Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Б  
  Ганзориг Батсүх  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Өгүүллэг 		 Өгүүллэг: Долгорын Цэнджав : ТАМГА
Оруулсан admin on 2023-12-12 12:39:03 (981 уншсан)

"Утгын чимэг-2023 он" богино өгүүллэгийн наадамд түрүүлсэн өгүүллэг

       “Хар гарт”  хэмээх  дархан  Лувсангомбо Да ламтаны өргөөнөөс  савж  унах шахан  гарчээ. “Ээ сахиус минь...цөс  цалгиах шахлаа. “Ойчсон эрхиэ ч авах сөхөөгүй төрийн алба шатаж байхад өгөр чи хар усанд толгойгоо мэдүүлж, монгол төрийн эрдэнийн тамгыг хугацаа алдаж залхаасны зэрэгцээ ховор нандин  хашийг  зэрэмдэглэсэн   чамд  цаазын ял  онооно. Өвгөд   дээдэс   сэлэм удааж чилээсэн  дарханыг илднийх нь үзүүрт өлгөчихдөг байсныг мэдэх үү?  Ташаандаа  тамгагүй чөдрийн ганц морь  ч үгүй атал, гартаа тамгагүй эзэн хаан  одоо яах болж байна. Захын чавганцын цоорхой шанага нөхөж суугаа айлын тогоо өнгийсөн хоноц уу? чи.  Билүүнийхээ баасыг чи өөрөө долоогоорой” гэсэн хахирган үгс дарханы зүрхийг амаар гаргах шахжээ. Айж балмагдсан дарханы нүдэнд Богдын ногоон ордон газраас тасраад  үүл манан дунд  хөвөх шиг бүртэлзжээ.“Хорвоо хэлтийж,  чөтгөрт чөдөрлөгдлөө” гэж  бодоход, зүрх нь дэлсэж, хөл нь туйвж байлаа. 


       -Зоригт вангийн зоргоороо хэхэрсэн энэ  тийрэн   хэдийдээ чулууны  дарх мэддэг болсон юм бэ? Чулуун  сийлбэр гэдэг чинь  үхэр чулууг лантуугаар дэлсэхтэй  адилгүй ээ. Шар будааны чинээ зайнд буруу  амьсгалахад л  булт үсэрчихдэг  нүдний цөцгий   ширгээсэн  тамыг эд даанч  гадарлахгүй. Хаш чулууны хор могойныхоос  ч дор гэдгийг  миний  энэ хавагнасан хар гар хэлээд өгнө.“Хэл хөдлөх  амар, гар  хөдлөх хэцүү” гэж айх эмээх, хорсох зэвүүцэх зэрэгцсэн луугар дархан  дороо байж ядав.  
          “Очир дара Богд гэгээнтэнийг Монгол Улсын хааны эрдэнийн  сууринд  өргөмжлөн залах их төрийн ёслолыг үйлдэхтэй  холбогдуулж, Манж Чин улсын бүх ёс хуулийг эвдэж, эрхэм сайд, ноёд түшмэдийн ёслолын хувцасны дэгийг  тогтоож, хааны эрдэнийн тамгыг зөвхөн монгол газрын хашаар монгол дарханаар үйлдүүлсүгэй”  хэмээн зарлигдсаныг та бүхэнд  сонордуулж байна” хэмээн Халхын хүрээний бүх хэргийг түр ерөнхийлэн шийтгэх газраас  мэдэгдсэн зарлигийг  хүлээсэн ноёд, түшмэд цочирдон бужигнаж, “Манж нангиадын нүдний хорыг оруулаагүй тамгыг хаанахын хэнээр бүтээлгэх вэ? гэлцээд Да хүрээний аль дөмөг дархчуулыг голж, шилсэний эцэст Вангай аймгийн “хар гарт” Лувсангомбыг гүйцэх хүн алга. Хятадын  хамгийн нарийн чулуучин шожион ч түүнийг давж гарахааргүй  юм байна, гэм нь  хатуу идээнээс буцахааргүй золиг юм. Хойшоо Шарга морьтын  эзгүй аманд  гэр бариулж харуул манаа тавина,  Да ламтанаас  өөр ямар ч  мяндагтанг  ч ойртуулахгүй  хянаж цагдая гэж ам тангараг тавьцгаажээ. 
          Бүүдгэр шөнө ч сүү шиг  гэрэлтэх цав цагаан   хаш чулуу олох чанд хатуу зараалтай ихэс дээдэс халх дөрөв, шавь тавын  олон хошуудаар элч довтолгож, тамтагаа цайтал хайгаад цагаан бүү хэл, бөртэ толботой цэгээн чулуу ч олсонгүй. “Монгол газар орон хэдий баян ч гэлээ дан ганц цасан  цагаан хаш чулуу  байдаггүй  юм байна” гэлцээд  бүгдээрээ цөхөрчээ. Тусгаар төрийг дэлхий даянд тунхаглан зарлах  өлзийт өдөр ойртох тусам хоолойд тээглэсэн яс шиг хясланд ороогдох үеэр  нар ургах зүгийн Оцол Сансар хэмээх уулын өврөөс  хольцгүй  цагаан хаш олдсонд ихэс дээдсгүй хөл алдан баярлацгааж, Богд гэгээнтэндээ нүүр бардам бараалхжээ.   
       ...Тамын үүдний тотгонд бүдэрч, ялд ойчсон “хар гарт”   Лувсангомбо хэсэг үүлгэртэж зогссоноо,“Дүүрсэн хэрэг, дүнхийсэн толгой...үхэхийн мөр ялгаа юун. Богд гэгээнтнээсээ  адис хүртээд  хар толгойгоо авахуулья” гэсэн эрс шийдмэг бодол гэнэт хатгалаа.  Богдын ногоон ордоны үүдэнд очоод зоргоороо зүтгэсэн дарханыг “Үг хэлгүй үхэр  шиг дайрдаг чи хаанахын хэн гэгч вэ? Чам шиг боол байтугай чин вангууд хүртэл чичирсхийгээд  хоногоор хүлээдэг юм. Ядаж наадах гутлын чинь тоос шороонд ногоо ургамаар болчихож гэж  хоорондоо инээлдэн даапаалцгаажээ.“Яран хамарт, олгой  толгойт та нарт ёсон бусаар заагдах хүн би биш. Богд гэгээнтэнд  бараалхах тэнгэр заяат  төрийн луугар дархан гэгч нь  би байна.   Хүрдэггүй тэргүүнд хүрвэл, хүзүүн дээр чинь хүж шатаана шүү” гэж омогдохтой зэрэгцээд,  “Дарханыг  оруул” гэсэн  ордоны сойвонгийн дуу хаалганы цаанаас сонсогджээ. “Тэнд энд гишгэсэн тэмээ шиг боольхой амьтныг Хутагт маань юуны учир залав? гэж  харуулынхан  гайхан шогширцгоолоо.      
        -Жа ...таны тухайд базаахгүй үг яриа сонслоо. Газрын ганц нүд шиг хаш  эрдэнэ олдлоо, ганц  лут дарханаа ч оллоо гэлцээд байсан нь таны гараар дуусгавар болсон гэв үү?  тунчиг базаахгүй  хэрэг мандах нь  дээ гэж Жибзундамба  хутагт  хамрын тамхиа эрхий хуруун дээгүүрээ   нуруулдангаа  сүүмгэр нүдээрээ  цаанаа л нухацтай  ширтэхэд, торхийх ч чимээгүй битүү дүнсгэр ордоны ярайсан зул ч энэ үгнээс дальдрах шиг санагджээ.  Богд тамгыг зугуухан  эргүүлж тойруулж, бүр тэгсэнээ нүдэндээ тулган, бичээс бүрийг амандаа уншсанаа, сая л тэргүүнээ өргөөд, энэхүү гурван  бичиг үсэгт   ямархуу өө эндэгдэл  гарсаныг олж харсангүй  ээ” гэвэл, “Оройн дээд очир дари   бурхан минь  өршөө...энэ муу “хар гарт” миний үйлдсэн  нүгэл бол хаш чулууныхаа яалтгүй өчүүхэн зайнд хавчигдаад, соёмбоныхоо оройг  багтаалгүй тамганыхаа хүрээнээс  халгиачихаад, Да ламтанаас айхтар  хүнд ял сонслоо. “Хараалд зүрхээ хатаалгаснаас хавханд хөлөө хатаалга” гэсэн үгтэйсэн билээ  гээд  өвдөг сөхрөн,  альшаа газрын эрээн  хивсэнд хамраа шүргүүлэн  мөргөлөө. 
      -Аа мөн...мөн... гэж өөртөө өгүүлээд, тамгыг дахин дахин нүдэндээ тулган тонгойж   тогтоон харсанаа хөхөлбөр  бор царайнд нь гэгээ татаж, усан болор шилээ авч, инээвхийлээд, “Өчүүхэн зайнд хавчигдаад халгиачихсан гэнээ”гэснээ, “Дархан та бид хоёр адилхан юмсан уу? Миний бие   гэхэд л  энэ монголынхоо газар нутгийнхаа   давчуу орон зайд амьсгал  давчдаад, дотор   харлан бачуурч  явдаг юмаа. Гэхнээ хө, энэхүү соёмбоны оройн галын дөл  тамганыхаа  хүрээний гадна гарчихсан нь миний  цээжинд нар гийгүүлэх шиг боллоо. “Гал өөдөө, ус уруугаа” гэдэг ээ, улс орны  минь хил хязгаар  хааш хаашаагаа тэлж, Чингис Богдынх шиг тэнгэрийн  он цаг  шинэ тулгар төрд  маань ахин гэрэлтэхийн ерөөл оршжээ  хэмээн  машид  бэлгэшээлээ. Хорвоогийн үйл бүхэн  цаанаа учир жанцантай. Дархан та  монгол төрийн хаш эрдэнийн тамгыг  тэнгэрийн бошготой хамтран   бүтээжээ гэж  тааламжтайгаар  мишээснээ амандаа тарни шившээд, тамгаа арц уугисан сангийн бойпор дээгүүр гурав  эргүүлснээ  өмнөх арслан хөлтэй хүрэн зандан ширээн дээрээ заллаа.  
 -Ээ  оройн дээд гончигсүм өршөө. Шинэ  төрдөө үеийн үед цайршгүй  нүгэл  үйлдчихлээ гэж түмэн гэмээ хүлээж,  хар толгойныхоо оронд хар гараа цавчуулья гэж эрс шийдсэн   минь энэ. 
 -Аа тийм үү? Манай Цэрэнчимэд да ламтан  болоод  гадна, дотнын жаврыг хаасан төрийн гурван сайд тусгаар их Монголоо даянд тунхаглан зарлах төрийн их  ёслолыг нуруун дээр авсан. “Боохой  ч буруугүй, бор төлөг  ч буруугүй” гэдэгсэн бил үү?  Да ламтан “Төрийн тамга үйлдсэн дарханыг нэг бол цаазаар аваач, эсвээс насан туршид нь тэжээ”гэсэн гэв үү? Тунгаах  л үг  байна. Тэгэхэлээр таны насан үүрд сар бүр хаан төрийн сангаас гучин янчааны цалин пүнлүү олгож бай гэж зарлигдана хэмээхүйд, түрүүхэнд  цааз сонсоод сүнс нь зайлан  чичирч  байсан Лувсангомбын нулимс  өөрийн эрхгүй асгарчээ. 
Бурхан өршөө...тэнэг толгой  би Да ламтангаа харааж зүхэж төрийн сэнтийг  хэлтийлгэх шахжээ. Гэхнээ хараал нь ерөөл байжээ хөөрхий....Төрийн их үйлс нь бүтэг ээ. Там, диваажин хоёр нэг өдөр ингэж золгох гэж байдгаа бас... Хөөрхий муу чавганц минь  “Майдар эргэхийг   харалгүй мажийх нь ээ.  Алх, дөшний ёргионд  чинь насаараа чих дүлийрлээ, адуучин  зарцтай ханилсан бол айраг бүлэхийг сонсож суухгүй юу? гэдэгсэн. Бушуухан  л муу ханьдаа,  ямааны арьсан тарзан дээр өнхчих банди нартаа энэ мэдээгээ яаран  дуулгахаар  зүүн хүрээ  өөд  нэг хөл нь тэнгэрт, нөгөө хөл нь газарт юм шиг  савчин таваргаж  явлаа.



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Өгүүллэг )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 451 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

С. Баярбаатар	100х100, зотон тос
Тугал нуур
Хэмжээс: 600x602 203k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 5136

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-180.JPG
Хэмжээс: 600x450 64k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 3842

Х.Төгсөө Зотон, тос 100x80
Зүүд
Хэмжээс: 477x600 111k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4203


Агуулга
Бямба, 2024.03.30
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Даваа, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Пүрэв, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Пүрэв, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Мягмар, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Мягмар, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Даваа, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Пүрэв, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Лхагва, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой
· Б.Явуухулан НҮҮДЭЛЧНИЙ НАМАР
· А.Эрдэнэ-Очир : Тунгалаг гунигийн улирал
· Ц.Доржсэмбэ : НАМАЙГ ХАРСАН НҮД
· С.Ууганбаяр : НАМАРТ БИ ДУРГҮЙ
· Т.Дарханхөвсгөл : Бидний намар
· А.Сүглэгмаа : Навчисын шуурганаар
· Ц.АВИРМЭД : ТЭР НАМАР
· Д.Бямбажав : НАМАР
Ням, 2015.10.25
· Зундуйн Дорж
Бямба, 2023.10.14
· Зундуйн ДОРЖ : Өглөө болгон эрт босч
· Батсайхан Баттөгс : Миний нутгийн намар
Мягмар, 2023.09.12
· Ц.Бавуудорж : МЭДРЭМЖИЙН ТУХАЙ ШҮЛЭГ
· Ц.Бавуудорж : ИТГЭЛ
· Ц.Бавуудорж : ТОМЪЁО
· Ц.Бавуудорж : НАМРЫН ӨВСӨН ДУНД
· Ю.БАЯН-ОЧИР : МАШИН
· Ю.БАЯН-ОЧИР : ЦЭН ТОГОРУУ
· Ю.БАЯН-ОЧИР : ЖАРГАЛ НЬ ТЭР
· Ю.БАЯН-ОЧИР : ӨНӨӨДӨР
· Ю.БАЯН-ОЧИР : Миний ертөнц
· Ю.БАЯН-ОЧИР : ӨМГӨӨЛХҮЙ
· Ю.Баян-очир : Мод
Мягмар, 2023.08.22
· Б.Болормаа : Намайг явсны маргааш

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn