BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ДЭЛГЭР ЗУНААР
Оруулсан Bataka Огноо: 2024-07-01 11:38:33 (5707 уншсан)

Үес үес салхи навчсаар наадаад
Үр жимсний оронд модод жигдэрнэ
Уул толгод хаяа дэрлэн зээглээд
Улаан, ногоон майхнууд зэрэгцэнэ
Аяс аяс бороо бодолд зүсрээд
Ар өврийг холбосон солонго зурна
Амраг хос биесээ энхрийлж ширтээд 
Алаг шувуудаар хайраа дайж уулзна
Намс намс мөчрүүд дохин намилзаад
Нар зуны дэлгэр өдрөөр зугаална
Нарс шинэс шүхэр болж сүүдэрлээд
Намайг, чамайг эрхлүүлж зугаацна
           Э.ҮРЖИНХАНД
               2024.06.29


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2024-07-01 11:38:33 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх