BIIRBEH.MN
Та нэвтрээгүй байна Нэвтрэх
Харагдах горим:
Үсгийн хэмжээ:
☕
Бийрбэхэд кофе авч өгөх
21 жилийн түүхийг дэмжих (QPay)
5,000₮~

9907-6364 | info@biirbeh.mn

© Biirbeh.MN - Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Үржинханд 	Э	 Шүлэг: Э.Үржинханд : ЭНХИЙН ЦЭРЭГ БҮСГҮЙ
Оруулсан Bataka Огноо: 2025-03-18 14:57:51 (6095 уншсан)

Орчин цагийн Зэвсэгт Хүчин үүсч хөгжсөний 104 жилийн ойн баяр " Монгол цэргийн бахархлын  өдөр"-ийн мэнд дэвшүүлье
Монгол Улс Мандан Бадраг

Үг Э.Үржинханд                    Ая П.Эрдэнэбулган

Дуучин МУСТА П.Золзаяа

ЭНХИЙН ЦЭРЭГ БҮСГҮЙ 

Талын хонгор салхинаас
Тансаг монгол анхилна
Танил намуун аялгуу
Таатай яруу эгшиглэнэ
    Энхийн цэрэг бүсгүйн 
    Хайрын дуу энэ байна
      Эвийн цэцэгт нутгаас
      Дэлбээлсэн эрдэнэ энэ байна
Мөрдөст ганган мөрнөөс
Мөнгөн одод гялалзана
Мөнхийн ариун тангарагтай
Мэндийн дуулал эгшиглэнэ
               Дахилт 
Цэлмэг уудам тэнгэртээ
Цэнгэлт шувууд жиргэнэ
Цэнгэг урсгалт гол шиг 
Цэвэр сэтгэл эгшиглэнэ 
               Дахилт


( Сэтгэгдэл бичих? | Шүлэг | Э Үржинханд | Шинэчилсэн огноо: 2025-03-18 14:57:51 )
☕
Танд энэ бүтээл таалагдсан уу?
21 жилийн түүхтэй Бийрбэх төслийг дэмжин сэтгэлийн урам хайрлаарай.
Бусдыг хүндэтгэж сэтгэгдэл бичнэ үү.
Санал сэтгэгдэл
☕ Кофе авч өгөх