Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Солонго Шуурай  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Битогтохын Цогнэмэх Ай, Сүнжидмаа минь ээ, хө!
Оруулсан admin on 2023-01-04 09:58:43 (2242 уншсан)

“УТГЫН ЧИМЭГ-2022” НААДАМ
II ШАТАНД ШАЛГАРСАН БҮТЭЭЛ
МЗЭ-ээс зохион байгуулдаг “Утгын чимэг 2022” наадам 2023 оны 1 дүгээр сарын 19-нд болно. 
Уг наадмын сүүлийн шатанд өрсөлдөх 10 өгүүллэгийг цувралаар танилцуулж байна. 

Битогтохын Цогнэмэх 

Ай, Сүнжидмаа минь ээ, хө!

Богд уулын оройд хүйтний будан татжээ. Өглөөний наран шаргалд намрын түнэр ой алтан луу эвшээх лүгээ адил хөлбөрөнгүй авай.
..Ариун далайн ус мэт тунгалаг хө
Ай хө, Сүнжидмаа чамайг
Авч яваад үхэвч гомдолгүй шүү.. хэмээн ордос, халх эрс холилдон дуулах нь сонсогдонгуут Сүнжидмаагийн хөллөн яваа сүйх тэрэгний хойноос алаглан хошуурах хүрээнийхний хөл хөс тогтворгүйтээд иржээ. Энэ үест “Царайны гоод нь саргүй шөнө ном уншмаар сайхан” заяасан Сүнжидмааг сэтгэл дотроо өмчлөн булаалдагчид ил улаанаар мөргөлдөх аяс тодрох үед амийг нь сахигч шадар хоёр эр сүйх тэрэгний өмнө хойно зай гарган хүмүүсийг холдуулж эхлэв. Энэ бол тэдний очих газар ойртсоны тэмдэг болой. 
Олны бужигнаан дундаас ихэс дээдэс л хөлөглөдөг эрээн лууны сийлбэр бүхий гоёмсог аравчтай жууз тэрэг гэнэт гарч ирээд явдал зэрэгцэв. Мөнөөх жуузнаас “Ай л хөөрхий, Сүнжидмаа минь ээ хө” гэж гэгэлзүүлэн дуулах нь сонсогдоход Сүнжидмаагийн дотор мүегэнэн бүлхэлзэв. “Гурван жил сураггүй болсон Бүргэд маань юуны учир хамар дороос өнөөдөр ургадаг байна аа” гэж бодон аядмагц зэрэгцэн ирсэн жууз тэрэгний хаалга илбийн мэт онгойж, хүчирхэг нэгэн гар түүнийг хэнд ч мэдэгдэлгүйгээр сүйх тэрэгнээс нь шилжүүлэн авч оджээ. 

..Шанхайн эрээн мярааныг санагдуулах атлаа Бээжин маягийн төрхтэй дөрөв, таван байшин эгнэсэн цэлгэр хашаанд яаран гатчин орж ирсэн нь Хасбилэг бэйс билээ. Түүний Манж, Хятадын ямбыг эсэргүүцэх ил далд тэмцэл авааль эрээс нь аргаар авч суусан үзэсгэлэнт гэргий Сүнжидмааг нь үйлийн үрийн тойрогт татан оруулна гэж даанчиг тааварлаагүй ажгуу. Учир юун гэвээс, энэ явдал Монголд алт олборлох эрхийг барууны Англи, Америк, Герман пүүсний эздэд өгөхгүй гэх заргаас эхтэй юм. Үүний тулд Монгол ноёдыг өнгө мөнгө, эмс охидоор урхидан цэнгүүлэх эмсийн хүрээлэнг Гандангийн зүүн ёроолд байгуулах нь манж амбаны арга баширын эхлэл байв. Үүний цаана Дэмфү хотоос тачаалын муу өвчнийг тараах санаа ч улалзаж байлаа. Хасбилэг нарын бэйс ноёд үүнийг нь эрс эсэргүүцэн босчээ. Манж амбантан “Да хүрээнд байгуулах дууч эмсийн асар нь танай Сүнжидмаагийн дуулж хөгжимдөхөөс юуны ялгаа буй. Монголын шашин соёлд ч халдахгүй. Үүнийг үл зөвшөөрвөөс танай Сүнжидмаагийн дуулах, бүжих тэргүүтнийг ч хориод зогсохгүй Бээжинд аваачин хууль ёс шалгаах болно. Эл маргааныг таслах гарц болвоос түүнтэй эгнэх ятгачийг бид өрсөлдүүлье. Сүнжидмаа чинь ятга наадахад магнайлбаас таны тааллаар дууч эмсийн газрыг үл байгуулсу” гэжээ.
Зөвшөөрөхөөс өөр арга Хасбилэгт үлдсэнгүй. Одоо тэр мөч тулжээ. Түй, Дэмфү! Үүний төлөөнөө алттай газар бүхнээ алган дээрээ тавиад бид гүйх гэж үү. Ай, Сүнжидмаагийнхаа ятга амилуулах авьяас билигт л Монголынхоо тусгаар тогтнолыг давхар найдан уяж орхисноо Хасбилэг шимшрэн ойлгожээ. 
..Сүнжидмааг хулуун авч одсон жууз тэрэг Туул голын тохойд зогсч байлаа.
- Эвий дээ, Бүргэд минь. Юуны учир намайг..
- Хан Хөхүйн савдаг чамайг дуудсаны учир ирвэй.
- Би өнөөдөр Монголын төлөө цохилох зүрхээ асаах ёстой юм сан.
- Чиний минь үзэсгэлэн гоо Халх даяар бадамлажээ. 
- Чиний надад гомдсон чинь.. Сүнжидмаа мөрөө хавчсанаа “надад зориулсан дуу чинь л, Алтай Хянганы завсарт түгж байна даа!” Тэд инээлдлээ. Бүргэд орохоо зогсон аядах цасны хялмаа нүүрэн дээр нь бүжих Сүнжидмааг илбэснээ:
- Чи хатны мяндагтай болсноос хойш усны мандалд өөрийгөө тольдсон уу?
Сүнжидмаа хоолойгоо л засав.
- Булжуухай, алив хө хэмээн багын алдраар нь зүрхэнд сүү умбартал өгүүлэх Бүргэдийн гарт тэр хөтлүүлэн Туулын тунгалаг урсгалд өөрийгөө ажин зогсч байлаа. 
- “Хараад асах нүд чинь хад руу шунгаад орох харцага лугаа адилхан шүү дээ”. Авааль эрийгээ ийн өчихөд Сүнжидмаа нялхын аалиараа цочмог инээжээ. Усны мандалд бидэртсэн түүний дүр урдаас нь жигшин ярвайх мэт болоход тэрбээр цочин хойш эргэжээ. Гэтэл Бүргэд алтан товруутай ногт барьчихсан тосон зогсож байлаа. Тэр төдхөнөө улаан хээр морь болон хувирав. Харин уснаас ургасан дүр нь жууз тэргэнд урсан орж хүрээ рүү эргэсэн билээ.
- Үнэхээр чөтгөрийн үзэсгэлэнтэй юм даа! 
Жуузнаас буух Сүнжидмаагийн нүднээс хөх гал бадарч байгааг цонхны хөшиг сөхөн нууцаар ажих манж амбантан олж хараад ийн дуу алджээ. Энэ үед түүний зөвлөх гүйн орж ирээд “Саяхан цогцлоосон Дайчин гүрний магтуу аялгууг Шанхайн их ятгач Улаан-Од өргөх бол Хүрээнээ дэлгэрээд буй “Ай, хөөрхий Сүнжидмаа” дууны аялгууг тэр өөрөө хөрөөднө” хэмээвэй. Үүнийг сонссон Хасбилэг манж амбаны арга башрыг гар нь салгалан зүхжээ. “Ай, би Сүнжидмаагаа амьдаар нь алав. Энэхүү Дайчин улсын төрийн магтуу эгшиглүүлэх үед өөр ая эгшиг өргөж үл болно. Тэгвээс цаазаар авах ялтай!”. Улаан-Од бүсгүй халх даяар алдаршсан Сүнжидмаагийн гоод бишрэхийн сацуу хоромхон зуур баяслаа зэвүүцлээр солиод түүнийг сорихоор шийджээ. Тэр ятгын чавхдаснууд дээгүүр хурууны өндгийг бөмбөрүүлэн “барын тавгийг ирвэгнүүлэх” эрдмийг сацжээ. Түүний хариуд үзүүлэх монгол ятгачийн аялгууг хурууны хөдөлгөөнөөр нь хэдийнэ зүрхэндээ сонссон Улаан-Од “Баруун гараар гарьдын нүдийг дарж байх шив” гэж бодсоноо ордны хөгжимчин буюу зөвхөн төрийн ёслолын аялгууг зүйрлэшгүйгээр өргөж чаддаг ятгачийн нарийн эрдэм болсон чимхэх, товших хийгээд хумсны толиогоор гурамслан товших аргаар ятга амилуулав. Төд удалгүй Улаан-Од Сүнжидмаагийн зүгээс цацрах аялгууг нүдээ анин сонссоноо “Тэр зүүн гарын ядам хуруугаар луугийн мэлмий дарчихлаа. Байз!.. Аяа, юун гайхалтай вэ”. Улаан-Од түүнийг үнэхээр бишрэн өөрийн эрхгүй ятгаа алдан босон мэхийчихжээ. Манж цэргүүд гүйн ирж Улаан-Одыг Дайчин гүрний магтууг өргөхийг шаардав. Тэр зориудаар аялгууг сунжруулан тоглоод Сүнжидмааг гүйцээтүгэй хэмээн дутуу орхижээ. Нангиад ятгачийн сайхан сэтгэлд Хасбилэг золтой л уярч уйлчихсангүй. Гэтэл Сүнжидмаа хоёр гарыг зөрүүлэн “Луу, барыг ороон гишгэх” хэмнэлээр “Асарын өндөр” хэмээх Хүн гүрний төр ёсны дууны аялгууг урсгаж эхэлсэн билээ. Хасбилэг гараа зангидан дотроо уйлж байлаа. Улаан-Од ч бахдан мэхийхийн ялдар өөрийгөө илтэд дарагдсан хэмээн үзсэний илэрхийлэл болгов уу гэлтэй баруун гарынхаа хуруунуудыг өврөөс богино хутга гарган ирж огтолжээ. Улаан асар улаанаар туяарав. Манжийн хэргэмтнүүд Сүнжидмааг төрийн эсрэг боссон хэмээн шууд ял тулгаад, яг тэнд толгойг нь авахаар шийдвэрлэсэн билээ. Гэтэл зандалчин эр Сүнжидмааг цаазлах гэсэн авч үзэсгэлэн гоогоос нь нүүр буруулан, балт сүхээ өөрийнхөө толгойд буулгав. Сүнжидмаад тулгасан ялыг гүйцэтгэх алуурчин олдоогүйн тул түүнийг амьд үлдээж хятадын дотоод мужид насан туршид нь цөлөхөөр болов. Гэтэл “Дайчин гүрний төрийн хуулийг зөрчсөн түүнийг цавчин алах ялыг би гүйцэтгэсүгэй. Зөвшөөрнө үү” гэх бэйстний цахиртсан дуу асарт түглээ. Амбантан толгой дохив. Хасбилэг “Ай, хөөрхий, Сүнжидмаа минь. Насаараа зовох ялаас нь би чөлөөлөхгүй бол хэн түүнд туслах билээ”. Сүх гялсхийлээ. Хэдэн мөчийн дараа Да хүрээний гудамжаар “Монголчууд аа, би та нарын Сүнжидмааг хороочихлоо. Та нарын Сүнжидмаа дуундаа үлдсэн. Миний Сүнжидмаа наддаа үлдсэн” хэмээн ухаан самуурангуй бархиран гүйжээ. Харин яг энэ мөчид Шар хөвийн дөрөлжөөр хос хөтөлгөө морьтой эр гарч ирэн нэгнийх нь алтан товруут ногтыг мултлахад бүсгүй хүн болон солонгорлоо. 
..Амраг төрсөн Сүнжидмаа намайгаа
Авч яваад эцэс болбол ч гомдолгүй бил үү хө...  
Бүргэд хаш шүдийг яралзуулан толгой дохиод ташуур өргөлөө. Тэдний ард хоцрох Да Хүрээнд гагцхүү “Таван төрөлдөө эр эм болохын ерөөлийг тавья даа хө, ай хөөрхий Сүнжидмаа минь ээ хө” гэж дуулалдах нь Богд уулын хүйтний будан шиг хөшилдөн байжээ. 
Дарь-Эх. 2022.11.13

May be an image of 1 person and text




( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 129 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-229.JPG
Хэмжээс: 600x450 107k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4642

Хүрэлтогоот
khureltogoot-29.jpg
Хэмжээс: 600x450 184k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4892

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-209.JPG
Хэмжээс: 600x450 106k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4076


Агуулга
Monday, 2024.07.01
· Э.Үржинханд : БАЙГАЛИЙН БОЛЗООНД
· Э.Үржинханд : ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР
· Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
· Э.Үржинханд : ТАНИЛ ГУДАМЖААР
· Соёрхын Пүрэвсүрэн : НҮҮДЭЛ
· Г.Мөнхтулга : ДУРЛАЛ
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2025 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn