BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЗУНЫ ДУНД САРЫН ЦАС
Оруулсан Bataka Огноо: 2024-07-01 12:12:00 (5792 уншсан)


Зургаадугаар сарын сүүл мушгиад
Зуны дунд цагаан морь сарыг хөлөглөөд
Зулай мялааж цасан лавсах чинь
Зугаатай ч юм шиг, зудыг ч сануулах шиг
Зүггүйтэн наадаж байна уу даа, та минь
Зүй тогтлоо алдаж байна уу, байгаль минь
Зүсэрч мөнгөрсөн гоёхон бэлэг тань
Зуурын төдийд зүсээ хувилгачихлаа
Толгод минь мөнгөн хэвнэгээ нөмрөөд
Тухтайхан дулааныг мөрөөсөн байх шиг
Сайн цагийн шинж тэмдэг энэ мөн үү 
Саад тотгорын дохио илрэл энэ юм уу
Саваагүй үрсийн хурмаст руу чичилж
Сацалсан буудлагын үр нөлөө юу
Үлгэрийн юм шиг том том ширхгээр
Үүлсээ сэмлээд илтэлж цацлах чинь
Үрс бидэндээ нэгийг учирлах гээд л
Үймцэн бужигнаж үйрэн бутарна уу 
Үүгээрээ та минь юу нэгийг өгүүлнэ вэ
Өндөр тэнгэр минь, өршөө өршөө
             Э.ҮРЖИНХАНД
                    2024.06.21


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2024-07-01 12:12:00 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх