Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдсайхан С  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Улам-Оргих Раднаадорж  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Бусад 		 Өгүүллэг: Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
Оруулсан admin on 2019-03-27 08:07:43 (5175 уншсан)

Орос цэргүүд аль 80-аад онд барьж өгсөн орон сууцны есөн давхар барилгын чердакан дээр гараад хашлага налан суулаа. Хайрцаг кент, гурван шил шар айраг надад хань болж арван хэдэн жилийн тэртээ шархалсан сэтгэлийг минь тайвшруулахаар хажууд минь байх. Чааваас, энэ хоёр олон ч жил хань болж, зовлонгоос минь хуваалцсан даа. Хавар… Сэтгэл шаналж, зүрх хоосорсон зэгэл өдрүүд. Гудамж уйлагнасан, хөл дор шалбааг шал хийсэн, бүсгүйчүүд нүүрээ торгон алчуураар ороосон, үе үе салхи босож аманд шороо шажигнасан, элдэв үнэр хамар мурчийлгасан Улаанбаатар хотын хаврын уйтгартай өдрүүд. Энэ үеэр би чердакан дээр гарч нэгэн бяцхан од мөхсөн тэр хар өдрийг дурсдаг юм. 15 жилийн тэртээ мөн ч гэнэн, тэнэг, бодлогогүй, цайлган, ёстой л нэг хүүхдээрээ байж дээ. Шар айрагнаасаа хоёр балгалаад, тамхиа сорлоо.


…Цүнхэндээ хэдэн дэвтэр, хоёр гурван ном хийчихээд сургууль руугаа харайлгана. Наймдугаар анги болоод ч тэр үү цээжинд орчлон тэр чигээрээ багтаж, их л том болчихсон юм шиг маадгар алхдаг байлаа. Үнэндээ хичээл нэг их сонин биш, угаасаа нэгэнт ойлгохоос өнгөрчихсөн болохоор мэрийгээд ч нэмэргүй. Багш нар ч энэ нэг юманд заагаад ч ойлгохгүй гэдгийг мэдсэн юм шиг намайг үл тоон ангийн хэдэн онц сурлагатнуудтай өдрийг өнгөрүүлж хааяа нэг над руу харж толгой сэгсэрнэ. Тэгэхэд нь би юу ч мэдэхгүйдээ гэмшиж шилэн хүзүүгээ мааждаг байв. Онц сурлагатнууд харах царайны ондоо. Үсээ мөлчийтөл нь самнаж, гонжоомоо гар эсгэчихэм нимгэн нугалаас гарган индүүдэн, гутлаа тоос хальтирмаар арчиж, өнгөлнө. Ирээдүй нь тодорхой гэгдэх дундаас доош сурлагатнууд арын паартанд сууж өөрсдийнхөө зохиосон шинэ үсгээр бичсэн захиаг бие биендээ дамжуулж хов ярилцана. Шерлок Холмсын номноос санаа авч үсэг зохиосон хэрэг л дээ. Охидууд замаас нь захиаг олзолж аваад чухалчлан унших гэвч нууц үсгийг мэдэхгүй учраас захиаг хэд эргүүлж тойруулснаа чулуудна. Тэгэхэд бид хөөрч, өөрсдөөрөө бахархдаг байлаа. 10 жилийн сурагч байхдаа болохгүй, бүтэхгүй ямар ч их юм хийж нүгэл хурааж байв даа. Чулуугаар эсрэг байрныхантайгаа байлдаж нэгнийхээ тархийг хага цохино. Арай том болоод ирэхээрээ дошин дээрээ бариа хийнэ. Бас өөрөө бусад байрны гаруудад бариулж хувцаснаасаа сална. Зодоон цохион, бүлэглэл, диско, кино гээд л явж өгнө. Эгээ л буруу тийшээ халтирдагийн даваан дээр тэр бяцхан охин намайг татаж авч билээ. Савх шиг нарийхан хуруутай, жижигхэн, туранхай, цав цагаахан гарнаас нь атгаад яг энэ газар, чердакан дээр нар жаргатал суудагсан. Яриад л байна, яриад л байна, яриад л байна. Тэр дуугүй л сонсоод инээмсэглэн өвдгөө тэврэн сууна. Би ч яахав санаанд орсноо, хаа нэгтэйгээс хальт дуулснаа бурж гарна. Яагаад ч юм хавар гадаа зэвэргэн байхад чердакан дээр дулаахан байдаг юм. Салхи хаах агааржуулагч яндангийн нөмөрт суугаад л тэнгэр ширтэн хөвөх үүлс, цагаан зураас татуулан нисэх дуунаас хурдан онгоцыг харж сэтгэлдээ ирээдүйгээ урлан, мөрөөднө. Тэр маань балетчин болно хэмээдэгсэн. Оросд амралтаараа явж байхдаа “Хунт нуур” хэмээх балет үзээд л цасан цагаан хувцастай хун шувууд зүрх сэтгэлд нь хоногшсон юм билээ. Хожим би “Хунт нуур”-ыг үзсэнийхээ дараа ганцаараа зөндөө удаан уйлж билээ. Эргэлдэн дүүлэн нисэх тэр л цагаан хун, 15-хан настай тэр л бяцхан охины биелээгүй мөрөөдөл, турьхан биендээ үүрсэн аймшигт өвчин, шаналал зүрхийг минь урж, бодох бүрийд сэтгэл өвдөж нүдэнд минь нулимс мэлмэрээд ирдэг юм. Эр хүний сэтгэлийн гүн дэх чавхдас нэг хөндөгдөхөөрөө их л уяхан болчдог бололтой юм. 
Нэг удаа бид хоёр өглөө хичээлээ тасдаад нар жаргатал чердакан дээр суув. Тэр маань маргааш Орос улс руу явна. Аав нь гадаадад ажиллах томилолт авсан учраас гэр бүлээрээ явж байгаа гэнэ. Түүнийг яваад өгнө гэхээр сэтгэл гунигаар дүүрч, маргааш битгий болоосой, нар битгий жаргаасай хэмээн залбирна. Хэчнээн залбираад ч дэлхий эргэдэгээрээ эргэсээр. Тэр өдрийн жаргаж байгаа нар томоос том, улаанаас улаан өнгөтэй байсан. Алтан цацраг нь тэнгэрээр тарж, уулсын орой ягаан өнгөөр гэрэлтэж, тэнгэрийн хаяа тэр чигтээ улааран туяарч, тэр л улаан тэнгэрийн өмнүүр хаврын шувууд зэллэн нисэхийг анх удаа харж билээ. Тэр маань:
-Энэ шувууд хаашаа нисч байгаа бол? гэж хэлээд уртаар санаа алдсан юм. Би амандаа:
-Мэдэхгүй ээ, их л хол явах байх гэж бувтнав. Хэсэг зуур тэр маань дуугүй сууснаа гэнэт “Хүн дахиж төрдөг болов уу?” гэж асуув. Үнэндээ би тэр үед энэ тухай бодож ч үзээгүй, үхэх төрөхийг үл тоох, амьдралд сагасан 15-хан настай нэгмуу сөөсгөр банди байлаа. Харин тэр маань энэ тухай бяцхан оюун ухаандаа байнга боддог байсан юм билээ. Сэтгэл минь дахиад л шархираад явчихлаа. Тамхиа сороод л, сороод л, шар айрагнаасаа хэд хэд балгаллаа. 
-Би удахгүй ирнэ ээ. Чамд гоё бэлэг авчирна. Чи юунд дуртай вэ?
-Юу ч яахав дээ. Гэхдээ …
-Яагаад дуугүй болчихвоо? Би өөрөө мэдээд аваад ирэх юм уу? 
-Оросд зөндөө олон нохой байдаг байх даа. 
-Чи нохой тэжээмээр байгаа юм уу? Тэгээд ямар нохой авчрах юм бэ? 
-Монголд байхгүй нохой.
-За, за. Би заавал авчирна аа. 
Гэрийнх нь хаалган дээр ярьсан бид хоёрын сүүлчийн яриа. 
Тэр маань Орос улс руу явснаас хойш сар гаруй боллоо. Би гэдэг амьтан гэрээс гарахаа ч байж, гиюүрч, ганцаардаж, альбомонд байх түүний зургийг харан хэдэн цагаар ч хамаагүй сууна. Тэр яагаад миний сэтгэлийг ингэж ихээр татаж, түүнийг үгүйлж, зургийг нь ширтээд л ганцаараа яриад байгаагийнхаа учрыг би ойлгохгүй байлаа. Сэтгэлдээ хурдхан тэр минь ирээсэй гэж хүсэмжилнэ. Нэг удаа би түүнийг зүүдэлж билээ. Зах хязгаар нь үл харагдах далайн хөвөөн дээр бид хоёр суух аж. Миний өвөр дээр бяцхан нохой зүүрмэглэн хэвтэнэ.
-Миний авчирсан бэлэг чамд таалагдаж байна уу?
-Таалагдаж байна. Үнэхээр хөөрхөн нохой юм. 
-Тийм бол намайг үнс. Гэхдээ энд шүү гээд уруулыхаа хажууханд хуруугаараа заав. Би тэнд нь биш ягаахан уруул дээр нь үнслээ. 
Амттайхан энэ зүүдээ би өдөржин бодож сэтгэлийн их цэнгэл эдэлж билээ. Бодох бүрийд түүний минь инээмсэглэсэн төрх тодорч, хажууд хэн ч байхгүй байхад нүүр минь улайж, ичнэ. Өнгөрүүлсэн амьдралдаа зүүдэлсэн хамгийн сайхан зүүд минь энэ. Тэр намайг тэгэхэд дурсаж тэр нь хэдэн мянган бээрийг даван сэтгэлд минь зүүдээр дамжин ирсэн байх хэмээн би одоо боддог юм. 
Тэр нэг өдөр ангидаа орж иртэл манай ангийнхан над руу өрөвдөх мэт харцгаахыг би аясаараа мэдрэв. Тэрнийг явснаас хойш би үнэндээ царай алдаж, бүр нурмайсан амьтан болчихоод байсан юм. Хэн ч харсан өрөвдмөөр, тийм нэг банди болчихоод байлаа. Хичээл тарахад би ангиас хамгийн түрүүнд гарахаар ухасхийлээ. Яг хаалганы дэргэд очтол ангийн багш:
-Үдээс хойш 15 цагт Хүслэнгийнд очно шүү. Аав, ээж хоёр нь хэлүүлсэн байна лээ хэмээн нэг л сонин өнгөөр хэлэв. Хүслэн гэдэг нэрийг сонсоод миний сэтгэл цэлмээд явчихав. Хаалга онгойлгон хонгилоор гүйсээр, гудмаар гүйсээр гэртээ ирлээ. Хувцасны шүүгээгээ онгичон гайгүй гэсэн өмд, цамцаа гаргаж ирэн өмслөө. Цаг харвал дөнгөж 13 цаг. Бүтэн хоёр цаг дутуу байлаа. Яарсан сэтгэлд маань цаг явж өгөхгүй, бүр зогсчихсон мэт санагдана. Хамгийн удаан, сэтгэл шаналгасан хором мөчүүд аажуухан урссаар 14 цаг 50 минутыг арай гэж заав. Хаалга саван гарч шатаар нисэх шахам уруудаад тэдний орц руу гүйлээ. Нэг мэдэхэд тэдний хаалган дээр ирчихжээ. Хаалга нь завсартай, дотор нь хүмүүс дүнгэнэлдэн ярих нь сонсдов. Түлхээд ортол тэрний маань ээж зогсож байлаа. Нүд нь улайж, бүлцийсэн байв. Намайг хараад уруул нь үл мэдэг өмөлзөж, аяархан гэнэгэнэх авиа гарав. Би бүр гайхширч хоцров.
-Сайн байна уу, та? гээд түүнийг давуулан том өрөөний хаалгаар шагайлаа. Түүний минь инээмсэглэх уяхан хонгор зургийн өмнө зулын гэрэл бадамлан асна. Нүд бүрэлзээд явчихав. Юу болсныг бүү мэд би хаалгаар үсрэн гарлаа. Шатаар доош уруудтал хүүхдүүдийн шуугилдах дуу сонсогдов. Ангийнхан маань өгсөж яваа аж. Дээш өгссөөр би есөн давхарт гаран чердакны хаалгыг мөрлөн онгойлгоод чердакан дээр гарлаа. Нааш цаашаа гүйгээд л байлаа. Орилоод, гүйгээд л байлаа. Хэдэн ч цаг гүйсэн юм, нэг л мэдэхэд газар бахардан унасан юм. Сэтгэл минь өвдөж, зүрх минь ёолно. Нулимс нүднээс минь урсан гарсаар л байв. Тэр минь байхгүй, тэр эргэж ирэхгүй. Би цурхиран уйлсаар л байлаа. Зүрхэнд минь үүрлэсэн бяцхан хун минь. Хайрын амт, баяр гуниг, жаргал харууслыг мэдрүүлсэн бяцхан гүнж минь. Чи минь одоо байхгүй. Энэ ертөнц хаашаа ертөнц вэ?! 
Би тэр өдрөөс хойш сургуульдаа яваагүй. Алс баруун хязгаар Завхан аймгийн Баянтэс суманд байх авга ахындаа очсон юм. Очих ч гэж дээ. Аав, ээж хоёр маань намайг тэднийд хүргэж өгсөн юм. Сэтгэлээр унаж, амнаасаа үг унагалгүй сар болсон намайг энэ зовлонгоо бага ч гэсэн мартаг гэсэндээ 15 насны минь дурлал, хайрын минь түүх, түүний минь дүр төрх, инээмсэглэл, гэгээн дурсамж шингэсэн тэр л байр, сургууль, чердакнаас хөндийрүүлэх гэсэндээ хөдөө явуулсан хэрэг. Таван жилийн дараа би Улаанбаатарт эргэн ирсэн. Аав, ээж хоёр маань байраа сольсон байлаа. Ариун дурлалын дурсамж шингэсэн энэ л чердакан дээр би хаврын тэр зэгэлхэн өдрийг, бяцхан од энэ ертөнцөөс харван одсон гунигт тэр өдрийг сэтгэлдээ тээсээр, анхны хайраа санагалзсаар жил бүр ирдэг. Тэр хайр намайг хүн болгож, бусдыг ойлгох, хайрлах сэтгэлийн хат суулгасан. 
Би тамхиа сорлоо. Шар айрагнаасаа балгалаа. Чердакан дээр зөвхөн тэр бид хоёрын мэддэг нэгэн нууц байдаг юм. Барагтай хүн олж харахааргүй нэгэн буланд бид хоёр өөрсдийнхөө нэрийг сийлсэн билээ. Түүний минь энэ орчлонд амьдарч явсны дурсамж, хайрлуулж хайрлаж явсны тэмдэг бол ханан дээр сийлсэн “Би Хүслэнд хайртай” хэмээх үг. Энэ үгийг би сэтгэлдээ 15 жил тээж явна. Тэр маань цусны өвчтэй байсныг би хожим мэдсэн. Орос руу амрахаар явлаа гэдэг нь ч худлаа. Эмнэлэгт хэвтдэг байсан юм билээ. Өвчнөөсөө салах гэж ямар их тэмцээ бол оо? Өвчинд аргагүй дийлдэж энэ хорвоогоос халих тэр мөчид юу бодож байсан бол? Намайг энэ асуултууд байнга шаналгадаг. Хөдөөнөөс хотод ирэхэд манайд хөөрхөн бяцхан нохой байж билээ. Хүслэнгийн ээж намайг хөдөө явсны дараа авчирч өгсөн юм гэсэн. Одоо тэр миний өвөр дээр зүүрмэглээд хэвтэж байна. Тэр маань хэлсэндээ хүрч надад нохой бэлэглэсэн. 
Тэнгэрийн хаяа улааран, нар жаргаж байна. Би харилаа, хайрт минь. Гэрт минь Хүслэн гэдэг бяцхан, хөөрхөн охин хүлээж байгаа. Чамтай минь адилхан, бяцхан гүнж хүлээж байгаа. 

“Тамаас ирсэн солиот” ном Ж.Баярсайхан



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Бусад )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 164 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-008.JPG
Хэмжээс: 600x450 99k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3695

Б. Энхбат 1981	9.6х9.5, модон бар
Зохиомж
Хэмжээс: 600x352 80k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3988


khuv5-035.JPG
Хэмжээс: 600x450 91k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3794


Агуулга
Мягмар, 2022.11.22
· ЗАЛУУ НАСНЫ АЛДАА
Мягмар, 2022.07.19
· Жа.ПҮРЭВ : Гарын үсэг /Өгүүллэг/
Лхагва, 2022.04.27
· Аавыгаа холоо ажиллаж байгаад уучлаарай
Баасан, 2022.04.22
· Д.Дамдинжав : Бүсгүй хүн
Мягмар, 2022.03.22
· C. Амина : Би ахдаа хайртай
Ням, 2022.03.20
· Д.Батзул : Эх орон минь сэрж байна
Баасан, 2022.03.18
· О.Цэнд-Аюуш : ДУУЛГА
· Д.Дамдинжав : Дурлал
Даваа, 2022.02.28
· Д.Батзул : Тайтгардаг
Бямба, 2021.08.07
· Мөнхжин А : Баяртай...
Даваа, 2020.12.28
· Хувьхан заяаны эх орон
· яг одоо
Пүрэв, 2020.10.29
· Ш. Сүрэнжав : Нэр
Пүрэв, 2020.09.24
· М.Цэемаа : Хөх алсад 5-р хэсэг
· М.Цэемаа:Хөх алсад 4-р хэсэг
Баасан, 2020.02.14
· Батцэцэг : Хайрын шүлэг
Ням, 2019.12.22
· Б.Улаанхүү : ЗАЛУУ ЦАГИЙН ДУРСАМЖ
· Б.Улаанхүү : ГАЛ ЭРДЭНЭ ХҮЛГҮҮД МИНЬ ЭЭ
· Б.Улаанхүү : АНЧИН АДУУЧИН ЯВСААН БИ
· ЭРТНИЙ САЙХАН ОРОН МИНЬ
· Б.Улаанхүү : МИНИЙ БУРХАН НУТАГ МИНЬ
Лхагва, 2019.12.18
· Б.Улаанхүү : ХОНГОР БАГЫН НУТАГ МИНЬ
Баасан, 2019.03.29
· Түмэнбаярын Бум-Эрдэнэ : Цэцэг тасрав
· Л.Энхтуяа : Хувь тавилан
Пүрэв, 2019.03.28
· Ж.Бямбасайхан : 5 ДАХЬ ӨДРИЙН ӨГЛӨӨ УУСАН ШАР АЙРАГ
· Болжмор : Төөрөг тавилан (7 төгсгөл)
· Болжмор : Төөрөг тавилан (6)
· Болжмор : Төөрөг тавилан (5)
· Болжмор : Төөрөг тавилан (4)
· Болжмор : Төөрөг тавилан (3)
· Болжмор : Төөрөг тавилан (2)
· Болжмор : Төөрөг тавилан (1)
Лхагва, 2019.03.27
· Р.ЭМҮЖИН : Битгий уйл, миний Монгол.
· Б. УУГАНТУЯА : "Гичирт нуугдсан захиас"
· Х. Болор- Эрдэнэ : Тээр жил ...
· Ж.Баярсайхан : 15 НАСНЫ МИНЬ ХАЙР
· Доржзовдын Энхболд : ВЕРА ТУУЯА ХОЁР
· Ж.Бямбасайхан : СЕКС БА ЁС СУРТАХУУН /сюрреалист өгүүллэг/
Баасан, 2019.03.15
· Ш.Цэцэг-Өлзий : Ээжээ би Таныгаа санаж байна
Пүрэв, 2019.03.14
· Д.Урианхай : СҮҮЛЧИЙН ХУНДАГА... Анд Б.Лхагвасүрэнд

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2023 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn