Нүүр Гишүүн Шүлэг Өгүүллэг Сургамж Зөвлөгөө Зургийн цомог Холбоо барих
 

Сайтын мэдээлэл ...
Facebook
Twitter
RSS2

Mail : info@biirbeh.mn
Mobile : 9907-6364

Нэрээр
  ''Өврийн дэвтэр'' яруу найргийн реалити шоу  
  4-н мөртүүд  
  Sienna  
  Window of Mongolian poetry  
  Youtube  
  Агиймаа Э  
  Алтангадас  
  Алтанхундага А  
  Амарбаяр М  
  Амарсайхан A  
  Амарсанаа Б  
  Амор Хайям  
  Ардын аман зохиол  
  Ариун-Эрдэнэ Б  
  Ариунболд Энх-Амгалан  
  Афоризм  
  Аюурзана Г  
  Бавуудорж Ц  
  Багабанди Н  
  Бадарч П  
  Базардэрэг Н  
  Байгалмаа А  
  Батзаяа Б  
  Батзүл Д  
  Батнайдвар М  
  Батнайрамдал П  
  Батнасан Лу  
  Батрэгзэдмаа Б  
  Баттуяа Ц  
  Батцэцэг Ш  
  Баяр ёслол хурим найр  
  Бодрол  
  Болдхуяг Д  
  Болор-эрдэнэ Х  
  Болормаа Б  
  Болормаа Х  
  Бум-Эрдэнэ Түмэнбаяр  
  Бум-Эрдэнэ Э  
  Бусад  
  Буянзаяа Ц  
  Буянцогт C  
  Буянцогт /Цахарын/ С  
  Бямбаа Жигжид  
  Бямбажаргал Ц  
  Бүжинлхам Эрдэнэбаатар  
  Гадаадын уран зохиол  
  Галсансүх Б  
  Ганзориг Батсүх  
  Ганзориг Б  
  Гэсэр  
  Гүрбазар Ш  
  Дагмидмаа Ч  
  Далай ламын айлдвар  
  Дамдинсүрэн Цэнд  
  Дашбалбар О  
  Дениска Михайлов  
  Дорж Зундуй  
  Дорж Б  
  Доржсэмбэ Ц  
  Дулмаа Ш  
  Дууны үг  
  Дэлгэрмаа Ц  
  Дэлхийн уран зохиол  
  Ерөөл, Магтаал  
  Жамбалгарав Ц  
  Зохиолчдын намтар  
  Зүйр цэцэн үг  
  Ичинхорлоо Б  
  Кана Б  
  Лодойдамба Ч  
  Лочин Соном  
  Лха Отхан  
  Лхагва Ж  
  Лхагвасүрэн Б  
  Лхамноржмаа Ш  
  Монгол Улсаа хөгжүүлье  
  Монголын өгүүллэгийн цоморлиг 2003  
  Мэдээ, мэдээлэл  
  Мөнх-Өлзий Б  
  Мөнхбат Ж  
  Мөнхсайхан Н  
  Мөнхтулга Г  
  Мөнхтуяа А  
  Мөнхцэцэг Г  
  Мөнхчимэг А  
  Намдаг Д  
  Намсрай Д  
  Нацагдорж Д  
  Номин Г  
  Номинчимэг У  
  Нямсүрэн Д  
  Оюун-Эрдэнэ Н  
  Оюундэлгэр Д  
  Пүрэв Санж  
  Пүрэвдорж Д  
  Пүрэвдорж Лувсан  
  Пүрэвсүрэн Соёрхын  
  Равжаа Д  
  Ринчен Б  
  Сумъяа Доржпалам  
  Сургамж  
  Сүглэгмаа Х  
  Сүрэнжав Шарав  
  Сүхбаатар Ширчин  
  Сүхзориг Г  
  Тайванжаргал Н  
  Төрбат Д  
  Урианхай Д  
  Уугансүх Б  
  Хасар Л  
  Хишигдорж Л  
  Ховд Их сургуулийн Утга зохиолын нэгдэл  
  Хулан Ц  
  Хүрэлбаатар Ү  
  Хүрэлсүх М  
  Хүүхдийн дуу  
  Цэемаа М  
  Цэцэнбилэг Д  
  Чойном Р  
  Чоно  
  Чулуунцэцэг Б  
  Шагж гэлэн  
  Шог өгүүллэг  
  Шүлэг  
  Шүүдэрцэцэг Б  
  Энхбат Балбар  
  Энхболд Энхбаатар  
  Энхболдбаатар Д  
  Энхтуяа Б  
  Энхтуяа /Эмүжин/ Р  
  Энэбиш Батсамбуу  
  Эрдэнэ С  
  Эрдэнэ-Очир Арлаан  
  Эрдэнэсолонго Б  
  Эрхэмцэцэг Ж  
  Явуухулан Б  
  Ярилцлага  
  Үлгэр  
  Үржинханд Э  
  Өвөр Монголын яруу найраг  
  Өгүүллэг  
  Өлзийтөгс Л  
  Өөрийгөө ялах нь  

Ангилал
  Article1  
  Шүлэг  
  Өгүүллэг  
  Найраглал  
  Афоризм  
  Богино өгү  
  Роман, тууж  
  Зүйр цэцэн  
  Үлгэр  
  Ертөнцийн  
  Ардын аман  
  Нийтлэл  
  Дууль  
  Сургамж  
  Зөвлөгөө  
  Мэдээ  
  Намтар  
  Ярилцлага  
  Ерөөл магтаал  
  Дууны үг  
  Ардын аман зохиол  
  Youtube  
  Дурсамж  
  Бусад  

Дэм дэмэндээ гэж
Та бүхнийг бидэнд туславал бид баярлах болно.
$



 

Пүрэвсүрэн 	Соёрхын 	 Өгүүллэг: Соёрхын Пүрэвсүрэн : НААДАМ ДӨХЛӨӨ ДӨӨ... ХАНЬ ГЭЖ...
Оруулсан admin on 2024-07-01 11:34:25 (442 уншсан)

Бүүдэн тэнгэрийн хаяанаас намрын салхи үлээх, зүүдэн буурал орчлон буцах цагийг зарлав.
Бөгтөр гүвээний цаадтайх сундлаа уулсын оройгоор зүрх цагаан саран сиймгэр үүлс нөмөрч, нанхиад торгон хөнжилд халууцсан гүнжийн дүрээр сунайв.
Намрын шөнийн жаварт сэтгэл зовнисон өвгөн гансны тагжраагаа сэтгэж галын аманд түгдийхэд, <надад илгээсэн бурхны бэлэг, шорвог үгийн гашуун амт, намайг л жаргаах гэж дэргэд минь бөртийх хань минь>  гэж эмгэн бодолдоо ээнэгшив.
-Цагаан цэцэг халиураад зуд болохын дохио доо.
Цахилдагны толгой шарлаад цас унахын тохиол доо.
Үнээ буханд гарахгүй сөл тасрах янзтай.
Үхэр гаднаа тогтохгүй хээр хонох боллоо.
Намаржаандаа сууж байгаад зуданд дарлуулчих вий дээ.
Навтаргын цаас шиг туурганд салхи тогтохгүй үлээлээ гэж уурсан бодох өвгөний сэтгэлийн уцаарыг нэмье үү гэх шиг хөх төмөр  яндан  хөөлсөн салхинд  хангир янгир савчив.
Ямаатсан тогооны хөөнөөс оч унаж харагдав.
Язмагтсан ээдэмний уутнаас шар сүү дусагнав.

-Үнээ мал сувайрч тугалын тоо буурвал, үхэр бяруу хорогдож хаврын тарчигт зүдэрвэл, толгойгоороо та хариуцана шүү гэсэн тоо бүртгэгчийн өөдөөс -хуц чи гээд хэрэлдсэн, насны эмгэг тусаж үгийн өө булаалдсан, нуруу бөгтөр өвгөнөө эмгэн нь аргадаж суулаа.
-Тушиж баглаад өгсөн ч харайхгүй байгаа буханд тоо бүртгэгч та наад үгээ дуулга.
Хүүхэн хүн  юмсан бол үзээд алдахнаа ч яахав.
Хүрэн бухны өмнөөс би  харайх хэрэг үү гэж уурандаа хэлсэн үгэндээ өвгөн муухан мушилзав.
Үглэсээр байгаад улиг болсон тоо бүртгэгч жуумалзасхийгээд мордов.
-Будилж  дуулаагүй бол хүүхэн яана гэчих вэ.
Буруу зөнөх нь ээ энэ өвгөн чинь.
Залуу нассан бол самардаад хаячих юмсан.
Зарга хийн хэрэлдээд даралтыг нь ихэсгээд яахав дээ гэж бодсон эмгэн
-Хөгшөөн гэж хэлэх гээд хүрэн бух гуай гэж дуудчихаад хэлээ бултгасхийлгээд буруу хараад инээв.
Буруу ишилсэн сүх шиг зөрүү харсан өвгөн будаатай шөл оочингоо  дуугаа хураан дүнсийв.
-Тоо бүртгэгчид хэлсэн хазгай үгийг сонсчихжээ.
Таг дүлий хүн шиг хэнэггүй царайлж байхаас
Тавин жил ханилсан ч гоо үзэсгэлэн нь хэвээрээ
Тарган мяраалаг ч гэсэн өвгөн наддаа ванлий
Сайхан л хүний үр сэтгэлийн зул юм шүү
Сав л хийвэл үг өдөөд зөнөж байгаа чавганц уу гэж хөх өвгөн бодолд автав
Хөвөнтэй дээлээ задгайлж тамхиа шившиж суухдаа
Хүүхэн хонгор насыг нь үргээж явснаа дурсав.
Бяслаг шахаж суугаа эмгэний сэтгэл дулаахан
Буруу үг өөлж уур унтууг л дэврээлгүй инээд алдаж суув. 
Хардаж л жаргаасан байлгүй энэ муу намайг 
Халгайн дээр суусан ч гүрийж  чадах хэнэггүй эр
Уртын дуу аялсаар сэтгэлийг минь цаламдсан туучий 
Уургын уртыг барьж эцгийн сэтгэлийг урвуулсандаг
Дайнтай жилийн уртад мөн чиг их  санасан юмдаг
Дарийн утаанд түлэгдсэн одонтой цэрэг  ирсэн.
Эрчүүд эзгүй жилийн хар дарсан шөнөөр
Эрлэг ч тоохгүй охид хагсаж явсан нь үнэн
Будантай тэнгэрийн хаяаг цайны дээжээр угааж
Бузгай санасан сэтгэлээ сүүний дээжтэй өргөсөн
Миний залбирлын хүчинд мэнд ирснээ мэдэхгүй
Мэргэнд буусан чоно шиг галзуурч явсан юмдаг
Одон тэмдэгтэй хархүү өдөржин шөнөжин давхихад
Олон шөнийн нойроо дөрөөн чимээгээр үдсэн
Адуутай айлаар өнжиж,  хүүхэнтэй айлаар хоноглож
Ангасан тэмээ шиг салхидаад бараа сураггүй болсон
Уйлъя гэвч чадахгүй нойр дутуу үдшээр
Урд сумын Бадрах халамцуухан буусан.
Одонтой бол одонтой дутах юмгүй хархүү
Оройн сааманд гарахад дагаад гарсан намайг.
Дарвиж дагасан харчуулаа бүгдийг хөөж явуулаад
Дааганы ногт зангидаж аавтай шатардаж үлдсэн.
Хүргэн болох тохироотой сүй тавьснаа  тоолгүй 
Хүлгийн дэлэн дээр давхисан омголон хархүүд шазуурхаж
Зэргэлдээ сумын Бадрахтай сүрхий ходий суухад
Зэлтэй тугал хүртэл мөөрөлдөж,  шоолох шиг санагдсан.
Найрын дугараа алгасаж "Гомбоо айлтгаж"  үзээгүй
Наадмын дэвжээ орхиж зодог шуудгаа мартаагүй
Уул шиг ханагар эрийн дөлгөөн харцанд ээрэгдэж
Ухаан алдах шахан нүүр улалзаж суусан
Цэргийн таван жилд голоо эгштэл санасаар
Цэл залуухан насаа гундтал хүлээсэн эрд
Бүсгүй ааль минь гомдож уйлж суусан заяа
Бүжин зүрхний гүнд тогтож ядан тонгочсон
Хайр гэж ер нь юусан билээ цус
Хань минь болно оо  гээд намайг жаргаасан бил үү дээ  гэж
Бодож чадаад буцаж ядаад бөмбөлзөж байлаа сэтгэл минь
Бороонд норсон болжмор шиг чичирч байлаа зүрх минь.
Тэр шөнийн жаргалыг мартаж яахин чадах вэ
Тэлмэгэр харцны учрыг тайлж яахин болох вэ
Хайнагийн гуна шиг хархүүд шөнөжин ноолуулж хонохдоо
Хаяад жилийсэн эрийг санаж л байсан даа сэтгэл минь
Ямархан нүгэл хийснээ бодож  ч чадахгүй гэмшиж
Яргуй хөөсөн ямаа шиг хээрээр тэнэж явахад
Олны салхинаас сураг дуулсан энэ муу өвгөн
Ороондоо галзуурсан буур шиг дэвхцэж ирсэн юмдаг
Нүүр өгөхгүй ээ гэж мянгантаа тангарагласан сэтгэл
Нөмгөн үүлс шиг дусагнаж бороошиж байсан юмдаг..
Тэр л жилийн намар хуримын тов зарласан
Тэр л өдрөөс хойш хормой сахиад холдоогүй 
Эрчүүд харьж ирсэн  наадмын  дэвжээ хотолзсоор 
Эрлэгийн элч шиг хоёр бөх алалцах нь халаг барилдсан
Шөрмөстэйхөн  залуу бөхчүүд  учраа бүхнээ шидэлсээр
Шөвгөрч үлдсэн байлаа миний амраг сэтгэлтнүүд...
Зүүний магнай заан манай харыг амлаад
Зэргэлдээ сумын Бадрах тунасан бөхөө шидсэн
Үзүүр түрүүний хоёр миний сэтгэлийн шаглаас
Үнэн хүчийг үзэхээр ач тач өрөхөд
Хүүхэн хүн би чинь  тэнгэрийн сахиус шиг байсан
Хүчит эрчүүд намайг булаалдаж байсан наадамд
Араа шүд нь тачигнаж хөмхий зуусан эрчүүд
Аянгат борооны үүл шиг нүүгэлтэж байсан наадамд
Зодог шуудгандаа багтахгүй уур омог нь дүрэлзэж
Зодолдохоос  наагуур түрхэрч намайг булаалдсан наадамд 
Хүүхэн бүхний харц тэр хоёр дээр солонгорч
Хүч тэнцүү бөхчүүд миний төлөө ноцолдсон тэр жилийн наадам
Шулам шиг хүүхэн шүү гэсээр  охид бүсгүйчүүд хялалзавч
Шулуухан үнэнийг хэлэхэд надад атаархсан наадам
Эмнэг азарга шиг омголон  бяр нь ханасан харчууд энэ хүүхнээс болж
Эр чадлаа зангидаж наадмын дэвжээ цөмлөх нь
Хүнээс илүү юм энэ мууд байхгүй гэсэн
Хүүхэн хүний атаархалд шавхчуулж явсан наадам
Өмссөн дээлийг нь хардаа яасан чиг уран хүүхэн бэ
Үс гэзэг нь ч гэсэн голын ус шиг намирч байна
Хараад ханашгүй үзэсгэлэнд дурлаад үхсэн ч яахав.
Ханийн заяа дутуу ч тэвэрч ганц үзэхсэн
Үе тэнгийн харчуул шивэр авир хийсээр
Үг сольж өдөхөөр хойгуур урдуур хэрнэ
Би гэдэг чинь дээлтэй сахиус
Буй биеэрээ тэнгэрийн дагина,  мөн чиг сайхан байлаа тэр жилийн наадам.
Бариан зөрөөн дээр мөргөлдөж, баахан дүвчигнэсэн эрчүүд
Балар эртний хүн чулуун хөшөө шиг өөд өөдөөсөө ширтсээр
Ухасхийн барилцаж уул нураачих шахсан
Улайрсан бух шиг түрэлцэж наадам тараачих дөхсөн.
Мухар тонгорсон манай эрийг мурьж үзээд суйлж хаясан Бадрах
Мундаг байна уу би гэх шиг дэвж шаваад гайхуулсан.
Наадмын тоос арчсандаа сэтгэл гундуу явахад нь 
Насаараа ханилах ханьдаа инээсээр би очсон.
Чи ер нь тэнэг хүн шүү хүний нутгийн хүнийг гэмтээх шахлаа гэж
Чихэнд нь шивнэж хэлээд суганд нь наалдаж эрхэлсэн.
Давсан хэрнээ унасан мэт урвайж зогсоо Бадрахыг
Дахин нададтай уулзах гэж давхих хэрэггүйг  ухааруулсан.
Олон жил өнгөрч дээ. 
Омголон нас хэтийджээ.
Хуримаа хийсний дараа жил наадмын гоёл урласаар 
Хуур гэмээ нь би хөг орох шахсан.
Нутгийнхаа дэвжээг орхиод урд сумруу мордоход нь
Нулимстай сэтгэлээ нуугаад сүү өргөж үдсэн.
Даагаа нэхэж очно оо хө 
Дааганы ногт ганзагалъя гээд түрүүлсэн бөх шиг аархахад нь 
Хорьё гэвч чадаагүй.
Хоргооё гэвч амжаагүй.
Урд сумын наадмаас урвагардуухан ирэхэд нь
Унана гэдгийг нь мэдсээр байж  хорих минь яав даа гэж харамссан
 Гэнэдээд уначихлаа гэж нэрлэхэх аядан бувтнахаар нь 
Гэрээ гийтэл инээж, айраг сөгнөж суухдаа
-Чинийхээ ухааныг би,  дутуу л таньж явжээ хө.
Чилийсэн таван жил хүлээж суусан минь аз аа хө.
Нутаг нугынх нь дэвжээн дээр хаяж яахав болж дээ хө
Нунж дорой загналгүй тахимаа өгсөн нь зөв дөө хө.
Уул шиг дүнжгэр чинийхээ ухааны тэнжээ бөхтэйг
Уржнан жилээс хойш олон чиг харлаа гэж хүзүүдэж байгаад хэлсэн.
Хүүхэд шиг баярлахаар нь өрөвдсөн.
Эрдэж очоод  шороодсон босго өндөр наадамд  
Эр бяраа гайхуулж үзүүр түрүү аваагүй ч
Уран мэх уралдуулж бяр заан барилдаад
Унасан ч давсан ч адилхан хотолыг цэнгүүлбэл гоёхон
Дайны сүүдэр цэлмээгүй мөчиг тарчиг хавраар
Даруулгагүй сэтгэлийн аргамж гогцоорч мэдэх цагаар
Урд сумынхан  наадамдаа жороо даагаар байлах
Ум зандан сургаар  амтай бүхэн шуугив.
Эр нөхрийнхөө өмнөөс хор буцлаад байгаа нь
Эхнэр авсан Бадрахад атаархаж суусан хэрэг байв.
Урд сумын наадмыг миний хонгор аваад
Унаган жороо даагыг нь би хөтөлж ирье
Баавгай шиг эрийн гэргийд тийм аз гийвэл
Балинчийн халбага шиг хүүхнүүд атаархаж үхэх байлгүй гэж хаваржин гуйж байлаа.
Наадам дөхөхийн хэрээр айдас намайг баглаж
Начин цолтой нөхрөө бордох шахаж байлаа.
Зүс ижил мориор олны нүд хужирласаар
Зүр гур шиг  ижилсэж хүний нутгийг зорилоо.
Торго дурдан ховор хүнд бэрх  үед
Товч шилбэний шаглаасаар гоёж наадсан наадам
Хүрэн даалимбан тэрлэгний энгэр заамны эмжээр дээр
Хөгшин залуу бүгдийн нүд унан бөмбөрч
Бээжин хоргойн цуувираар шаглаж оёсон хавтаганд
Бэлтэй эрсийн харц шүлэнгэтэж асан наадам.
Уналга даах морьдоо агтанд уясан ардууд
Үрээ байдас унаад цол цол шогшивч
Дайнд ялсан сэтгэл зуны нар шиг дулаахан
Даалимбан дээлээ өмсөөд гоёж гоодсон байлаа.
Одон Бямбаагийн хатан сайхан наадаж байна уу гэж
Оготор тэрлэгтэй Бадрах хүд хүд инээхэд
Алд  хархан гэзгээ салаа  сүлжсэн гэргий нь 
Авааль нөхрийнхөө дэргэд жуумалзаж байгаа харагдав
Наадмын хуушуур дэлгээд хуучилж суугаа нөхрүүдээ
Налж суусан бүсгүйчүүд хоёр биенээ сонжино.
 Шүдлэн насны морьд уралдаж ирсэний дараа
Шөвгийн дөрвөн бөх наадмын асарт очив.
Сумын заан Бадрах одон Бямбааг амлачихжээ.
Сунтаг өндөр дэвжээгээ харуулъя л гэж боджээ.
Гадны нутгийн бөхөд наадмын түрүүгээ өгөхгүй гэж 
Гал дөлтэй заан маань эр хүн шиг амлажээ гэж
Наадмын дэвжээ тойрсон морьдын нуруун дээр шуугилдав
Наран тойрог зурсан дэвжээ дүүрэн ярилцав
Ган дөрөө жийсэн нутгийн ханагар эрчүүд
Гал гарсан барилдааныг нүд цавчилгүй ширтэв.
-Уржнан жилийн наадмаар тавын даваанд тунахдаа
Ургаа хад шиг харчууд өдрийн тал ноцолдсон.
Шөвгийн дөрөвт үлдээд цолны эрэмбээр амлачихлаа
Шөвхөө үзэх гэж ирсэн одон Бямбааг авчихлаа.
Нас бие чацуу эрчүүдийн наадам хатуу
Найр тавьж болохгүй бөхийн жудаг хэцүү
Зөөлчилж барилдахыг бодоогүй манай заан овоо доо
Зүлэг ногоон дэвжээндээ эзэн нь юм чинь яамай даа гэж 
Амтай бүхэн бахдахад хүн танихгүйн эрхэнд чимээгүйхэн зогсов
Аралтайхан нөхрийнхөө дээлийн захыг мушгив.
Хар модны яр шиг шөрмөс булчин нь хөвчирсөн
Хараад ханашгүй амраг нь шүдээ тас зуужээ.
Асман бух шиг дүгнэгэр хүдэр  эрийг цочоож
Атгаж авсан барьцаа сул хаяад ухасхийхэд 
Сумаараа цугласан наадамчид суугаа босоо хазайв
Суганыхаа товчийг ханзартал хөмхий зуусан харагдав.
Хөлдөө алдах шахаж, хөмсөг атируулсан Бадрах
Хөмхий зуулттай түүшиндээ шүдээ булгартал хавирна
Сэнжигний барьцаа лавшруулж золгож барилдахыг хүсэвч
Сээрэн дунгуй мэхнээс сүнс халиртал эмээнэ.
Татаж ирээд тонгордог омог бардам мэхээ
Тавьтаргүйтэж хийгээд алдаж мэднэ гэж хаширлана.
Дэвжээ тойруулан хөөсөн нөхрийнхөө хурдыг гайхаж нүд цавчилгүй ширтэхэд
Дэлгэр зуны нар зогсчих шиг болов.
Харцагадаж дайраад нохой мордсон Бадрах заан
Хаячихлаа гэхийн зуур зөрүүлж тонгорсон Бямбаа начин 
Уран мэхийг уралдуулж ач тач ноцолдов.
Уухай хадаасан наадамчид босч суун өндөлзөв.
-Хайртай бүсгүйг нь булаах шахсан  өс хонзонгоо бодож
Хазахаас бусдыг хийхээр улангасан дайрах Бямбааг торгоож тогтоох арга үгүй мэт харагдана
Нутгийн түрүүгээ харамласан наадамчин олны нүдэн дээр
Нурж унахыг бодоогүй залуу зааны харцанд ад хатгасан алаг нүдэн тормолзох шиг бодогдов.
Дуртай эр ногт ганзагалж ирдэггүй дэвжээ хатуу нутаг билээ
Дур зоргоороо ам авдаггүй монгол эрийн наадам билээ
Нутагт нь нэг хаясан юм дахиад нэг шидчихье
Нууцхан хайрынхаа төлөө үнэн хүчээ үзчихье гэж шүд зуусан Бадрах заан
Хөлд суугаад буцахад зөрж дайраад өмсчихөв
Хөрст ногоон дэвжээ эргэлдэх шиг болов.
Ай гэж хашгиралдах наадамчин олны хашгираан
Ам нь ангалзаад байхаас чихэнд дуулдах чимээгүй.
Цус амтагдтал өмсүүлсэн,  эр борхон харцагайд
Цуугилдсан хүмүүсийн дуу дөнгөж сонсогдож эхлэхэд
Элэг бүсээ тайлаад инээмсэглэн бослоо
Инээд алдсан анддаа тахимаа өгөөд хоцорлоо.
Од нь гүйсэн Бямбаа начин үзүүр түрүү булаалдахаар
Ороондоо аагших бууран тайлаг шиг хөөс сахран босов.
-Танай хангал харыг тогтоох хүчтэн алга гээд инээд алдсан Бадрах
Танан цагаан шүдээ яралзуулсаар андынхаа захыг мушгив...
Жороо цоохор даага хөтлөөд буцсан тэр жилийн  наадам
Жолоо нь үгүй сэтгэлээ дураар нь асгасан тэр зуны наадам...
..Үлгэр домог шиг санагдаад өвгөнөө харж инээв.
Үглээ нь дэндсэн бөгтөр ханьдаа хайр нь ундарч мишээв.
Хүний л хань гэж...



( Сэтгэгдэл бичих? | Өгүүллэг | Оноо: 0/0 | Пүрэвсүрэн Соёрхын )




Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.



Уншигчдын оруулсан сэтгэгд манай сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу.
Санал сэтгэгдэл

 
Санал асуулга
Та нэг жилийн хугацаанд хэр олон ном худалдаж авсан бэ ?
Ном худалдаж аваагүй
1-3 ном худалдаж авсан
4-7 ном худалдаж авсан
8-11 ном худалдаж авсан
12-с дээш ном худалдаж авсан
Санал асуулгын дүнг үзэх

Ном

Шуурайн Солонго: Гималай

Шуурайн Солонго: ТООРОЛЖИН

Ш.Сундуйжав : Үүр цайж байна

Э.Үржинханд : Хос ном мэндэллээ

Б.Болдсүх : Таг мартсан тангараг

Ч.Дагмидмаа


Санал асуулга
Хэрэглэгчийн нэр

Нууц үг

Та манай гишүүн болохыг хүсвэл энд дарна уу.

t
Одоо онлайнд 95 зочин 0 гишүүн байна.


Мэдээлэл оруулах

Та бүхэн өөрсдөө шүлэг, өгүүлэл оруулахыг хүсвэл энд дарж нэмж болно.

Та монгол гарын драйвэр ашиглан бичээрэй. Оруулсан мэдээллийг админ үзээд идэвхжүүлнэ.

Санал хүсэлтээ илгээх
Хайлт


Зургийн цомог

зотон тос 80х100 см
Шинэ өглөө
Хэмжээс: 478x600 43k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4909


khuv5-040.JPG
Хэмжээс: 600x450 97k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4410

Должин  : 2007 оны аялал
mongolia2007year-238.JPG
Хэмжээс: 600x450 93k
Сэтгэгдэл: 0
Үзсэн: 4410


Агуулга
Monday, 2024.07.01
· Г.Мөнхтулга : “293”
· Г.Мөнхтулга : . ӨӨДГҮЙ АМЬТАН
· Г.Мөнхтулга : ХАЙР УДАХГҮЙ ИРНЭ
Saturday, 2024.03.30
· Лха Отхан : ӨӨР ДУУНД УЯРАХГҮЙ
· Лха Отхан : ЦАСНЫ УТГА УЧИР
· Лха Отхан : ХАРААЦАЙ НАС
· Лха Отхан :ӨНГӨРСӨН БҮХЭНД УТГА УЧИР
· Лха Отхан : ДУРСАН САНАХ БАЛЧИР НАС ...
· Лха Отхан : ҮХЛИЙГ ҮЗЭХ Л ҮЛДСЭН...!
· Лха Отхан : ЭЛСНИЙ ЧИМЭЭ
· Лха Отхан : АМЖИЖ ХАЙРЛАХААР ХОРВОО ДУТДАГ
· Лха Отхан : ГИТАРЫН УТСАН ДАХЬ САРНЫ СОНАТ ...
· Лха Отхан : ДӨЧИН ДӨРВӨН НАМРЫН ДУУ
· Лха Отхан : БУРХАНГҮЙ ЕРТӨНЦИЙН УУЛС
· Лха Отхан :ШУВУУД ИРЖ БАЙНА
· Лха Отхан : СҮҮЛЧИЙН ТУХАЙ ХҮНИЙ ЗҮҮД ...
· Лха Отхан : ДУУСАЖ БАЙГАА БИДНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : Урсгалд хөвөх навчисыг он жилүүдтэй үдэж ...
· Лха Отхан : ӨВСНИЙ АМЬДРАЛ
· Лха Отхан : ЭХ НУТГИЙН ТУХАЙ ДӨРВӨЛ БОДОЛ
· Лха Отхан : Шөнийн ганцаардал минь
· Лха Отхан : БҮҮДГЭР ТЭР ХОТ МИНЬ
· Лха Отхан : ХУУЧИН ХАЙР ...
· Лха Отхан : ЗАМЫН ТУХАЙ ШҮЛЭГ
Monday, 2024.03.04
· Б.Явуухулан: Сонин сурвалжлагчид ярьсан нь
Thursday, 2024.01.25
· Г.Мөнхтулга : ХАЙР
· Г.Мөнхтулга : ТҮҮНД
Thursday, 2023.12.21
· Г.Мөнхтулга : ХОТЫН ШӨНӨ
· Г.Мөнхтулга : ЧАМД
Tuesday, 2023.12.12
· Долгорын Цэнджав : ТАМГА
Tuesday, 2023.12.05
· Г.Мөнхтулга : Зүүд
· Г.Мөнхтулга : ХЭДЭН ҮГ
· Г.Мөнхтулга : ДҮРСГҮЙ БОДОЛ
· Г.Мөнхтулга : БҮСГҮЙ ЧИ НАМАЙГ ХҮЛЭЭДЭГ ҮҮ
· Г.Мөнхтулга : БИ ХИЙСЭЖ БУЙ НАВЧ
Monday, 2023.11.27
· С.Начин : Уучлалын шүлэг
Thursday, 2023.10.19
· А.Эрдэнэ-Очир : АЯЛАГХАН ЗАЛУУ НАС МИНЬ
· Ц.Доржсэмбэ: ЧИНИЙ САЙХАН ГАРЫН ХҮЙТЭН
· Ц.Доржсэмбэ: ЦАС БОРОО
Wednesday, 2023.10.18
· Т.Дарханхөвсгөл : Үхэр огдой

Та сараа сонгоно уу


Санал хүсэлт

Нэр:

Э-шуудан:

Санал хүсэлт:



Хажууд нь хүмүүн мишээн гэрэлтэхэд Халиун дэлбээгээ дэлгэн баярладаг Инээхийг хүртэл эсэндээ мэдрэх Ижий сүнстэй Сарнай цэцэг
© Copyright 2005-2024 Biirbeh.MN.
     All rights reserved.
By Bataka
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Утас : 976-99076364
И-мэйл :info@biirbeh.mn