Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Оруулсан admin on 2019-03-27 08:07:42 (5784 уншсан)

Миний сэтгэлийг тэр нэг ёрын бодол хэдэн өдөр тавгүйтүүлэв. Цаганд гамгүй ханддаг амгалан зангаас минь болж хоолой дээр тулчихаад байгаа өчнөөн ажил намайг бухимдуулж, бас сарын өмнө маргааш өгнө гээд зээлчихсэн 100 еврогийн эзэн үүд сахиад амар заяа үзүүлэхгүй байхад гэнэт нөгөө бодол тархинд цахилгаан адил гялсхийн ороод ирнэ. Бодохгүй байя гэвч “Сайхан шүү дээ. Чиний юу бодож байгааг хэн ч мэдэхгүй. Угаас бурханд чи итгэдэггүй юм чинь тэр ч бас мэдэхгүй” гэж сэтгэлийн мухраас хэн нэгэн шивнэж бүр тачъяадуулж орхино. Би толгой сэгсрэн “Үгүй, үгүй” гэж амандаа хэдэнтээ чангаар бувтнаад бодит амьдралдаа эргэж орон ойрын хугацаанд зайлшгүй шийдвэрлэх ёстой ажлаа бодон түмэн зовлонд шаналж, яаж мултрах тухай санаашран суухад дахиад нөгөө сэтгэлийн мухарт байх тэр нэгэн “Чи хүсч л байгаа ш дээ. Яаж ч хичээгээд чи энэ сайхан таашаалаас салж чадахгүй” хэмээн шивнэх авай.


Ятгах мэт хэдэнтээ шивнэлээ. Сая л би сэтгэлийн мухраас намайг шаналгаад байгаа түүнийг бие физилоги минь юм гэдгийг ухаарав. Бодол гэхээс илүүтэй бие физилоги маань намайг шаналгаж, энэ шаналгаагаа тархи руу уран сэтгэмж хэлбэрээр илгээгээд байгааг мэдмэгц эр хүний нандин эрдэнэ, бахархал болсон түүнийгээ өрөвдлөө. “Дүүрсэн хэрэг. Хаашдаа долоо хоног гүрдийж суугаад ч амжихгүй ажил. Хагас өдөр алдвал яавал гэж. Хөрш залуу 100 еврогоо нэхэж элдвээр хараавал харааг. Орой өгнө гээд худал хэлчихье” гэж өөртөө хэлээд халаасаа ухан байгаа мөнгөө тоолвол 34 евро л байв. Нэг цаг авахад элбэг хүрнэ. Сэтгэлийн мухраас “Цагийн дотор хоёр удаа хийж амжина” гэж бахдалтайгаар хэлэх нь дуулдав. Хэдий хавар цаг ирж модос зулзагалсан ч Парист жихүүн салхи үлээж, удаахан явбал хамрын ханиад ч тусч мэдэхээр тул эмэнд мөнгө гарздахгүйн үүднээс сөдөн хүрмээ өмслөө. Ноосон малгай толгойдоо углаад хаалган дээр очин хэсэг чимээ чагнавал нам гүм. Түлхүүрээ аяархан эргүүлээд яайжийсан хаалгаа чимээ гаргалгүй онгойлгох гэж бараг л инч инчээр түлхэв. Хүн багтах дайны завсар гармагц толгойгоо цухуйлган дахиад чих тавин анирдлаа. Хөршийн хаалганаас юу ч үл сонсдоно. Хонгилоор хоол хайн нисэх ялааны дүнгэнэх дуу нам тайвныг илтгэж, надад бяцхан найдвар төрүүлэв. Шалавхан гараад хаалгаа бас л инч инчээр хаан цоожиллоо. Чимээ гаргахгүйг хичээн тогоруу аятай тонголзон өлмий дээрээ явж хэдэн шат уруудтал ард хөршийн хаалганы чихрах дуу сонсдов. Тэр чигтээ хонгил уруудан ялаанаас дутахааргүй нисэх мэт харайлгав. Үүд саван гарах үед араас “Хөгийн мэхлэгч… 100 евро… Франсуа…” гэж орилох хөршийн тасалданги дуу хальт сонсдоод хаалга хаагдахад таг болов.
Тэр газар руу очихын тулд заавал метрогоор явах ёстой, тэгээд ч би метронд суух туйлын дуртай нэгэн. Тэнд олон янзын хэлбэр галбиртай, өөр өөрийн онцлог дүр, төрхтэй бүсгүйчүүд хэдэн арваараа бий. Тэднийг харан сэтгэл дотроо таашаал эдэлж, хувцсыг нь нүдээрээ тайчин нүцгэлж, элдэв янзаар байрлуулж, нөгөө ажлыг хийж байна гэж төсөөлөн бодох ч… Нэг мэдэхэд метроны буудал дээр ирсэн байлаа. Цонхоор харж байгаад сэлүүхэн бас олон бүсгүйчүүдтэй хэсэгт орон сандал дээр тухлан суулаа. Үнэндээ би төгс төгөлдөр гоо үзэсгэлэн гэхээс илүүтэй этгээд, хачин хэлбэрийг сонирхдог. Майга хөл, өргөн гуя, ер бусын том хөх, хэт туранхай, бас бүдүүн гээд ерөнхий шинжээс гадна уруул, чихний хэлбэр, арьсны өнгө нь миний сэтгэлийг илүүтэй татаж, дотор гижигдээд байдаг юм. Метро дотуур харц бэлчээн бүсгүйчүүдийг сонжиж буйгаа нуух гэж тоомжиргүй царайлан эвшээлээ. Тэгж байгаад надаас гуравхан алхамын цаана зүүрмэглэн суух бүсгүйг гэнэт олж хараад хамаг сэрэл минь хөдөлж орхив. Түүний цоровгор уруулнаас илүүтэй “Бөгжний эзэн” кинон дээр гардаг эльфүүдийн чихтэй адил дээшээгээ сунасан гурвалжин чих нь миний дотрыг маажиж гарав. Үсээ арагш самнан хавчуулсан тэр чихийг хазаж үзэх юмсан. Өвдгөө нийлүүлж, хажуу тийш үл ялиг хазайн суусан бүсгүйн хувцсыг нүдээрээ тайчиж гарлаа. Нэг мэдэхэд бүсгүй ягаан өнгийн хөхөвч, агтавч хоёртойгоо л үлджээ. Хөхөвчийг нь тайлвал жижигхэн хэрнээ булцгар хөх, грек үзэм мэт борхон өнгөтэй товч нь намайг галзууруулах шахав. Еваг бүтээсэн Ертөнцийн эзний алдар бадраг. Хоёр хөлний нь дундах ариун газар, орчлонгийн хамгийн агуу таашаал, ер бусын мэдрэмж. Бүсгүйн сүүлчийн хувцас агтавчийг нь дөнгөж шувталтал мөрөн дээр хэн нэгэн алгадаж таатай төсөөллийг минь тасалдуулж орхилоо. Амтат сайхан бодлоос минь салгасанд цээжний гүнээс уур дүрсхийн асч тэр өөдгүй амьтныг айлгах санаатай ширүүхэн харвал буурал ногтон сахалтай, хүрэн бүрх духдуулсан өвгөн өөдөөс минь дүрлийж зогсов.
-Юу гээв, өвгөн гуай? хэмээн би аль болох шүд зуун дургүйлхсэн өнгөөр дуугарлаа.
-Чиний наад үйлдэл чинь ёс суртахуунд нийцнэ гэж бодож байна уу? Ийн гүвтнэх өвгөний нүдэнд жигшил, зэвүүцлийн оч гялалзахыг олж хараад би цочив.
-Пардон. Та юу ярина вэ? Би нэг л сайн ойлгохгүй байна гэж худал тэвдсэн царай гаргавал өвгөн харин өөдөөс минь хоржоонтойгоор жуумалзсанаа:
-Чи сая тэнд сууж буй бүсгүйг нүцгэлээ биз дээ? гэлээ. Зүрх оволзож, амаар гарчих шахав. Сандран ийш тийш харвал өвгөний хэлсэн үгийг хүмүүс сонсоогүй бололтой дор бүрнээ метроны хэмнэлд бүүвэйлэгдэн явна. Өвгөн алхам ухарснаа эргэж суудал дээрээ суув. Гуравхан алхамын цаана байх ер бусын үзэсгэлэн төгөлдөр, сайхан чих сэтгэлийг минь гижигдсээр. Гэвч өвгөний цоо ширтэх харц намайг тэвдүүлж, нуруугаар амьтан гүйх мэт жирсхийхэд өөрийн мэдэлгүй би салгалж эхлэв. Нүдээ анин, хэдэнтээ гүнзгий амьсгаа авч тайвширлаа. “Явж явж энэ өвгөнд бурхан бусдын бодлыг уншдаг чадвар хайрлах гэж” хэмээн би Ертөнцийг бүтээгчийн өмнөөс халаглан, түүнд дургүй минь хүрэв. Бурхан сохор юм даа. Алгуурхан хөдлөх метроны цонхоор үй түмэн хүмүүс сүлжилдэх зогсоол жирэлзэн өнгөрснөө харанхуй хонгилын нэгэн хэвийн дүрс залган авав. Энэ зуур нүдний булангаар “эльф” чихтэй бүсгүй рүү хяламхийвэл тэр алга. Саяын зогсоол дээр буучихаж. “Уг нь тэр чихийг дахиад ганцхан удаа харсан бол нөгөө ажлын үеэр 30 еврогийн янхан хүүхний чихийг түүнийх гэж төсөөлөхгүй юу” гэж дотроо халаглаад, энэ сайхан боломжийг үгүй хийсэн бодол уншдаг өвгөн рүү уурсан харвал түүний суудал хоосон байлаа.
Хоёр зогсоолын дараа би буув. Нууц янханы газар болох таван гудмын цаана буй гурван давхар хямдхан зочид буудлын зүг гэлдэрлээ. Энэ замаар явсан тоогоо би хэдий нь алдсан. Нэг удаа ийн алхахдаа тоолох гэж оролдсон болов ч байнга давтагддаг нэгэн хэвийн үйл хөдөлгөөн учраас нэг гэж тоолоод, дахиад нэг гэж үргэлжлээд ер болж өгөөгүй юм даг.
Бодол уншдаг өвгөн тархин дотор орчихоод булан, хонгил, тохой бүрээр сэлгүүцээд намайг зовоож байлаа. “Миний бодлыг уншаад өвгөн юу гэж бодсон бол?” гэхээс хөх инээд минь хүрэв. Тэр ч бас “эльф” чихтэй бүсгүйн нүцгэн төрхийг харсан шүү дээ. Машинууд салхи татуулан өнгөрч гарцан дээр ногоон гэрэл асахыг хүлээх зуураа эргэн тойрныг харуулдтал замын яг эсрэг талд нэгэн гайхалтай сайхан бүсгүй зогсож буйг би олж харав. Бурхан минь гэж. Энэ төгс бүтээлийн чинь төлөө таны мутрыг магтан дуулъя. Халлелүүяа. Өөр рүү нь өлөн бар шиг цоргин ширтэх шар нүдийг минь анзаарсан бүсгүй эрээ цээргүй аашилж байгаад минь дургүйцлээ илэрхийлж хажуу тийш толгойгоо огцом шидлэв. Бүсгүйн өөрт нь үл зохих энэхүү маягаас илүүтэй хэний ч харсан илт ойлгогдохоор түүний үзэн яддаг хөл нь миний ухаан санааг балартуулж байлаа. Түүний хөл ер бусын майга ажээ. Салтаанаасаа эхлэн дугуйрсаар шагай хэсэгтээ хүрэхэд хоёр хөлийнх нь дундуур бөмбөг чөлөөтэй гараад явчихмаар зайтай болох аж. Би бодолдоо бүсгүйн хувцсыг тайчиж гарлаа. Хэний ч төсөөлшгүй сайхан цэнгэлдээ умбан нүдээ эгшний зуур аниад нээтэл бүсгүйн хажууд метрод тааралдсан бодол уншдаг өвгөн зогсож буйг олж хараад ангайж орхив. Энд яаж ийм хурдан ирсэн хэрэг вэ? Ногоон гэрэл асчээ. Би зам хөндлөн гарахдаа хажуугаар өнгөрөх ер бусын сайхан хөлтэй бүсгүйг хальт хараад сэтгэл минь харамссандаа гиншиж буйг мэдрэв. “Эльфэн чихтэй майга янхан”. Өвгөнийг хараагүй дүр эсгэн өнгөртөл чихэндээ түүний “Чамд хүн төрөлхтний олон зуун жил эрхэмлэн ирсэн ёс суртахууны хэлтэрхий ч болтугай байна уу?” хэмээн шивнэхийг сонсов.
Янханы газар хүртэл нэг гудамж хэртэй зай бий тул энэ зуур би өвгөний хэлээд байгаа ёс суртахууны тухай бодлоо. Эцэст нь худалд үнэн оршдог хэмээн томьёолж, ёс суртахуун бол хүний зохиосон сэтгэлийн дөнгө юм хэмээх дүгнэлтэнд хүрэв. “Үнэндээ тэр өвгөн өөрөө ёс суртахуунтай байсан бол миний бодлыг унших ёсгүй байсан юм” гэж би хараал урсгаад янханы газрын үүдийг татлаа. Нүд аних мөчдөө энэ газрыг санах гэж би зочид буудлын эд хогшил, байрлал, өнгө, бүр үнэрийг нь хүртэл тогтоогоод авчихсан юм. Хонгилд гурван янхан тамхи татан зогсох бөгөөд намайг хармагцаа тас тас хийн хөхрөлдөв. Би гутал, өмд, сөдөн хүрмээ гүйлгэн харлаа. Хүүхнүүд инээлдсээр. Өөрийн эрхгүй хоёр хөл маань өрөөний буланд байх толь руу чиглэв. Хананд тогтоосон дугуй тольны өмнө очоод би Парис хотыг хирдхийтэл чангаар ориллоо. Өөдөөс минь хараад метрод тааралдсан буурал ногтон сахалтай өвгөн амаа ангайн, үзэшгүй муухайгаар ярвайн зогсох аж.


Ж.Бямбасайхан. 2012 он.
"Тамаас ирсэн солиот" номоос авав



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 311 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Б. Ганбаатар	36х8х7, холимог техник
Гоо марал
Хэмжээс: 600x800 122k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5367


erd-011.JPG
Хэмжээс: 600x450 169k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4670

Зураач : Б.Хонгорзул
khongor050.jpg
Хэмжээс: 600x416 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4217


Агуулга
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш
Даваа, 2023.05.15
· П.Бадарч : Нулимст борхон болжмор
Ням, 2023.02.19
· Цагаан сар – Хүүхдийн үг, шүлэг Хүүхдүүд:
Даваа, 2023.02.20
· Цагаан сарын мэндчилгээний үгс
· Цагаан сарын мэндчилгээний үгс
Мягмар, 2023.01.24
· Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Лхагва, 2023.01.04
· Сааюугийн Баттулга : ТЭНГЭР ҮР
· Эрдэнэ-Очирын Ганболд : АЛГЫН ЧИНЭЭХЭН ГАЗАР
· Долгорын ЦЭНДЖАВ : “ЦАГААН НОХОЙ”
· Ням-Очирын Баасанжав : АЛТАН ЗУУЗАЙ
· Лхагвагийн Дайриймаа : ГАР ХӨРӨӨ
· Наваанжамбын Мөнхсайхан ДАРДАС
· Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
· Баянмөнхийн Цоожчулуунцэцэг : ХИШИГ
· А.Ивээл : БУЙД СУМЫН НААДАМ
· Х.Эрдэнэцэцэг : ГЭРЭЛТЭГЧ ХУЛС МОД
Даваа, 2022.11.28
· Д.Галсансүх : ХЯТАД СУРГУУЛЬ
Баасан, 2022.11.25
· Д.Галсансүх : СЭТГЭЛЗҮЙН ТУУРИУД Ц. Буянзаяа-д
· М.Амархүү: УРГИЙН МОД
Пүрэв, 2022.11.24
· До. Болдхуяг : ХААНЫ САНААШРАЛ (Монологи)
· Чингис хааны алтан сургаалиас
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn