Уул уулын орой уулздаггүй шиг Yнэнээ хэлье Эсээ шатааж хэлье Урсгал усан эргэж урсдаггүй шиг Yнэнээ хэлье Цусаа буцалгаж хэлье Ижийгээ амирласнаас хойш би гуйлгачин болсон Гэхдээ... Энэ хорвоогийн үхлээс бусдыг тоож гуйхгүй гуйлгачин болсон Ижийтэйгээ байхад би баян байсан Чилтлээ ширтэх,харчуудын нүдэнд хордсон Чиний үзэсгэлэнд өөрийн чинь юм нэг ч байхгүй Төөрөг заяа чинь тэнгэр эцгийнх Төрсөн бие чинь газар эхийнх Нулимс чинь хөх булгийн ус Инээд чинь хөөрүү хадны цуурай Эрвэлзэх сормуус чинь хиаг өвснийх Элбэг сөвх чинь харвасан ододынх Илүү зангүй дөлгөөн чинь уулынх Их тунгалаг зүс чинь сарных Өнгө, сүүдрийн хорвоогоос булааж авсан үзэсгэлэн чинь Өгсөн юм болохоороо буцааж чамаас авна Гайхуулж яваа үзэсгэлэнгээс чинь Ганц ч юм чиниих бишээ амраг минь 1990 он
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
uvl-005.JPG Хэмжээс: 600x450 121k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 5031
Хээтэй зохиомж Хэмжээс: 597x600 148k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4728
YolHad_15.JPG Хэмжээс: 700x525 74k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4048
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: