Шүлэг: Э.Үржинханд : ЭЭЖ АЯЛГУУ Оруулсан Bataka Огноо: 2025-01-08 11:12:32 (5912 уншсан)
Зээ, бас нэгэн хүүхдийн дуугаа өргөе. Bel Canto Class төвийн уран бүтээл. МУСТА Bertsetseg Tsedensodnom багшийн шавь, гайхамшигт авьяаслаг, сэргэлэн цовоо Б.Болорчимэг охиноороо Oyukhaa Oyu бахархаж, сурлага, хөдөлмөрийн гялалзсан амжилт хүсье
Шүлэг Э.Үржинханд Аялгуу Д.Түвшинцогт
Дуулсан Б.Болорчимэг
ЭЭЖ АЯЛГУУ
Энгэрийн модод бүжнэ
Элэг зүрх минь баясна
Элбэрэлт ээж минь үрээ
Эвий зөөлнөөр бүүвэйлсэн
Ээж минь та намайгаа
Эвий зөөлнөөр бүүвэйлсэн
Эгшиг яруу аялгуу билээ
Эгшиг яруу аялгуу билээ
Голын ус нь мяралзана
Голт зүрх минь тайтгарна
Гоо ээж минь намайгаа
Гэгээн үүрээр энхрийлсэн
Ээж минь та намайгаа
Гэгээн үүрээр энхрийлсэн
Гэрэлт намуун наран билээ
Гэрэлт намуун наран билээ
Уулын цэцэгс алаглана
Уярах зүрх минь нялхарна
Ухаант ээж минь намайгаа
Уяхан хайраар торинуулсан
Ээж минь та намайгаа
Уяхан хайраар торинуулсан
Угтах амьдралын эхлэл билээ
Угтах амьдралын эхлэл билээ
Ээж минь та намайгаа
Уяхан хайраар торинуулсан
Угтах амьдралын эхлэл билээ
Угтах амьдралын эхлэл билээ
https://www.facebook.com/share/p/127nwxAmNKY/
( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-01-08 11:12:32 )
|
||