд аз тохиож, сувилагч бүсгүй дуслыг нь залгаад ганцаараа зогсож байхад нь ухаан орж, намайг авраарай дүү минь, цагдаа дуудаад өгөөч, нөхөр маань намайг ийм болгосон гэж хэлж амжсан юм. Би эндээс амьд гардаг л юм бол хүүхдүүдээ аваад энэ яргачинг орхихдоо л нэг орхино доо гэж өөрөө өөртөө тангараглаж хэвтсэн тэр өдрөөс хойш удалгүй сар гарангийн дараа хүүхдүүдээ хөтлөөд гэрээсээ явсан нь саяхан мэт санагдавч, хэдийнээ 15 жил өнгөрчээ. Гараас нь хөтлөөд явахад дорхноо ядарчихаад үргэлж тэврүүлэх гэдэг байсан бага хүү нь 18 настай ханхар эр болж, ээждээ " аав үхээсэй " гэж шивнэж байсан том хүү нь гадаадын хөрөнгө оруулалттай компаний захирал болсон байлаа.
Тэрээр дахиж хүнтэй суусангүй. Тэглээ гээд муудсан ч үгүй, бүхий л амьдралаа дөрвөн хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхэд зориулсан юм. Эргэн санахад амьдрал гэдэг маш баян. Хаачихаа мэдэхгүй явснаа бодоход, одоо бага хүүтэйгээ тохилог орон сууцанд амьдарч, гурван том нь аль хэдийнээ өрх тусгаарлажээ. Амийг нь аварсан жаахан сувилагч бүсгүй харин хувийн эмнэлгийн эзэн болж, тэд одоог хүртэл эгч дүүс шиг холбоотой хэвээр байгаа билээ.
Нөхрийгөө ямаршуухан байгаа бол гэж эхэндээ боддог байснаа сүүлрүүгээ санаанд нь ч орохоо больсонсон. Тэр хүнд үнэн сэтгэлээсээ хайртай байсан юм шүү. Гэвч хайр даагаагүй хүнийг бодож сэтгэлээ чилээхийн хэрэг юун. Бодвол хорвоо бузарлаад хаа нэг газар явж байгаа бизээ.

эх сурвалж: FB/ГОЁ өгүүллэг, тууж, роман


Тогтохын Цацралт



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 408 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог


khuv5-046.JPG
Хэмжээс: 600x450 84k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4690

Должин : Зам зуур
zam-023.JPG
Хэмжээс: 600x450 102k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4807


erd-013.JPG
Хэмжээс: 600x800 138k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4088


Агуулга
Лхагва, 2023.01.04
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn