Би удахгүй явчих болохоор
Битгий надад дурлаарай гэв үү
Бишгүйдээ бид дотноссон байхад
Битгий улам дасаарай гэв үү
Чи удахгүй уйдчих болохоор
Намайг битгий хайрлаарай гэв үү
Чихэр шиг хайранд нь донтчихоод байхад
Намайг битгий өвтгөөрэй гэв үү
Яалаа гэж хүсэхэв дээ салах тухай
Ялгаагүй би ч дурлачихаад байна
Явмаар байвал чи л яв
Ялалтыг чинь зөвшөөрч нулимсаараа шагная
Явах замд чинь харин хөндөлсөж
Үлдээч гэж гуйлгүйгээр
Янаг үгс, халуухан тэврэлт
Үнсэлтээр ч гэсэн аргацаахгүй байя
Яг эндээ би үлдмээр байна
Яагаад чамайг мартана гэж
Ялгаагүй би ч дурлачихаад байна!
27.12.23 tulga.poetry Tulga.poetry
Шуурайн Солонго: Гималай
Шуурайн Солонго: ТООРОЛЖИН
Ш.Сундуйжав : Үүр цайж байна
Э.Үржинханд : Хос ном мэндэллээ
Б.Болдсүх : Таг мартсан тангараг
Ч.Дагмидмаа
Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.
Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.
zam-099.JPG Хэмжээс: 600x450 71k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4458
erd-007.JPG Хэмжээс: 600x414 115k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4136
Хэнгэрэгч лам Хэмжээс: 480x600 49k Сэтгэгдэл: 0 Үзсэн: 4994
Нэр: Э-шуудан: Санал хүсэлт: