Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Э  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Д.Энхболд: "Хар хүн" Өгүүллэг
Оруулсан admin on 2023-01-24 12:29:22 (2625 уншсан)

Сэрүүн дэнж дээр эгнүүлэн барьсан хэдэн гэрийн гадаа уяатай морьд багшран хөлтэй найр болж буйг илтгэх ажээ. Уртын дууны шуранхай хадах их гэрээс онгож гандсан хүрэн хамбан тэрлэг, цагаан гэхээсээ бор гэмээр даавуу малгай духдуулсан дөч эргэм насны эр гарч ирээд уяатай морьдын зүг яаралгүйхэн алхлаа.
Тэр хүн уяатай морьд дундаас олойртсон их гэдэстэй хээр морийг тайлах зуураа бүснийхээ үзүүрээр хөлсөө шударлаа. Түүний хээр морь эргэн хоргодож хэд хэдэн удаа хазаар дугтарсан боловч тас няс буух суран ташуурын хүчинд арга буюу пөг пөг шогшууллаа.

Тэнгэрт бүртийх ч үүлгүй харин хааяа нэг нисэж яваа шувууны сүүдэр газраар хар зураас татуулан өнгөрнө. Намрын эхэн сарын хайлмагтсан шар нар амьтан бүхнийг алагчлалгүй гийгүүлж авай. Нөгөө эр найрын гэрүүдээс холдон мориныхоо амыг татаж яаралгүйхэн гэлдрүүллээ, Энэ хүнийг Олдох гэх боловч нутгийнхан нь түүнийг Хар Олдох л гэнэ. Хар Олдох бодолд дарагджээ. Ер нь Олдох хээр морьтойгоо бодол дарагдан толгойгоо унжуулж явсан уу гэвэл үгүй. Хангай дэлхийгээс хишиг хүртэж хээр мориныхоо нурууг хотойтол тарвага ганзагалаж, бараан царайн дундаас илт ялгарах морин цагаан шүдээрээ исгэрүүлэн явсан нь даанч олон,
Хар Олдох хаврын сар дөнгөж гармагц л шар үсээ хаяж гүйцээгүй цүдгэр хээрийнхээ дэлийг хичээнгүйлэн засаж ажилдаа гарна. Айл, ах дүүсээр бууж мордон ирэх намар хийх наймаагаа тохирно. Хаврын хаварт заавал ингэнэ. Нутгийнхан нь түүний энэ явдлыг наймаа хийлээ гэж шоолох боловч ихэнх нь худлаа хэлдэггүйг нь бодож чимээгүй л байдаг ажээ. Харин энэ явдалд түүний эхнэр Хажид үнэн голоосоо дургүй:
- Миний өвгөн намар л хэдэн арьсаа бөөгнүүлж байгаад авцаа өгцөө хийгээч гэвэл ангийн тэнгэр хаяагүй цагт намар, хавар хоёрт ялгаа юу байна гэж бүр онгирох янзтай болж цээж хөдөлгөнө. Мориных нь хөлөөр чулуу тас няс үсрэхээс өөр чимээ анир огтхон ч алга.
- Юу юу гэнэв? Муу сагсуу новш. Миний хэдэн хүүхэд турж үхлээ гэж би түүнээс гуйлга гуйгаа юу. Уусан аяга тагш юмаа аятайхан шингээж чадахгүй олон хүний дунд миний муу муухайг дуудна гэнээ.
Чи амьтан хүн дууриаж халзан цагаан хонь мал амалж өвчигнөх яахав. Чи тийм баян юм бол цаад турж үхэх гэж байгаа хэдэн хүүхэддээ ганц төлөгний мах зулгаалгаач. Yргэлж тарваганы мах идээд байвал турж үхдэг юм гэнэ лээ шүү гэж найран дээр Баадгайгийн хэлсэн үгийг бодох тусам уйлах ихдэж, уурлах багадаж явлаа. Олдох ингэж хэлүүлээд найрнаас мордон гэлдрүүлж яваа нь энэ ажээ.

Түүний шанааны судас нь гүрэлзэж, түүнийг нь дагаж урссан хөлс хар зам татуулан хатжээ. Олдох баярлах гомдох хоёрыг бишгүйдээ л үзсэн. Гэхдээ ингэж муухайгаар хэлүүлж үзсэнгүй Түүний самсаа шархирч нулимс нь цийлэгнэх боловч арай л доош нь урсгачихалгүй хээрийн хөх салхинд эгшээж явлаа. Тайтгарч чадалгүй бухимдсаар явтал нэг мэдэхэд гэрийнхээ урд хамар дээгүүр тонгойж байв. Гадаа тоглож байсан хэдэн хүүхэд нь "аав ирлээ, аав ирлээ" гэж хашгиралдах дуунаар Хажид сая оёж байсан зүйлээ хойш тавьж найранд их хөөр болж явсан хүн ингэж ирмээргүйсэн гэж бодон дэлгээтэй үүдээр харвал Олдох уяан дээрээ бууж байлаа. Олдох гэртээ орж ирээд ганц ч үг хэлэлгүй Хажидын аягалж өгсөн цайг хурдан оочилж, тарваганы тосонд хайрсан хүрэн улаан боорцог ховдоглон идэхийг нь харвал найр наадамд биш адуу малын эрэлд яваад ирсэн хүн гэлтэй. Хажид түүнийг харж сууснаа.
- Найр сайхан болов уу гэж асуулаа.
- Сайхан сайхан боллоо
- Чи тэгээд яасан эрт ирээв?
- Оройн гараанаар ганц нэг тарвага унагая гэж бодоод.
- За яршиг даа. Ганц өдөр яадаг юм. Сүйд болох гэж. Өдий насалчихаад айлын найранд ч тохитой суучихаж чадахгүй гэж үг өдсөн боловч Олдох хариу хэлсэнгүй.
Хэдэн хүүхэд нь аавынхаа өвөр түрийг уудлан чихэр боов эрцгээж, гарцгаа, тогло гэж аашлуулаад уван цуван гарч одов. Олдох ч төдөлгүй хувцсаа сольж, бага гэрээсээ буугаа аваад морджээ. Чимээгүйхэн мордоод явсан нөхрийнхөө араас харж зогссон Хажид муу хөгшнийг минь хэн нэгэн гомдоож дээ. Өглөө найранд явна гэж хичнээн хөл хөөрцөг боллоо. Ямар нэгэн юм болоогүй бол оройхон улаа бутарсан амьтан найрын сонин ярьсаар ирэхгүй юу. Юу болоо юм бол доо. За яахав, яваг яваг. Хээр гарч дотроо онгойлгож яваад ирэг гэж бодсоор гэртээ эргэж орлоо. Нар ханын толгойноос унаж хэдэн хүүхэд нь бараа сураггүй болжээ. Хажид ус авчруулахаар хоёр томыгоо дуудсан боловч хариу алга. Гэрт ямар ч чимээ аниргүй эл хуль байгааг анзаарсан Хажид "Yгүй энэ хэдэн хүүхэд хаашаа явчихваа” гэж өөртэйгээ ярьсаар хүлээн авагчийнхаа товчийг эргүүлтэл нэвтрүүлэгчийн цээлхэн дуу гэр дүүрэн хадаж амьдрал үргэлжилж байна хэмээн хэлэх мэт санагдлаа. Сая Хажидын сэтгэл бага боловч уужирч данхтай зэлгээхэн цайнаас аягалж түр амсхийлээ. Энэ радио бол Олдохын дотнын нөхөр. Зав л гарвал түүнийгээ чагнаж, энүүхэн, ус голдоо л мэдээлэгчийн үүрэг гүйцэтгэнэ. Мөн өнгөрсөн хуучирсан ч хамаагүй сонингийн тасархай гарчиглана.
Тэгээд л түүнийгээ Засаг төрийн ордонд суудаг хүн шиг тэр дарга тэгж хэлсэн, энэ хурал ингэж шийдсэн энийг ингэх ёстой, тэрийг тэгэх ёстой гээд ярьж гарна. Олдох худлаа ярьж байгаагүй учраас түүний үгэнд эргэлзэх хүн энэ хавьд байхгүй. Олдох хээр гарч тамхи татан хэсэг суулаа. Нар баруунаа хэвийж энд тэндгүй тарвага хошгирно. Ганц нэг сум тавьсан боловч нэг бол шороо пурхийлгээд нэг бол агаарт сум исгэрүүлээд тун ч болсонгүй. Хар Олдохын ингэж ан хийж явааг хараагүй хүн бол яасан ч итгэхгүй. Хамгийн сайн чаддаг зүйлээ ч хийж чадахгүй өдөр хүнд тохиолддог ажээ. Олдох даллуур, буу хоёроо зэрэгцүүлэн тавиад тэнгэр ширтэн хэвтлээ. Би Баадгайд гэм хор хийх нь битгий хэл ам мурийж үзээгүй. Гэтэл тэр намайг яаж доромжлоно вэ гэхээс уур нь хүрч дэргэд нь байсан бол гарт тааралдсанаараа нам цохиж унагамаар санагдана. Бусадтай адил надад мал хөрөнгө байхгүй л дээ. Муу аав минь энэ айл орон болж байгаа залууг их ажилтай сайн хүн байгаа юм гээд л их магтдаг байж билээ. Өөрөө байсан бол ингэх л байсан байх гэж бодоод л хонь амласан юм. Ядарсан ч гэсэн ганц төлөг байлгүйдээ гэхчилэн элдвийг эргэцүүлэн бодож хэвтлээ. Арав гаруйхан настай байхдаа гэрийнхээ хаяанд тоглож байгаад нэгэн учир битүүлэг яриа анх сонссон юм. Энэ ярианы учир хожим олдож билээ.
Юунд ч үл захирагдах шар нар, бор хоногууд ээлжлэн өнгөрсөөр нэг л мэдэхэд Олдох эр бие жагсаж аавынхаа дээлийг шингээхтэйгээ болжээ. Цэрэг мордохын өмнөхөн талийгаач эцэг нь дэргэдээ суулгаад ийнхүү өгүүлсэн билээ. Тээр жил их цас унаж, хэд хоног шуурч хамаг адуу уруудсан юмдаг. Манай нутгийн эрчүүд цөмөөрөө хэдэн адууныхаа араас шуурга даган мордоцгоолоо. Бид ч гэсэн гурвуулаа адууныхаа араас хэд хоног явж сураг эс гаргаад эсэн мэнд дээрээ харья гэцгээж шуурга сөрөн буцаж явлаа. Эцсэн морьтой бид гурав арай л гэж газар хороож явтал зурвасхан харанхуйлахад би нөгөө хоёроосоо тасарлаа. Нөгөө хоёрыгоо дуудаж, тэрүүхэндээ эргэлджээ байтал чихний үзүүрт хүүхэд уйлаад ч байх шиг, шуурга исгэрээд ч байх шиг санагдаад болсонгүй. Чих тавиад сайн чагнавал гарцаагүй хүүхэд уйлж байна. Айсандаа болоод ухаан алдах дөхлөө. Ойр хавьдаа эргэлээ. Нөгөө хоёроос маань бараа сураг алга. Олон хоног нойр хоол муутай явснаас болж хий юм л сонсогдоод байна гэж өөрийгөө тайтгаруулж явтал нүдний үзүүрт нэг бараан юм үзэгдлээ. Хариугүй цасанд булагдах гэж байгаа тэр зүйлийг хараад очиж ч болдоггүй, яаж ч болдоггүй хэсэг зогсов. Саяхан л хүүхэд уйлах шиг болсон доо гэхээс бас явж болдоггүй. Зориг гарган дөхөж очив. Тэгсэн юу байсан гээч. Хөвөнтэй дээлэнд хулдаж орхисон ой хэртэй нялх хүүхэд дөнгөж л амьсгаатай байв. Яах ч учраа олохоо байлаа. Эргэн тойронд нь шурганд эдгэрч амжаагүй тэмээний мөр байхыг үзвэл дөнгөж саяхан хүн орхиод явсан бололтой. Амьд байгаа нялх амьтныг чинь орхиод явж зүрхэлсэнгүй, аваад л өвөртөллөө. Гэтэл ашгүй нөгөө хоёр маань хэдэн адуу туугаад чимээ шуугиантай ирж явахтай тааралдав. Бидний адуу биш боловч манай энэ хавиас уруудсан адуу байсан юм. Би нөгөө хоёртоо тохиолдсон явдлаа ярьж нөгөө бяцхан амьтнаа үзүүллээ. Гэтэл хамт явсан халзан Сүнгээ учиргүй сэжиглэж, уурлан галзуурах дөхөв. Харин нөгөөх нь
- Саяхан үүгээр нэг тэмээтэй хүн явах шиг болсон, өвдсөн хүүхдийг л найдваргүй гэж бодоод хаяж дээ. Алив одоо амьсгаатай байна уу гэлээ.
- Амьсгаатай байна гэж намайг хэлбэл Сүнгээ,
- Зүгээр л орхичихвол яасан юм бэ. Ямар ч учиртай юм билээ гэж байснаа дуугаа хураав. Бид хэсэг ярилцаад тэр адуунаас хоёр морь барьж унаад би түрүүлж явахаар боллоо. Ингээд би өвөртөө байгаа амьтны амьсгааг чагнаж явсаар сайн морины хүчинд төдөлгүй айлын бараа харлаа. Орой үдэш болсон болохоор амьсгал хураачихсан бол айл амьтанд гай болно гэж бодоод сайн чагнавал яах аргагүй амьсгаатай байна. Айлд ороод задлахаар юу гарч ирдэг бол гэж бас санаа зовно. Ямар ч гэсэн хаячихаж зүрхлэсэнгүй. Олон нялх нойтон хүүхэдтэй хээ шаагүй айл таарсан тул харин хэрэгтэй, хэрэггүй олон юм асууж шалгаасангүй. Харин нөгөө хүүхэд маань их мяраалаг хөөрхөн хүү байсан. Өдөр шөнө хоёр халуураад л гайгүй боллоо. Ингэж чи миний хүүхэд болсон юм даа. Миний хүү ч хүн болох хувьтай хүү шүү. Одоо ч сайхан ханхар эр боллоо, Цэрэг цуух гээд энд тэнд бишгүй дээ л явна. Өөрийнхөө үүх түүхийг мэдэж явалгүй болохгүй. Харин аав нь дараа жил тэр нутгаар очиж чиний гарал үүслийг олж мэдсэн юм. Чиний төрүүлсэн ээж ах дүү хоёулаа байж л дээ. Аав ээж хоёр нь бурхан болж чиний ээжийн ах эхнэр авсан байгаа юм. Бүсгүй амьтан ямар ганцаараа байлтай биш ахындаа байж. Гэтэл чи гарч. Ингээд удалгүй чиний ээж бурхан болсон хэрэг. Нагац ах чинь болох хүн чамайг ад үзэхдээ хээр хаясан юм байна. Одоо ч чамд тэр хүмүүсийн нэр алдар нутаг усыг хэлээд яахав. Хүнд өс хонзон санахын нэмэр. Мэдэхгүйгээрээ л дууссан нь дээр гэж билээ.
Олдох энэ бүхнийг эргэн санахын учир энэ өдөр үнэхээр их ганцаарджээ. Амьдрахын эрхээр хангай дэлхийгээс хишиг хүртэж нүгэл хураадаг нь үнэн билээ. Гэхдээ хүнд ингэж хэлүүлэх болтлоо хар буруу санаж яваагүй бодогдоно. Тэр гэнэтхэн босч даллуур буу хоёроо аван гэрлүүгээ давхилаа. Гэртээ орж буугаа тавиад дээлээ сольж байхдаа тэр авгайтайгаа нэг ч үг сольсонгүй, яг л эзэнгүй гэрээс гарч байгаа хүн шиг шурдхийн гарлаа. Чи ингээд хүн доромжилж бай гэж амандаа үглэн хөмхийгөө тас зуун найрлаж байгаа айлын зүг давхиж явлаа. Олдох энэ өдөр бүх юманд тэрч бүү хэл өөрөө өөртөө өширхөх сэтгэл төржээ.
Хэдэн сарын өмнө тарвага агнах болоогүй байхад нөхөр Олдох тарвага агнаж байна гэсэн гомдол сумын захиргаанд очсон боловч сумын дарга
- За та нар муу Олдохтой битгий барьц. Тэр чинь олон нялх нойтон хүүхдээ тэжээх гэж зүтгэж яваа амьтан хөөрхий гэсэн байна гэсэн яриа Олдохын чихийг дэлсэхэд тэрээр нулимсаа гартал баярлаж билээ. Харин өнөөдөр энэ бүхнийг бодохоос улам уур нь хүрч юунд ч юм өөрийгөө зүхнэ.
Найранд ирсэн гийчид шингэрч найр жаргах дугараа эргэж байхад Олдох гэрт орж ирэв. Найрчдын тарагны сав аль хэдийн бялхаж хийх ажилгүй болоод байсан үйлчлэгч хүүхнүүд идээ ундаагаар Олдохыг шахаж гарав. Олдохын уур омог ч дарагджээ. Гэрийн баруун хаяанд завилж суусан чигээрээ умаахан болсон Баадгайг хараад бүр ч ой нь гутаж, юунд наашаа дахиж ирэв дээ гэж бодон суулаа. Бага ч гэсэн ажилтай болсон үйлчлэгч хүүхнүүд Олдохыг айраг архиар баруун солгойгүй шахаж гарлаа.
Нэгэнт яах учраа олохоо байсан Олдох ирсэн болгоныг дундалж орхив. Намрын эхэн сарын арван хэдний тэргэл сар мэлтийсэн сүүн цагаан шөнө, орчлон дэлхий юутай амар амгалан. Хажид хэдэн хүүхдээ унтуулаад Олдохын ирэхийг хүлээн чимээ чагнан хэвтсээр байлаа. Төдөлгүй аргамжаатай морь янцгааж гадаа уяан дээр морь тургих сонсогдов. Хажид хурдхан дээлээ нөмөрч гадаа гарав. Олдох уяан дээрээ мориноосоо ч буулгүй донхолзож байснаа Хажидыг дөхөж очмогц мориныхоо зөв тал руу салхийн уналаа. Хажид түүнийг өргөх аядаж мориноос нь холдуулаад эмээл хазаарыг нь авч байх хооронд тэр гомдож цөхөрсөн хүний хөггүй саарал хоолойгоор,
- Хажид аа! Чи намайг хэн гэж бодож байна. Би хэн юм? гэсээр чимээ тасрав. Морийг нь чөдөрлөж дуусаад Хажид түүнийг босгох гэтэл тэр зөөлхөн хурхирч байлаа.


( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та онлайн номын дэлгүүрээр хэр их үйлчлүүлэх вэ ?
Байнга
Нилээд
Хааяа
Цөөн
Үгүй
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 153 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

У. Батцоож 1981	150х110, зотон тос
Замбуулингийн зогсоол
Хэмжээс: 600x482 108k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4168

Должин : Зам зуур
zam-079.JPG
Хэмжээс: 600x450 150k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5036

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-266.JPG
Хэмжээс: 600x450 86k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4629


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn